Хууль эрх зүй

July, 2013

  • 8 July

    Үндэсний их баяр наадмын тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавив

     “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”  хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар батласан. Тус хууль заасанчлан баяр наадмаар 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх 9 давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл Даян аварга цол олгох, Улсын баяр наадамд 8 давж 3 удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан …

  • 5 July

    Мод ,модон бүтээгдэхүүнийг гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлжээ

     Монгол орны ой мод жилээс жилд багасч байгаа учраас мод ,модон бүтээгдэхүүний импортыг дэмжиж, гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөж байгааг БОНХЯ-аас мэдээллэв. Тодруулбал, ШӨХТГ, БОНХЯ хамтран мод, модон бүтээгдэхүүнээр үйл ажиллагаа явуулж буй захуудаар хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнд Улаанбаатар хотод энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 41 захаас ердөө ганц стандартын шаардлага хангаж ажилладаг нь тогтоогджээ. Захуудын ажиглагдаж …

  • 3 July

    Нийслэлийн Мэдээллийн технологийн газар ЦЕГ-тай хамтран ажиллана

     Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгч Б.Бат-Өлзий, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, Холбооны технологийн төвийн дарга, Цагдаагийн хошууч Д.Даваа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дүүргүүдийн хороодыг холбосон шилэн кабелийн сүлжээний дэд бүтцийг  Мэдээлэл, Холбооны технологийн төвийн теле хяналтын камерын хэрэглээнд ашиглах, үйл ажиллагаандаа ашиглаж байгаа мэдээллийн системүүдийн талаар туршлага солилцох, туслалцаа …

  • 3 July

    Татварын байцаагч эмэгтэйг хөнөөсөн хэрэгт 30 орчим насны нэг эмэгтэйг саатуулжээ

     Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын байцаагч эмэгтэй Э-г олон удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг уржигдар шөнө үйлдэгдсэнийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Энэ хэргийг үйлдсэн гэмт этгээдийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд гэмт хэрэгт нэгэн эмэгтэй саатуулан шалгаж эхэлжээ. Хэргийг 30 орчим насны нэгэн эмэгтэйг найз нарын хамт үйлдсэн байж болзошгүй гэж үзэж буй …

  • 3 July

    Тендерийн материалд хариуцлагатай хандахыг аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа

     Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нийслэлийн Засаг Даргын захирамжаар эрх нь шилжиж ирсэн 420 тендерийн сонгон шалгаруулалт хийхээс 163 ажлын гүйцэтгэгч нь шалгарсан, 15 тендерийн үнэлгээ хийгдэх,48 тендерийн материал хүлээн авах, 159 тендерийн баримт бичиг боловсруулах шатандаа явж байна. Худалдан авах ажиллагаа зөвхөн мэргэжлийн байгууллагаас шалтгаалдаггүй, сонгон шалгаруулалтад оролцож байгаа аж ахуйн нэгж, байгууллагаас хамааралтай байдаг. Гэтэл аж ахуйн нэгж, …

  • 3 July

    “Анод” банкны захирлуудын хэргийг УДШ хянана

     Хувьцаа болон хадгаламж эзэмшигчидээ их хэмжээний хөрөнгөөр хохироосон хэрэгт буруутгагдан шүүхээс хорих ял сонссон “Анод” банкны хуучин удирдлагууд болох  Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Н.Даваа, Л.Уламбаяр нарын хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэхээр болжээ. Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, хуурамч хувьцаа гарган иргэдийг хохироосон хэрэгт Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт тав жил, Н.Даваа, Л.Уламбаяр нарт гурван жилийн хорих ялыг анхан болон давж заалдах …

June, 2013

  • 28 June

    Эмэгтэй гишүүд “Гэр цэцэрлэг” хуулийн төслийг Ерөнхийлөгчид танилцуулна

     УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр 14:00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчид “Гэр цэцэрлэг” хуулийн төслийг танилцуулна. Нийслэл Улаанбаатар болон аймаг, сум гээд орон даяар цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа тул “Гэр цэцэрлэг” хуулийн төслийг санаачлан боловсруулж эхлээд байгаа юм байна. Мөн 16:00 цагаас “Орон сууцны 8 хувийн хүүтэй зээл”-ийн асуудлаар Ерөнхийлөгчид холбогдох хүмүүс танилцуулга хийх ажээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 28 June

    Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулна

     Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд хурдан морины уралдааныг 11 дүгээр сарын 1-нээс дараа жилийн 5 дугаар сарын 1 хүртэл зохион байгуулахгүй байх, уяачид бүсийн уралдаанаас цол, чимэг олгодог байсан тогтолцоог өөрчилж зөвхөн Үндэсний их баяр наадам, шигшмэл хурдан морьдын уралдаанаас цол, чимэг олгох өөрчлөлтүүдийг тусгажээ. Түүнчлэн Үндэсний …

  • 28 June

    Монгол залуус Солонгост очиж хулгай хийжээ

     Кёнгиду ,Янгжү дүүргийн цагдаагийн газар хулгай хийсэн хэргээр Монгол улсын иргэн А -г (25) өнөөдөр саатууллаа. Тэрээр бусад 2 Монгол залуусын хамт Солонгос улсад түр ирээд  байхдаа өнгөрсөн 3 сарын 7-ноос эхлэн 4 сарын 16-ны өдрүүдийн хооронд   Янгжү дүүрэг дэх гадаа гудамжинд байрлуулсан автомашинуудын цонхыг хагалан дотор нь байсан барилгын голдуу зориулалттай 10 сая орчим воноор үнэлэгдэх  багаж хэрэгсэлүүдийг …

  • 28 June

    Ашиг сонирхлын зөрчилтэй 131 албан тушаалтанд хариуцлага тооцжээ

     Төрийн байгууллагуудын дээд албан тушаалтнууд ах дуу хамаатан саданаа хууль бусаар томилон, ажиллуулах болсон тухай иргэдээс ихээхэн гомдол ирэх болсон бөгөөд энэ дагуу АТГ шалгалт явуулжээ. АТГ-т иргэдээс 10 гомдол ирсэн бөгөөд нийт 5875 нийтийн албан хаагч сонирхлын зөрчлийн мэдүүлэг өгсөн байна. Үүнээс 1120-д нь анхааруулга өгч,  хянах боломжгүй гэсэн үндэслэлээр 755-нх нь мэдүүлгийг буцаажээ. Мөн шалгалтаар авилгын эсрэг болон …

  • 26 June

    Цагдаа буудаж хороосон хүүхдүүдийн хэргийг прокурорт шилжүүлжээ

     Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтан Б.Төмөрчөдөр албан үүргээ гүйцэтгэж яваад насанд хүрээгүй дунд сургуулийн хүүхдийн гарт харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэгвэл цагдаагийн ажилтныг буудан хөнөөсөн 17-19 насны К.Хапар, К.Сапаргалы, Х.Сайбаш нарын хэргийг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Тэднийг одоогоор цагдан хорих 461-р ангид хорьж байгаа ажээ. Л.Бадрах ugluu.mn

  • 25 June

    Гааль дээр хураагдсан үнэт зүйлсийн үзэсгэлэн нээгдэнэ

     Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр завдан, баригдсан соёлын үнэт зүйлс болон олдворуудыг өнөөдөр олон нийтэд дэлгэн үзүүлэх гэж байна. Тодруулбал, “Соёлын өв- Хамтын ажиллагааны шинэчлэл” нэртэй үзэсгэлэн одоо 10:00 цагт Улаанбаатар хотын гаалийн газрын долоон давхарт нээгдэх аж. Мөн энэ үеэр ГЕГ, ТӨХ, ССАЖЯ-ны удирдлагууд санамж бичиг үзэглэх юм байна. Л.Бадрах

  • 24 June

    Үерт 3 хүүхэд урсаж, амиа алджээ

     Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хоёрдугаар багийн нутагт орших Мандал гэх газар их хэмжээний бороо орсны улмаас 18 настай М, 11 настай О, 4 настай Х нар үерт урсаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Нутгийн иргэдээс ирсэн дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн хэлтэс хэргийн газарт шалгалт хийж байгаа гэнэ. Ойрын өдрүүдэд бороо орж голын хэмжээ ихэсч мөн үер бууж байгаа тул …

  • 24 June

    ССАЖЯ-аас Лениний музейн өмчлөлийн талаар танилцуулна

    Өнгөрсөн хугацаанд нэлээдгүй маргаан, дуулиан шуугианыг тариад амжсан Лениний музейн барилгын өмчлөлийн асуудал энэ сарын 12-ний өдөр шийдэгдэж Чингэлтэй дүүргийн шүүхээс ТӨХ-нд шилжүүлэх шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл өнөөдөр Соёл, спорт аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн хороотой хамтран Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргасан шийдвэрийг албан ёсоор танилцуулах арга хэмжээ болно. Уг арга хэмжээ 10:00 цагт ССАЖЯамны 302 тоотод болно.

  • 22 June

    Хар тамхи зөөвөрлөгчидийн хэргийг УДШ эцэслэн шийдэв

     Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар С.Наранбаатар нарт холбогдох хэргийг ялтнуудын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн өчигдөр хянан хэлэлцэв. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд Ч.Эрдэнэбаатарыг хар тамхи мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 11 жил хорих ялыг 6 жил 6 сар хорих ял болгон хөнгөрүүлсэн …