Хууль эрх зүй

January, 2016

  • 7 January

    Оноо тооцох журамтай жолооч та танилцаарай

    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчлэн батлагдсан хууль 2015 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. ЗХАБТХуулийн 8.3-т Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах болон бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах, зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасны дагуу Хууль зүйн сайдын 2015 оны наймдугаар сарын 28-ний өдрийн А-187 тоот Жолооч нарын зөрчлийн оноо тооцох журам …

  • 6 January

    Найз охидууд гэрээслэл үлдээгээд, хамтдаа амиа хорложээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг, Хархорин захын хойд талд байдаг 29 дүгээр байранд нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 14-15 настай хоёр охин тус байрны 12 дугаар давхарт амиа хорлосон байдалтайгаар олдсон гэнэ. Охидууд амиа хорлохдоо гэрээслэл үлдээсэн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байна. Гэхдээ одоогоор гэрээслэлд юу гэж бичсэн нь тодорхойгүй байгаа хэдий ч цагдаагийн байгууллагынхан эл хэргийг шалгаж байгаа …

  • 6 January

    Таван залууд хүчирхийлүүлсэн эмэгтэй амиа алджээ

    Таван залууд зэрлэгээр хүчиндүүлсэн эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, хохирогч эмэгтэй Ц нь 2015 оны арванхоёрдугаар сарын 8-9-нд шилжих шөнө таван залууд хүчиндүүлжээ. Түүний хэт их согтсон байдлыг нь таван залуу ашиглан зэрлэгээр хүчирхийлэн, гаднын биет шулуун гэдэс рүү нь хийж даажигнасан байна. Үүнээс болж Ц-ийн биед хүнд гэмтэл учирчихаад байхад залуус түүнийг шөнө авто замын хажууд орхиод …

  • 6 January

    Бяцхан үрээ өвлийн хүйтэн орцонд хаяж явсан эхийг олжээ

    Өнгөрөгч 12 дугаар сарын 21-22-ны шөнө Сүхбаатар дүүргийн 7-р хороо 10 дугаар байрны орцонд 1.7 сартай бяцхан охиныг хаясан хэрэг гарсан билээ. Хүүхдийг нэгэн эмэгтэй олж Эх нялхаст хүргэснээр амийг нь аварсан ба охины биеийн байдал муу, уушиг нь битүү хатгаатай байгаа юм. Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс тухайн охиныг хаяж явсан эмэгтэй буюу эхийг нь олсон байна. Өвлийн хүйтэнд …

December, 2015

  • 28 December

    Долоо хоногийн дараа ийм хуулиуд хэрэгжиж эхэлнэ

    Хэдхэн хоногийн дараа шинэ он гарна. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих олон хууль бий. Энэ онд иргэд НӨАТ-ынхаа хоёр хувийг буцаан авах эрхтэй болно. Гэртээ хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломж бүрдэнэ. Замын хөдөлгөөнд оролцохдоо зөрчлийн оноогоо тооцуулж эхэлнэ. Энэ мэт өдөр тутмын амьдралд мөрдөгдөхүйц олон хууль хэрэгжиж эхэлнэ. Тэдгээр хуулиудыг тоймлон хүргэе. Шинэ төлбөрийн баримтаа цуглуулж, мөнгө аваарай Нэмэгдсэн …

  • 25 December

    Сэлэнгэ аймагт өршөөл үзүүлэх тухай хуулинд нийт 641 ялтан хамрагджээ

    Монгол улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас баталсан 2015 оны 08 дугаар сарын 11 –ны өдрийн  “Өршөөл үзүүлэх тухай”  хуулиар Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 641 ялтан хамрагдсанаас хорих ял эдлэж байсан 357 ялтан, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 40 ялтан, цагдаагийн байгууллагын хяналтанд байсан 244 этгээд хамрагджээ.Үүнээс: Сэлэнгэ аймгийн Мандал сум дах чанга дэглэмтэй хорих 413, …

  • 23 December

    ШЕЗ-ийн гишүүн Б.Сарантуяа мэдэгдэл гаргалаа

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавъяат хуульч Б.Сарантуяа мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд “Монголын хуульчдын холбооноос “Нэр бүхийн 13 шүүгчийг дахин томилуулахаар өргөн барих асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд оруулахаар боллоо”, “Шүүхийн ерөнхий зөвлөлд сануулга өгөв” гэх мэтээр илт гүжирдлэгийн шинж чанартай, хууль зүйн үндэслэлгүй мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэр хүнд болон гишүүний бүрэн …

  • 23 December

    Шүүхийн шинэтгэлийг иргэд хүртэнэ

    Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Монгол Улсын шүүх цахимжих үйл явц улам ахисаар байна. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тусгай програмуудаар хэрэгжиж, шүүгчийн хийх ажиллагааг чиглүүлж, сануулж байдаг нь процессын алдаа зөрчлөөс хамгаалдаг юм. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээрх програмуудаа өргөтгөн шинэчилж, орон даяар шүүгч, ажилтны сургалт явуулж саяхан дуусчээ. Одоо иргэн, хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргахад “Иргэн-2014” болон  “Захиргааны хэргийн бүртгэл хяналтын …

  • 22 December

    Нээлттэй шүүх хурал явуулжээ

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Өвөрхангай аймгийн прокурорын газар, сум дундын шүүхээс хамтран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Ө.Ваанчигт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Гучин-Ус суманд нээлттэй зохион байгуулжээ. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ө.Ваанчигийг онц харгис хэрцгий аргаар …

  • 16 December

    Харгис хэрцгийгээр бусдын амийг хөнөөсөн этгээдэд 16 жилийн хорих ял оноожээ

    Олон нийтийн телевиз, сайтуудаар болон “Өдрийн  сонин”-д “Сэлэнгэ аймгийн Сайхан суманд онц ноцтой хүн амины хэрэг гарсан буюу хоолойг хэрчиж, толгойг нь салгасан гэмт хэрэг гарсан” гэх мэдээлэл гарсан. 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг Хогийн хонхор /хог асгадаг цэгт/ гэх газар хоолойгоо хэрчүүлсэн байдалтай нас барсан хүний цогцос олдсон үйлдэлд, 2015 …

  • 15 December

    Хууль зөрчсөн албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулжээ

    Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр Баян-Өлгий аймгийн Өлгий, Цэнгэл суманд албан томилолтоор ажиллаж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт явууллаа. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Күмисханыг холбогдох хууль тогтоомж зөрчиж, ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад томилсон нь шалгалтаар тогтоогдсон тул тус аймгийн Засаг …

  • 15 December

    Монгол Улс цаазаар авах ялыг халсан 105 дахь улс боллоо

    Монгол Улс цаазааар авах ялыг албан ёсоор халсан тухай НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар ноён Заед Ра Ад Аль Хуссейн Женев хотноо 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр мэдэгдэл хийж, энэ нь хүний эрхийн төлөөх бүх нийтийн тэмцэлд сайшаалтай алхам боллоо хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Монгол Улс цаазаар авах ялыг халсан 105 дахь улс болсон бөгөөд сүүлийн 10 …

  • 11 December

    Хууль бус үйлдэлд турхирч байгааг Цэц анхаарууллаа

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц мэдэгдэл гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн. Уг хуулиудын холбогдох заалтаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн …

  • 7 December

    Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Тайландын Вант Улсад албан айлчлал хийлээ

    Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид Тайландын Вант Улсын Ерөнхий прокурор, ноён Пол Саб Пониват Ютапанборипарны  урилгаар Тайландын Вант Улсад 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 04-ны өдрийн хооронд албан айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт, Улсын Ерөнхий прокурорын туслах Ц.Арвинбуудай, Налайх, Багахангай дүүргийн прокурор Н.Найгалдорж, Улсын Ерөнхий прокурорын газрын …

  • 3 December

    Насанд хүрээгүй этгээдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалжээ

    Завхан аймгийн прокурорын газраас “Насанд хүрээгүй этгээдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн бодлого”-ыг 2015 оны эхний 10 сарын байдлаар судалжээ. 2015 онд үйлдэгдсэн болон шүүхээр хянан хэлэлцэгдсэн нийт 8 хэрэгт 9 хүүхдийг холбогдуулан шалгасан ба тэдгээрийн 2 буюу 22.2 хувь нь 14-16 насны, 7 буюу 77.8 хувь нь 16-18 насны хүүхдүүд бөгөөд 5 нь ерөнхий …