Хууль эрх зүй

June, 2013

  • 17 June

    Д.Цогтбаатарын хоригдох хугацаа өнөөдөр дуусна

     Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарыг сураггүй алга болсон гадаадын иргэнийг эрэн сурвалжлах хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд цагдан хориод 14 хоног болж байна. Тэгвэл өнөөдөр түүний цагдан хоригдох хугацаа дуусч байгаа юм. Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах нөхрийгөө гүтгэгдэл явуулгаар хоригдсон гэж үзэж байгаа бөгөөд өнөөдөр хуулийн байгууллага түүнийг суллахгүй бол ноцтой баримтуудыг дэлгэнэ гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн удаатай. Түүнийг …

  • 17 June

    АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарын хэргийг УДШ хэлэлцэнэ

     Анхан болон давж заалдах шатны шүүхээс хорих ял сонссон АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээр болсон байна. АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Л.Даваацогтод Нийслэлийн шүүхээс дөрвөн жил, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт 3.6 жилийн хорих ял оноосныг шүүгдэгчид гомдолтой хэмээсэн юм. Шүүхээс Д.Батхуяг, Л.Даваацогт нарыг  2009-2010 онд албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж Ашигт …

  • 14 June

    ТЕГ-ын дарга Ч.Гансүх нарын хэргийг прокурорт шилжүүлжээ

     Үндэсний татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газар шилжүүлжээ. АТГ-аас энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад , Ч.Гансүхийг хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг завдсан, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан ашигласан зэрэг үйллүүдийг нь тогтоож яллах дүгнэлт үйлдлүүлэхээр прокурорт шилжүүлжээ. Мөн түүний хүү Г.Ганзул гэгчийн дансаар …

  • 14 June

    Нийслэлийн прокурорын газраас Г.Дэнзэнгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

     Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэнгийн хэргийг АТГ-т шалгаад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй хэмээн үзэж Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн ч прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Энэ тухай АТГ-ын мөрдөн шалгах албаны дарга, комиссар Э.Амарбат “Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч Уянга гэх хүний “Говь повер” ХХК нь “Эрдэнэс ТТ” компанид гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэх тендерт хууль бусаар шалгарсан …

  • 14 June

    Гол дагуу амралт, зугаалгын бүс байгуулахаар болов

    Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр Туул, Тэрэлжийн бэлчирт хуралдсан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Туул, Сэлбэ, Дунд голын дагуу амралт, зугаалгын бүсүүдийг байгуулах тухай” асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч Т.Ганзориг танилцууллаа. Туул, Сэлбэ, Дунд голын дагуу 18 байршилд 120 га газарт байгуулагдах амралтын бүсийг Залуучуудын чөлөөт хэсэг, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан тоглоомын талбай, урлагийн задгай …

  • 13 June

    Ё.Отгонбаяр гишүүнд зодуулсан гэх иргэнийг шалгаж эхэлжээ

     УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт зодуулсан мөн гишүүнийг 230 сая төгрөгийн авилга өгөхийг завдсан гэж цагдаад мэдэгдсэн иргэн Ч гэгчийг цагдаагийнхан шалгаж эхэлсэн гэнэ. Өнгөрсөн долоо хоногт УМБГ-ын мэдээлснээр иргэн Ч нь Налайх дүүрэгт баригдаж дуусаагүй байсан сургуулийн зориулалттай барилгыг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярынг сайд байхад нь авахаар түүнтэй холбогдсон аж. Тиймээс энэ хэрэгт иргэн Ч гэгчийг ямар холбоотой болохыг нь хууль хяналтын …

  • 12 June

    Шүүхээс Лениний музейг МАН эзэмших эрхгүй гэж шийдвэрлэжээ

     Шүүх хуралдаанд хариуцагч тал болох Монгол Ардын намаас төлөөлөгч хүрэлцэн ирээгүй байна. Олон удаагийн шүүх хуралд МАН-ын төлөөлөл ирээгүйгээс шүүх хурлыг хойшлуулж байсан юм. Энэ удаад шүүх бүрэлдэхүүн хариуцагч талыг хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзсэнээр шүүх хуралдааныг хуралдуулжээ. Шүүх хуралдаанаас байрыг музейн зориулалтаар үлдээхээр шийдвэрлэсэн тул “Батаар”-ыг тус байранд шилжүүлэх юм байна. Т.Түвшин                                                                          Ugluu.mn

  • 12 June

    ТЕГ-ын хурандаа Д.Цогтбаатарыг золиослогдсон гэв

      Нэг л шөнө унтаад өглөө сэрэх хооронд “Тийм ажил ха­шиж байсан том даргыг хуу­лийнхан шөнө дунд гэрээс нь авч яваад хар гэрт хорьж гэнэ. Тийм, ийм хүмүүс их хэмжээний мөнгө шамшигдуулсан байна” гэх мэдээг бид бараг л орноосоо босч амжаагүй байхдаа сонсдог боллоо. Тэгвэл яг иймэрхүү байд­лаар ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дар­га хурандаа Д.Цогт­­баатарыг ар гэрийн­хэнд нь дуулгалгүй шууд …

  • 12 June

    МИАТ-ийн захирлуудад 10-14 жилийн хорих ял оноолоо

     “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй МИАТ компанийн экс-удирдлагуудад холбогдод хэргийг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид хоёр өдөр үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. “Дайны эрсдлийн даатгалын төлбөр”  нэрээр  их хэмжээний мөнгийг гадаад дахь зохиомол компанийн данс руу шилжүүлж, мөнгө угаасан гэх …

  • 11 June

    Хурандаа Д.Цогтбаатарын эхнэр холбогдох баримтуудыг дэлгэнэ гэв

    Сүүлийн өдрүүдэд улстөрийн болон тусгай албадын  удирдлагуудад холбогдох хэргүүд ар араасаа илэрч байгаа билээ. Тэдний нэг болох ТЕГ-ын  Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг гадаадын иргэний хэрэгт холбогдуулан Цагдан хорих 461-р ангид саатуулсан. Цагдаагийн байгууллагаас Д.Цогтбаатарыг  ХБНГУ-аас  манай улсад ирсэн их хэмжээний мөнгөтэй ирсэн  Герман иргэнтэй ойр дотно холбоотой байсан. Герман иргэн  сураггүй болсон учир түүнийг холбогдуулан шалгаж байгааг мэдээлсэн. …

  • 11 June

    Н.Хүрэлбаатарын иргэний үүрэг ба хуулийнхны түрэмгийлэл

     Хууль шүүхийн байгууллагынхан их хэмжээний мөнгө, төгрөгтэй холбоотойгоор төрийн өндөр албан тушаалтнуудыг баривчлан шалгаж эхлээд байна. Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг өнгөрсөн баасан гаригт эх орондоо ирэх үед нь цагдаагийнхан отож байгаад албадан саатуулав. Түүнийг хүүгийнх нь гэрээс алдагдсан гэх их хэмжээний сейфтэй мөнгөтэй  холбоотой асуудлаар шалгах шаардлага гарсан хэмээн цагдаагийн байгууллага мэдэгдэж байсан билээ. Н.Хүрэлбаатартай холбоотой мэдээлэл цацагдсантай холбоотойгоор …

  • 11 June

    Метро барих шугамыг хамгаалалтанд авна

     Улаанбаатар хотод метро барих шугамыг тэмдэгжүүлж, хотын мэдээллийн санд оруулж, хамгаалалтад авна. Энэхүү ёслолын ажиллагаа өнөөдөр баруун чиглэл буюу Сонгинохайрхан дүүрэгт Драгон авто зогсоолын баруун хойно 11:00 цагт, зүүн чиглэлийнх Баянзүрх дүүргийн Амгалангийн эцсийн буудалд 13:00 цагт тус тус болно. Нийслэлийн удирдлагууд оролцох энэхүү үйл ажиллагаанд иргэд ч сэтгэл хангалуун байгаа бололтой. Учир нь, нийслэлийн нэг цэгээс нөгөө газарт хүртэл …

  • 11 June

    Хурандаа Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах хэвлэлийн хурал зарлав

     Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаатарыг Улсын мөрдөн байцаах газраас онц хүнд гэмт хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг улсын нууц задруулсан хэргээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байсан вм. Гэвч энэ нь үндэслэлгүй мэдээлэл гэж албаныхан мэдээлсэн. Харин Германы иргэн Монголд их хэмжээний мөнгөтэй ирээд алга болсон нь Д.Цогтбаатартай холбоотой хэмээн цагдаагийнхан түүнийг …

  • 10 June

    Н.Гантөмөрийг тусад нь хэлэлцэхээр боллоо

    МИАТ-ын экс удирдлагуудыг шүүх хурал яг одоо цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж буй юм. Шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан ч шүүгчид шүүх хурлыг хойшлуулах шаардлагагүй хэмээн үзсэнээр шүүх хурал үргэлжлэн явагдаж байна. Харин шүүгдэгч Н.Гантөмөрийн өмгөөлөгч гадаад байгаа учир түүнд холбогдох хэргийг тусад нь хэлэлцэхээр болжээ.

  • 10 June

    Ц.Орхон итгэлтэй байна

     Монголын иргэний агаарын тээврийн Дайны эрсдлийн сангаас их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэргийн шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид болох байсан ч хойшлуулах хүсэлтийг тавьсан байна.  МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан Эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, …