Улсын гуравдугаар төв эмнэлэгт Монгол улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2018-2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар судсан дотуурхи оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай Philips брендийн Azurion 3M15 загварын Ангиографийн аппаратыг суурилуулан өнөөдөр хүлээн авлаа. Судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээ нь манай улсын эрүүл мэндийн салбарт нэвтрээд даруй 30 гаруй жилийн нүүрийг үзэж буй бөгөөд өнөөдөр тус …
Эрүүл Мэнд
May, 2019
-
15 May
Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт өнөөдөр эхэллээ
Жил бүрийн хавар, намар “Дархлаажуулалтын 10 хоног“-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 25 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Энэ удаагийн ээлжит 10 хоногийг “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор энэ сарын 15-25-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулна. Дархлаажуулалтын 10 хоногоор товлолын дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад …
-
10 May
Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийнэ
Нийслэлийн хэмжээнд 10-18 насны хүүхдүүдийг улаан бурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг энэ тавдугаар сарын 15-25-нд хийхээр боллоо. Дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын бага, дунд сургууль, халамжийн төв, их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежуудад түр цэг байгуулан хийнэ. Мөн Төмөр замын буудал, орон нутгийн тээврийн товчоо, хүнсний болон барааны …
-
7 May
Монгол эмч нар зүрхний хэм алдагдлын судсан дотуурх мэс ажилбарыг эх орондоо анх удаа хийлээ
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм алдагдал судлалын баг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нар болон Япон Улсаас ирсэн хүүхдийн зүрхний хэм судлалын эмч нарын багтай хамтран Зүрхний хэм алдагдах өвчний оноштой 18 сартайгаас 16 хүртэл насны нийт 17 хүүхдэд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж зөвлөгөө өглөө. Эдгээр хүүхдүүдээс хэм алдагдлын мэс ажилбарын эмчилгээ зайлшгүй шаардлагатай 4 хүүхдийг сонгон авч, 4 сарын …
-
7 May
Тарваган тахал өвчний халдварлах зам, урьдчилан сэргийлэх аргууд
Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл ЗӨСҮТ-ийн 70282853, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү. Тарвага агнахгүй байх Тарваганы гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байх Үхсэн болон хөдөлгөөн нь удааширсан тарваганд хүрэхгүй байх Тарваганы түүхий эд, махыг, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх Тарвага болон мэрэгч амьтны …
-
2 May
“Даралт хэмжилтийг дадал болгоё” сарын аян эхэллээ
Өнгөрсөн 2017 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарыг “Даралт хэмжилтийн сар” болгон зарлах болсон билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном”, сан, Монголын даралт ихсэлтийн нийгэмлэгээс хамтран 2019 оны тавдугаар сарын 1-30-ны хооронд “Даралт хэмжилтийг дадал болгоё” уриан дор даралт ихсэлтийн эрсдэлийг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах сарын аяныг эхлүүллээ. Даралт хэмжилтийг нийслэлийн 142 өрх, …
-
2 May
Налайх, Багануур, Багахангай дүүргийн сувилагч нарын мэдлэг, ур чадварыг сорих уралдаан боллоо
Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх зэрэг /зүүн бүсийн/ дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс “Олон улсын сувилагчийн өдөр”-ийг угтан нийт сувилагч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулж эхэлсэн билээ. Энэ хүрээнд 2019 оны дөрөвдүгээр сарын 28-нд нийслэлийэ Багануур дүүрэгт “Амь тэнссэн үеийн үнэлгээ болон сувилахуйн тусламж” сэдэвт гардан үйлдлийн ур чадвар сорих уралдааныг зохион байгууллаа. Тус үйл …
-
2 May
“Даралт хэмжилтийг дадал болгоё” уриатай сарын аян эхэллээ
Олон улсын даралт ихсэлтийн нийгэмлэгээс дэлхий даяар артерийн даралт ихсэлт өвчний талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх, даралтын хяналтыг сайжруулах зорилгоор 2017 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарыг “Даралт хэмжилтийн сар” болгон зарлах болсон билээ. “Даралт хэмжилтийн сар”-ын аянд өдгөө 100 гаруй орон нэгдэж, цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх олон ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, …
-
1 May
Халдварт өвчнийг бууруулах чиглэлээр уулзалт, сургалт боллоо
Энэ он гарснаас хойш олныг хамарсан гэдэсний халдварын 100-гаас дээш хүнийг хамарсан томоохон хэмжээний гурван удаагийн дэгдэлт гарснаас 2 нь Ерөнхий боловсролын сургуульд бүртгэгдсэн байдаг. Үүнтэй холбогдуулан халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зорилгоор ЕБС-ийн захирал, удирдах ажилтнуудад зориулсан уулзалт, сургалтыг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Хоолны хордлогот халдвар нь хүн амын дундах хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг …
April, 2019
-
19 April
Малчны гэрт жирэмсэн эхэд кесерово хагалгаа хийжээ
Энэ сарын 11-нд Завхан аймгийн Тэлмэн суманд малчны хотонд жирэмсэн эхэд яаралтай хагалгаа хийж, эх үрийн амийг аварчээ. Тус сумын харьяат Б 26 настай эмэгтэй хоёр дахь жирэмслэлт 36 долоо хоногтой манас таталт HELLP хам шинж гэсэн оношоор биеийн байдал маш хүнд байдалтай түргэн тусламж дуудсан байна. Дуудлагын дагуу Тэлмэн сумын ЭМТ-ийн их эмч н.Мягмаржаргал, н.Өнөртуяа нар Тосонцэнгэл сумын нэгдсэн …
-
16 April
АШУҮИС-ийн эмнэлэг ирэх зургаадугаар сард нээлтээ хийнэ
Японы улсын буцалтгүй тусламжаар баригдсан АШУҮИС-ийн эмнэлэг ирэх зургаадугаар сард нээлтээ хийх гэж буйтай холбогдуулан Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаокаг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа. Элчин сайд М.Такаока энэхүү эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд ач холбогдол өгч байгаа. Мөн япон мeнeжмeнтээр ажиллах тус эмнэлгийн захирлаар энэ чиглэлийн мэдлэг мэдээлэлтэй Японы эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай ойлголттой, япон хүмүүстэй харилцаж сурсан …
-
9 April
Дүүргүүдийн ЭМТ-ийн “Хүүхдийн кабинет”-ийн уртасгасан цагаар ажиллана
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны шуурхай хурлаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, вакциныг нэвтрүүлэх, хепатитийн “В” вирусын эсрэг дархлаажуулалт зэргийн талаар хэлэлцэж, холбогдох хэлтсийн дарга нарт мэдээлэл өгөөд байсан юм. Түүнчлэн тус хурлаар томуу, томуу төст өвчний хүрээнд НЭМГ-ын даргын 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн “Хүүхдийн тусламж, үйлчилгээнд зохицуулалт хийх тухай” А/50 дугаар тушаалын дагуу дүүргийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн …
-
1 April
ГССҮТ-ийн эмч Ө.Өлзийбаатар “Алтан чагнуур”-ын эзэн болжээ
Олон улсын эмч нарын баярын өдөр өнгөрсөн сарын 30-нд болж өнгөрлөө. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан МЭМАҮЭ холбооноос жил бүр уламжлал болгон “Алтан чагнуур” наадмыг зохион байгуулдаг бөгөөд ийнхүү энэ жил 9 дэхь удаагаа амжилттай зохион байгуулав. ГССҮТ-ийн Яс Үений Гэмтлийн 2 дугаар тасгийн эрхлэгч, гэмтэл согогийн мэс заслын их эмч, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор Ө.Өлзийбаатар “Алтан чагнуур”-ын эзэн болжээ. …
March, 2019
-
26 March
Давсны оронд цагаан гаа, гоньд, яншуй хэрэглэх боломжтой
Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж байгаа нь дэлхийн хүн амын ХБӨ-нөөс шалтгаалсан нас баралтаас 6 пунктээр өндөр байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байдаг аж. Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судалгаагаар 15-64 насны гурван хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө …
-
20 March
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 15-аас дээш насныхан хамрагдана
Хүн амын нас баралтын 15 хувийн эзэлж буй элэгний хорт хавдрын өвчлөл, иргэнд үүсэх санхүүгийн хүндрэлийг бууруулахад чиглэсэн олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч иргэдийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдалтын идэвх хангалтгүй хэвээр байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл