Өчигдөр буюу ням гаригт Цагдаагийн яаралтай дуудлагын 102 дугаарт “Баянзүрх дүүрэгт гэмт этгээдүүд террорист үйл ажиллагаа явуулах гээд байна” гэсэн дуудлага иржээ. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч шалгахад тус дүүрэгт оршин суух 53 настай эрэгтэй Б нь телевиз үзэж суухдаа ийнхүү хуурамч дуудлага өгсөн болохыг тогтоосон байна. Одоогоор хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэнэ. …
Хууль эрх зүй
May, 2013
-
20 May
Хятадаас тахианы мах, өндөг оруулж ирэхийг зөвшөөрчээ
БНХАУ-д H7N9 вирусын шувууны ханиад гарсантай холбогдуулан манай улс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-оос эхлэн Хятад улсын гарал үүслийн гэрчилгээтэй тэжээвэр шувуу, тахианы мах, махан бүтээгдэхүүн, өндөг болон шувууны тэжээл оруулж ирэхийг хориглосон билээ. Тэгвэл эл хоригийг энэ сарын 17-ны өдрөөр дуусгавар болгосон байна. Учир нь хориг тавьсан хугацаанд Замын-Үүд боомт дээр ямар нэг зөрчил илрээгүй гэнэ. Тиймээс одоо манай улсад …
-
17 May
Хонхны баяртай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд аялаж, зугаалахыг хоригложээ
Нийслэлийн ногоон бүсэд түймэр дэгдэх болон иргэд хохирохоос урьдчилан сэргийлэх үүднээс оюутан, сурагчдын хонхны баяр болж байгаатай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалгаар явахыг зургадугаар сарын сарын 10-ныг хүртэл хориглосон байна. Учир нь он гарснаас хойш эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд нийт 85 удаагийн ой хээрийн түймэр гарч, 19.5 сая төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 4.3 сая төгрөгийн зардал …
-
16 May
8 настай охиныг орцонд нь хүчинджээ
Хүний ёсонд баймгүй аймшигтай, адгуус мэт болсон хүн гэж хэлэхэд ч хэцүүхэн хүн дүрстнүүд олширчээ. Өчигдөр Баянзүрх дүүрэгт наймхан настай охиныг орцонд нь хүчиндсэн жигшүүрт хэрэг гарчээ. Хохирогч гэр рүүгээ орохоор орцондоо ороход нь уг хэрэг тохиолдсон байна. Цагдаагийн байгууллагынхан цаг алдалгүй ажилласнаар гэмт этгээдийг баривчилсан бөгөөд хэрэгтэн 30 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байсан гэнэ. Тиймээс бага насны охид, …
-
15 May
Эзэмшигч нь тодорхойгүй шугам, кабелиудыг таслана
Улаанбаатар хотод зам барилгын ажил явагдаж байгаатай холбогдуулан гудамж, замын дагуух гэрэлтүүлгийн болон тролейбусны шон дээгүүр татсан холбоо, цахилгааны шугамуудыг буулган шилжүүлж байна. Иймд эдгээр шугамуудыг эзэмшигч байгууллагууд Нийслэлийн Авто замын газрын Газар чөлөөлөлт, инженерийн байгууламжийн хэлтэст яаралтай хандана уу. Эзэмшигч нь тодроогүй шугам, кабелиудыг 5 сарын 20-ноос таслан, авто замын ажил хийгдэх болсныг анхааруулж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ. …
-
15 May
Сонгуулийн үеэр Твиттер, Фэйсбүүкчдийг торгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх зургадугаар сард болно. Сонгуульд оролцож буй намууд өнөөдрөөс нэр дэвшигчийн баримт бичгийг СЕХ-нд хүлээлгэн өгч байгаа бөгөөд СЕХ нь нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх гардуулснаас хойш буюу тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм. Шинэ мэдээлэл хүргэхэд, СЕХ-ны дэргэд сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих хэвлэлийн зөвлөл байгуулагдсан байна. Тус зөвлөл …
-
15 May
Элчин сайд асан К.Сайрааныг ТЕГ шалгаж эхэлжээ
УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан К.Сайрааныг эх орноосоо урвасан гэх хэргээр хуулийнхан түүнийг шалгаж байгаа гэх шуум гарсан ч мэдээлэл нь тодорхой бус байв. Тэгвэл ТЕГ түүнийг шалгаж эхэлсэн байна. Казахстан руу нууц мэдээлэл дамжуулсан гэх хэрэгт К.Сайрааныг буруутгаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 79 дүгээр …
-
15 May
“Хурд”-ын арыг дааж буй улстөрчдийн нэр эхнээсээ тодорлоо
“Хурд” компанийн арыг дааж буй улстөрчид хуулийг гууль болгосоор байгаа нь тэдний дэндүү их эрх мэдэлтэйг харуулж байна. Үүнийг нь зогсоох албан тушаалтан энэ төрд байхгүй нь даанч харамсмаар. Бид өмнөх дугаарууддаа Хан-уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт орших “Дөрвөн улирлын цэцэрлэг” хорооллын урд талбайг хууль бусаар авч барилгын ажлаа эхлүүлээд байгаа талаар дурдаж байсан. Асуудал үүсгээд буй уг газрын …
-
15 May
Тамхины тухай хуульд хяналт тавих Ажлын хэсэг байгуулах шаардлаггүй гэж үзлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах Ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэв. Хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсэг байгуулах шаардлаггүй гэж үзлээ. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Монгол Улс дэлхий дээр ганцаараа ийм хууль гаргачихаад байгаа юм байхгүй. Бусад олон улс оронд тамхины эсрэг хууль гаргасан. Үр дүн нь 5-7 жилийн дараа гарна …
-
14 May
Байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийг цахимжуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн төрийн байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийн програм хангамж нэвтрүүлэх тухай “А/474 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн “Эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт”-д тусгагдсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх “Смарт сити” …
-
14 May
“M-Oil”-ын шатахуун түгээх станцыг дээрэмджээ
Өчигдөр шөнө Баянзүрх дүүргийн XII хороонд байрлах “М-Ойл” компанийн шатахуун түгээх станцыг, багтай этгээдүүд дээрэмджээ. Баг зүүсэн хоёр залуу түгээгч бүсгүйг айлган сүрдүүлж, сейфнээс нь гурав орчим сая төгрөг дээрэмдэн авч явсан гэнэ. Эл дээрмийн хэрэг гарах болсон гол нөхцөл нь тус шатахуун түгээх станцд ямар ч харуул хамгаалалт байдаггүйтэй холбоотой ажээ. Одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс сэжигтэн этгээдүүдийг эрэн …
-
14 May
“МИАТ”-ийн захирлуудын хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ
“МИАТ”-ийн удирдлагуудын дайны эрсдэлийн сангаас мөнгө угаасан хэргийг прокурорын байгууллагаас хэд хоногийн өмнө Нийслэлийн шүүхэд шилжүүлээд байсан юм. Нийслэлийн шүүхээс харъяалал тогтоож, Баянзүрх дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Тус хэрэгт МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, “Голомт” банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг гэм …
-
14 May
Ц.Улаанхүү начны хорих ялыг хэвээр үлдээжээ
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж, анхан шатны шүүхээс оноосон чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ялыг хэвээр үлдээжээ. Тэрээр 43 капсул буюу 0.523 кг героныг хууль бусаар олж авч, хадгалан, улмаар борлуулах зорилгоор бусдад дамжуулсан хэмээн Эрүүгийн хуулийн 192.3-1-ээр буруутгасан юм. Түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх …
-
14 May
Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулна
УИХ-ын хоёр байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана. НББСШУ-ны Байнгын хорооны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэнэ. Тус байнгын хорооноос Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн ч биелэлт тааруу байна гэсэн шүүмжлэлийн дагуу ажлын хэсэг гарч ажиллахаар төлөвлөөд байна. Нийслэл хотын хүн амын хэт төвлөрөлттэй холбогдуулан төрийн …
-
13 May
“МИАТ”-ын хэргийг шүүхэд шилжүүллээ
Монголын иргэний агаарын тээврийн хуучин удирдлагуудад холбогдох дайны эрсдэлийн сангийн мөнгийг угаасан хэргийг Нийслэлийн прокурорын газар хянан шалгаж байсан юм. Тэгвэл хоёр хоногийн өмнө хэргийг Нийслэлийн шүүхэд шилжүүлсэн байна. Тус хэрэгт МИАТ-ийн гүйцэтгэх захирал Ц.Орхон, түүний эхнэр Ү.Цэцэгмаа, мөн тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарыг хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч холбогдолгүй гэж үсэн байна. Харин МИАТ-ын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл