Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр Баян-Өлгий аймгийн Өлгий, Цэнгэл суманд албан томилолтоор ажиллаж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт явууллаа. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Күмисханыг холбогдох хууль тогтоомж зөрчиж, ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй байхад томилсон нь шалгалтаар тогтоогдсон тул тус аймгийн Засаг …
Хууль эрх зүй
December, 2015
-
15 December
Монгол Улс цаазаар авах ялыг халсан 105 дахь улс боллоо
Монгол Улс цаазааар авах ялыг албан ёсоор халсан тухай НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар ноён Заед Ра Ад Аль Хуссейн Женев хотноо 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр мэдэгдэл хийж, энэ нь хүний эрхийн төлөөх бүх нийтийн тэмцэлд сайшаалтай алхам боллоо хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Монгол Улс цаазаар авах ялыг халсан 105 дахь улс болсон бөгөөд сүүлийн 10 …
-
11 December
Хууль бус үйлдэлд турхирч байгааг Цэц анхаарууллаа
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц мэдэгдэл гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн. Уг хуулиудын холбогдох заалтаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн …
-
7 December
Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Тайландын Вант Улсад албан айлчлал хийлээ
Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид Тайландын Вант Улсын Ерөнхий прокурор, ноён Пол Саб Пониват Ютапанборипарны урилгаар Тайландын Вант Улсад 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 04-ны өдрийн хооронд албан айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогт, Улсын Ерөнхий прокурорын туслах Ц.Арвинбуудай, Налайх, Багахангай дүүргийн прокурор Н.Найгалдорж, Улсын Ерөнхий прокурорын газрын …
-
3 December
Насанд хүрээгүй этгээдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалжээ
Завхан аймгийн прокурорын газраас “Насанд хүрээгүй этгээдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн бодлого”-ыг 2015 оны эхний 10 сарын байдлаар судалжээ. 2015 онд үйлдэгдсэн болон шүүхээр хянан хэлэлцэгдсэн нийт 8 хэрэгт 9 хүүхдийг холбогдуулан шалгасан ба тэдгээрийн 2 буюу 22.2 хувь нь 14-16 насны, 7 буюу 77.8 хувь нь 16-18 насны хүүхдүүд бөгөөд 5 нь ерөнхий …
-
3 December
П.Амаржаргал: УИХ Ерөнхийлөгчийн нийт хоригийн 72 хувийг хүлээн зөвшөөрсөн байдаг
Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхтэй холбогдуулан үндсэн хуулийн эрх зүй судлаач П.Амаржаргалаас цөөн асуултад хариулт авлаа. – Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн талаар гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй эсэх асуудал хуульчдын дунд маргаантай байна. Энэ асуудалтай холбогдуулан үүсээд байгаа нөхцөл байдалд та судлаач, хуульч хүний хувьд ямар дүгнэлттэй байна вэ? Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн …
-
3 December
Б.Энхзаяа: Хуучин, шинэ үе хууль тайлбарлалтаараа хол зөрүүтэй
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс үүдэн шүүх эрх мэдэлд гацаа үүсээд байгаа. Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан цаг үеийн асуудлаар өмгөөлөгч Б.Энхзаяатай ярилцлаа. Шүүх байгуулах тухай хуульд гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавиад байгаа тухайд та ямар бодолтой байна вэ? Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож байгаа дүгнэлт гаргахдаа тухайн хуулийн …
-
3 December
Эрүүгийн эрх зүйн сургалт Улаанбаатар хотод үргэлжилж байна
Эрүүгийн хэргийн шүүгчдэд зориулсан Эрүүгийн эрх зүйн сургалтын Улаанбаатар хотод зохион байгуулагдах эхний ээлжийн сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан сургалтыг нээж “Энэхүү сургалт нь албан тушаалын гэмт хэрэг, кибер гэмт хэрэг тэдгээрийг шүүхэд хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал, шүүхэд шинжээчийн дүгнэлтийг үнэлэх, шүүхээс хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах талаарх …
-
2 December
Цэргийн цол алиа салбадайн гангараа биш
Манайхны үлгэрлэн дуурайх дуртай Баруун Европын ч юм уу, Хойд Америкийн ардчилсан засаглалтай аль нэг улсад хэдийнээ түүх болон хоцорсон фельдмаршалын мөрдэстэй нөхөр гудамжаар хээвнэг алхаж явбал, бүр байтлаа төрийн баяр ёслолд оролцоод явж байвал энэ эр нэг бол сэтгэцийн өвчтэй, үгүй бол түүхэн киноны зураг авалтад орж байгаа жүжигчин л гэж хүн бүхэн бодно. Өнөөдөр засгийн хэлбэрээс үл хамаараад …
-
2 December
Хууль зөрчсөн албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулжээ
Авлигатай тэмцэх газар нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлж зөрчил гаргасан албан тушаалтнуудад хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд асуудлыг тавьж шийдвэрлүүлдэг. Тус газрын бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу хууль тогтоомж зөрчсөн Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ц.Жамсран, Булган аймгийн Хангал сумын Засаг даргын Тамгын газрын даргын …
-
2 December
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг хахууль авсан хэргээр АТГ шалгаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Ганхуягийн Шийлэгдамбыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэлээр сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Г.Шийлэгдамбыг 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр сэжигтнээр тооцон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар …
November, 2015
-
28 November
Ирвэс хамгаалагчийн хэргийг илрүүлэхэд бодит мэдээлэл өгсөн хүнийг 10 сая төгрөгөөр шагнана
“Ирвэс хамгаалагч залуугийн хэргийг илрүүлэхэд хэрэгтэй мэдээлэл ирүүлсэн хүнийг хувиасаа 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулна. Ажил мэргэжилдээ дуртай, эх орон байгаль дэлхийдээ хайртай ийм хүнийг бид хайрлахад оройтоогүй. Хэрэг илрэх учиртай. Хэрэгтэнг олох ёстой” хэмээн “Гацуурт”ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат фэйсбүүк хуудсаараа дамжуулан зарлажээ. “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич 27 настай Т.Лхагвасүмбэл Хөвсгөл нуурын эрэг дээр учир битүүлгээр амиа алдсан байсныг алга …
-
28 November
Ирвэс хамгаалагч залуугийн хэргийг нарийн мөрдөхийг олон улсын байгууллага хүслээ
Ирвэс хамгаалагч агсан Т.Лхагвасүрэнгийн үхлийн шалтгааныг тодорхой болгохыг Олон Улсын байгаль хамгаалах нийгэмлэг манай улсын эрх баригчдаас хүслээ. Байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл энэ сарын эхээр Хөвсгөл нуурын эрэгт амиа алдсан байдалтай олдсон юм. Түүний үхлийг Цагдаагийн байгууллага гадны нөлөөгүй гэсэн анхан шатны дүгнэлт гаргаад байгаад ар гэрийнхэн нь болон олон нийт нэлээд эгдүүцэж хүлээж авсан. Т.Лхагвасүмбэрэл агсан ердөө 27 насандаа өөд …
-
28 November
Монгол руу хар тамхи оруулах гэж байжээ
Монголоор хилээр хар тамхи давуулах гэж байсан Оросын нэгэн иргэнийг Буриадын гаалийн албаныхан илрүүлжээ. Тэрбээр Монгол руу аяллын визээр “КАМАЗ” машинтай нэвтрэх гэж байхдаа автомашиныхаа кабинд 2081 гр мансууруулах бодис нуусан байсан аж. Оросын хуулиар биедээ 2 гр-аас илүү хэмжээтэй мансууруулах бодис авч явбал эрүүгийн хэрэг үүсгэдэг бөгөөд одоогоор Монгол руу хар тамхины нэвтрүүлэх гэсэн уг этгээдийг саатуулан мөрдөн шалгах …
-
25 November
Х.Баттулга “Өдрийн сонин”-оос 1 тэрбум төгрөг нэхэмжилжээ
УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулга “Өдрийн сонин”-оос 1 тэрбум төгрөг нэхэмжилжээ. Нэр төрд нь халдлаа хэмээн “Монголын Үнэн” сониноос 100 сая төгрөг нэхэмжилж байсан тэрбээр энэ удаад “Өдрийн сонин”-оос 1 тэрбум төгрөг нэхэмжилсэн бөгөөд тус сонины өнгөрсөн долоо хоногийн дугаарт гарсан “Шинэ төмөр зам төслийн 42 сая ам.доллар БНСУ-д угаагдан буцаж орж ирснийг баримтаар тогтоожээ” гэсэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл