Хууль эрх зүй

March, 2017

  • 24 March

    Эмэгтэй хүний нүцгэн цогцос олджээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэсгэрт байрлах “Хангай” захын хашааны хаалганы гадна талаас энэ сарын 21-ний шөнө эмэгтэй хүний нүцгэн цогцос байна гэх иргэний дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу СХД-ийн тус хорооны цагдаа нар хэргийн газарт очиж ажилласан байна. Эх сурвалжийн ярьж буйгаар 35 орчим насны эмэгтэй хүний цогцос хоолой нь боогдсоны улмаас нас барсан байдалтай байжээ. Тус эмэгтэй одоогоор …

  • 23 March

    С.Зориг агсны хэргийн зарим мэдээлэл ил болсон ч олон нийт эргэлзсэн хэвээр байна

    Нийслэлийн прокурорын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэнгийн ярьсан мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг татах болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад Төрийн нууцын хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг үүрэгдсэн. Тиймээс …

  • 23 March

    “Автомашиндаа буудуулсан хүн” байна гэж худал мэдээлэл өгсөн хүнийг шалгаж байна

    Цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгсөн иргэнийг олж, Төмөр зам дахь цагдаагийн газарт шалгаж байна. Өнгөрөгч хоногт /2017.03.21-22-нд шилжих шөнө/ цагдаагийн байгууллагад “Төмөр замын эмнэлгийн хашаанд автомашиндаа буудуулсан хүн байна” гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Төмөр зам дахь цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хойшлуулашгүй ажиллагаа явуулан ажиллаж, уг мэдээлэл нь ор үндэслэлгүй, худал болохыг …

  • 22 March

    “Босоо Хөх Монгол” ТББ-ын гишүүдэд 3.1 жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзав

    “Босоо Хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд гэх Ц.Баяраа, Г.Батбаяр, Ц.Буяндүүрэн, Э.Төмөрбаатар нар өнгөрөгч 2016 оны тавдугаар сард БНХАУ-ын иргэн Ж-г айлган сүрдүүлж 30 сая төгрөг авсан хэрэг үйлдсэн билээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 149.3 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ийн харьяа хорих 0461 дүгээр ангид цагдан хорьж байсан юм. Эрүүгийн хуулийн 149.3-т зааснаар энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх …

  • 21 March

    Боксчин Э.Цэндбаатар нарын эрхийг зургаан сараар хаслаа

      -Бэлтгэлийн байрнаасаа нууцаар “оргож” цэргийн баяраа тэмдэглэсэн боксын шигшээ багийн тамирчид эрүүл мэндээрээ хохирч үлдлээ- Шигшээ багийн тамирчин болно гэдэг тухайн хүн тэр чигээрээ улсын “өмч” боллоо л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэр өдрөөс эхэлж хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээ цаг үргэлж хянах ёстой. Харамсалтай нь, өнгөрсөн амралтын өдөр Олон улсын хэмжээний мастер, боксчин Э.Цэндбаатар, Д.Давааням нарын шигшээ …

  • 20 March

    Г.Дэнзэн нарын таван хүнийг шүүх хурал өнөөдөр болно

    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж байгаа юм. Тухайлбал, Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг …

  • 20 March

    УИХ-ын гишүүн асан Д.Арвингаас болж 500 гаруй иргэн өлсгөлөн зарлах гэж байна

        -Энэ эмэгтэйн балгаар 10 гаруй хүн хорвоогийн мөнх бусыг үзсэн нь хамгийн том эмгэнэл- УИХ-ын гишүүн асан Д.Арвины буруу шийдвэр, үйлдлээс болж өдгөө 500 гаруй иргэн орох оронгүй, оочих аягагүй, гудамжинд өдөр хоногийг өнгөрөөж, эцэстээ өлсгөлөн зарлах замыг сонгоод байна. Уг нь одоогийн нийслэлийн удирдлагууд Гэр хороолллын дахин төлөвлөлтөд хамрагдаж хохирчихоод буй иргэдийн асуудлыг шийдэх үүднээс олон ажлыг …

  • 17 March

    Гадаадын иргэн, харьяатын газраас санамж гаргажээ

            Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэн, тэдгээрийг уригч хувь хүн, албан байгууллагуудад зориулсан санамж гаргасан байна.     Уг санамжинд “Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнийг Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш ажлын долоо хоногийн дотор урьж ирүүлсэн хувь хүн, албан байгууллага Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ” …

  • 16 March

    ГХЯ: Орос, Беларусын хилээр дамжин өнгөрөхгүй байхыг анхааруулав

    ОХУ болон Бүгд Найрамдах Беларус Улсын хооронд гуравдагч орны иргэдийг эдгээр улсын хилээр нэвтрүүлэх журмыг тохиролцоогүй байгаа тул Орос, Беларусын олон улсын чанартай хилийн боомтоор нэвтрэхээс бусад тохиолдолд гуравдагч орны иргэд зорчих, дамжин өнгөрөх эрх зүйн үндэслэл байхгүй болохыг Оросын тал албан ёсоор мэдэгдлээ. Иймд Монгол иргэд цаашид дээрх орнуудын хилийг зөрчихөөс зайлсхийх үүднээс онгоц, галт тэрэг болон авто тээврийн …

  • 15 March

    Засгийн газарт мэдэгдэл хүргүүлнэ

    Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос Монгол Улсын Засгийн газар болон холбогдох яам агентлаг, нийслэлийн Засаг даргад албан ёсны мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. Уг мэдэгдлийн хүрээнд Монгол Улсын 3 сая иргэний эрх ашиг зөрчигдөж байгаа зарим нэг асуудлыг хөнджээ. Тус холбооны гүйцэтгэх захирал О.Нарантуяа хэлэхдээ “Төр засгаас иргэдийнхээ төлөө анхаарч байгаа хэмээн зарлаж, төсөв хөрөнгө зарцуулдаг боловч амьдрал дээр …

  • 14 March

    “Colors” хамтлагийн залуус бүгд мансуурсан байсныг тогтоолоо

    Энэ оны нэгдүгээр сард “Colors” хамтлагийн гишүүн 22 настай залуу Баянзүрх дүүрэгт байрлах “Рояал кэстл” хотхоны 12 давхраас унаж, нас барсан хэрэг гарсан билээ. Залуугийн үхлийн шалтгааныг олохын тулд хэрэг гарах үед талийгаачтай хамт байсан “Colors” хамтлагийн 11 залууг шалгаж, тэднийг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор Улсын мөрдөн байцаах газраас шинжилгээ авсан юм. Тэгвэл шүүхийн шинжилгээний хариу …

  • 13 March

    Цагаан захтнуудын хэрэгт зохих ялыг нь оноох цаг нь болжээ

    -Ямартай авлигачид цөөрөх нь бүү хэл олуулаа болж, улс орны эдийн засгийг бүхэлд нь хорлож буй энэ цаг үед Монгол Улсын хууль, шүүх байгууллага яагаад хүчин мөхөсдөж байна вэ?-  Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсаас их хэмжээний мөнгө хулгайлж, хумсалсан байж болзошгүй гэх нөлөө бүхий эрхмүүд болох төрийн өндөр албан тушаалтнуудыг өнгөрсөн жилээс эрчимтэй шалгаж, цагдан хорьж эхэлсэн билээ. …

  • 13 March

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг шалгаж дуусчээ

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хийгдсэн Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамтарсан шалгалт дуусчээ. Уг шалгалтыг Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 12 мэргэжилтэн, улсын байцаагч нар үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд хийжээ. Шалгалтын дүнгийн талаар ирэх 7 хоногт олон нийтэд танилцуулах аж. Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн …

  • 10 March

    С.Баярыг Элчин сайдаар томилсон нь Монгол Улсын төрийг гутаан доромжилсон шившигт үйлдэл гэв

    Монгол Улсын иргэн Жүрмэдийн Занаа Төрийн өндөрлөгүүдэд хандан ил захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Улсын их хурлын дарга М. Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат нарт Шаардлага Үндсэн хуульд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, “Төрөөс хүний эрх, эрх …

  • 10 March

    ЦЕГ-аас “Мими” бодисын талаар сэрэмжлүүлэг гаргалаа

      Сүүлийн үед “Мими” хэмээх сэргээшийн төрлийн хар тамхинд тооцогдох бодис Монголд, ялангуяа өмнө зүгийн нутгуудаар ихээхэн тархаад байгаа билээ. Тэгвэл энэ бодисын талаар Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргалаа.