Хууль эрх зүй

January, 2015

  • 12 January

    Нийслэлийн Прокурорын газраас судалгаа хийжээ

    Нийслэлийн Прокурорын газраас 2014 оны Нийслэлийн эрүүгийн гэмт хэргийн нөхцөл байдал, тухайн дүүрэгт гарч буй гэмт хэргийн онцлог, өсөлт бууралт болон хийсэн ажлын ололт амжилт, дутагдалтай талуудыг дүгнэсэн байна. 2014 онд улсын хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн 62.8 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйлдэгдсэн байх ба Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг өмнөх оноос 1725 хэргээр буюу 11.2 хувиар өссөн байна. …

  • 11 January

    Д.Дорлигжавын гомдлыг АТГ шалгах үндэслэлгүй гэж үзжээ

    Улсын Ерөнхий Прокурор асан, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн твиттертээ жиргэсэн 4 сая ам.доллартай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтээ гаргасан билээ. Тэрээр өргөдөлдөө “Хууль зүйн сайд асан твиттер хуудаснаа “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ” гэж мэдээлсэн. Тэрхүү гүйлгээ нь надтай ямар ч холбоогүй тул нэр төрөө сэргээлгэхийг хүсч …

  • 11 January

    Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөл хуралдлаа

    Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаан 2015 оны нэгдүгээр сарын 10-ний өдөр болж, УЕПГ-ын 2014 оны төлөвлөгөөний биелэлт, 2015 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл, Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Сум дундын прокурорын газрын ажлыг шалгасан тухай дүн зэрэг асуудлыг хэлэлцлээ. Улсын Ерөнхий Прокурорын газраас жил, улиралын төлөвлөгөөнд 138 ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс 121 ажил  бүрэн биелэгдэж, төлөвлөгөөнд тусгасан 17 асуудлыг …

  • 9 January

    Цэргийн бүртгэл амралтын өдөр 10-20 цагийн хооронд явагдаж байна

    Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 152 хороонд явагдаж байна.  Цэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд бүртгүүлэхдээ цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цахим үнэмлэх, хэрвээ цэргийн үүрэгтний үнэмлэхгүй …

  • 9 January

    Гааль, газрын албаныхан хүнд суртал, авлигаараа тэргүүлжээ

    Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын шударга байдлын түвшнийг үнэлж иргэдэд хэрхэн ханддагыг дүгнэжээ. Тэгэхдээ хамгийн олон хүн үйлчлүүлдэг  эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, газрын алба зэрэг байгууллагуудаар  үйлчлүүлсэн иргэдээс судалгаа авч дүгнэсэн байна. Иргэдийн судалгаанд хариулсан байдлаар нь авч үзэхэд улсын бүртгэлийн байгууллага сайн  үнэлгээ авсан бол гааль, татвар, газрын алба болон нийгмийн даатгалын байгууллагууд иргэдэд хүнд …

  • 9 January

    Үндсэн хуулийн өдрийг орон даяар тэмдэглэнэ

    УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. БНМАУ-ын Ардын Их Хурал 1992 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэж …

  • 9 January

    Халтирч гэмтсэн иргэд хохирлоо нэхэмжилж болно

    Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчмын 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээг хариуцаж ажиллах үүрэг хүлээдэг.  НИТХ-ын тогтоолд иргэн, аж ахуйн нэгж гаднах 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээ болон цас мөсийг цэвэрлэх тухай тодорхой зааж өгсөн байдаг. Энэ тогтоолын дагуу “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Дотоод хяналтын мэргэжилтнүүд Энхтайваны өргөн чөлөө дагуу үйл ажиллагаа явуулдаг 325 …

  • 9 January

    Төрийн албан хаагчид тэвдэж эхэллээ

    Төсөв хэмнэх зорилгоор Шийдлийн Засгийн Газар хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь төрийн албан хаагчдын цомхотгол юм. Сүүлийн өдрүүдэд сайд нь солигдсон яамдууд халаа, сэлгээний ажил хийгдсээр байна.Сонгууль болох тоолонд хоморголон халалт явагддаг. Харин одоо засгийн газар солигдсонтой холбогдуулан энэ үйл явдал давтагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, монголын төрийг улам хүчгүйдүүлж, хүний эрхийг тоглоом болгож байгаа …

  • 9 January

    ЦЕГ-т шилэн дансны хуль хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа

    Шилэн дансны тухай хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, жигдрүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг ЦЕГ-ын Дэд даргын 2014 оны 141 дүгээр тушаалаар байгуулагдан ажиллаж байна. Батлагдсан удирдамжийн хүрээнд ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, шилэн дансны цахим хуудас нээх, цэс, баннер  үүсгэх, “Мэдээллийн ил тод байдлыг хангах, сурталчлах /код 135/ журам”-ыг батлуулах, …

  • 8 January

    Уриалга

      2015 оны нэгдүгээр сарын 7-нд Францын долоо хоног тутмын “Charlie Hebdo” (Шарли Эбдо) шог сэтгүүлийн редакцид зэвсэглэсэн террористууд халдан 12 хүнийг буудан хороож, олон арван хүнийг шархдуулсан жигшүүрт хэрэг гарсан.    Дэлхий нийтийг цочроосон энэхүү аллагад францын нэртэй сэтгүүлч, шог зураачид өртсөнд Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд туйлын харамсч байгаа билээ.    Халдлагын үеэр амиа алдсан 12 хүний гэгээн …

  • 8 January

    Хуурамч сархадаас сэрэмжлүүлж байна

    Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор иргэдийн худалдан авалт нэмэгдэж, үндэсний баяраараа идээний дээж хэмээн өргөх, ёслох заншлаа дагахыг эрхэмлэдэг. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд нийслэлд хуурамч сархад үйлдвэрлэж, захын хорооллын дэлгүүрүүдээр хямд зарж байгаахэрэг цөөнгүй гарлаа.Хуурамч сархад нь чанарын баталгаагүй, улсад татвар төлдөггүй, мэргэжлийн хяналтын лабораторийн шинжилгээ, тодорхой стандартыг хангаагүй байдаг. Эдгээр хуурамч сархад үйлдвэрлэгчид ашиг олохын төлөө хүмүүсийн эрүүл мэнд, амь …

  • 8 January

    Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтыг нь түдгэлзүүлсэн хэргийг шийдвэрлэх талаар уулзалт боллоо

    УЕПГ-ын МШАТХХ хэлтсээс хийсэн судалгаагаар  2014 онд улсын хэмжээнд түдгэлзүүлсэн хэргийн тоо өссөн байна. Иймд түдгэлзүүлсэн  хэргийн тоог бууруулах, сэргээн шалгуулж шийдвэрлүүлэх талаар УЕПГ- ын МШАТХХ хэлтэс нийслэл, тээвэр, дүүргийн прокурор, тэдгээрийн  орлогч нарыг оролцуулж  2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр уулзалт ярилцлага зохион байгуулж хийжээ. Энэ уулзалтаар улсын хэмжээнд байгаа түдгэлзүүлсэн хэргийн дийлэнх хувь нь буюу 82 хувь …

  • 8 January

    Аж ахуйн нэгжүүд эзэмшлийн 50 хүртэлх метр талбайн халтиргааг арилгах үүрэгтэй

    Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчмын 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээг хариуцаж ажиллах үүрэг хүлээдэг. Энэ тухай НИТХ-ын тогтоолд иргэн, аж ахуйн нэгж гаднах 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээ болон цас мөсийг цэвэрлэх тухай тодорхой зааж өгсөн байдаг. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Дотоод хяналтын мэргэжилтнүүд Энхтайваны өргөн чөлөө дагуу үйл ажиллагаа явуулдаг 325 байгууллагад цас …

  • 8 January

    Баянхонгорын цэцэрлэгүүдийг 20 хүртэл түр хаалаа

    Баянхонгор аймагт томуу, томуу төст өвчин дэгдэн, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг ачааллаа дийлэхгүйд хүрчээ. 45 ортай тус тасгийн ачаалал хэтэрсний улмаас өвчтөнүүдийг Мэдрэлийн тасаг, Өдрийн эмчилгээний тасагт хүлээн авч, хэвтүүлэн эмчилж байна. Өчигдрийн байдлаар 90 гаруй хүүхэд эл гурван тасагт хуваагдан, хэвтэж байв. Ханиад томуу туссан гэсэн шалтгаанаар өдөрт 200 орчим хүүхэд амбулаториор үзлэг хийлгэж байгаа аж.  Үүний улмаас Баянхонгорын …

  • 8 January

    Хилийн боомтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

    2013 онд батлагдсан Хилийн боомтын тухай хуулийн дагуу Боомтын нэгдсэн захиргаа, түүний харьяанд байнгын болон түр горимоор ажиллаж байсан 26 боомтын захиргааг байгуулсан юм. Төсөв хэмнэх, төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор зарим нэгжийг татан буулгах, нэгтгэх талаар УИХ-аас өгсөн үүргийн дагуу Засгийн газар өмнөх хуралдаанаараа Боомтын нэгдсэн захиргаа болон боомтын захиргаадын чиг үүргийг гаалийн байгууллагад хариуцуулахаар шийдвэрлэсэн. Бүтэц, …