Хууль эрх зүй

November, 2013

  • 22 November

    Лениний музейг МАН-ын эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гаргалаа

    Өчигдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй МАН-д холбогдох хэргийг хэлэлцлээ. ТӨХ-ноос Чингэлтэй дүүргийн V хороо, VI хороолол, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байршилтай В.И.Лениний музейн барилгын өмчлөгчөөр тогтоолгор, уг барилгыг МАН-ын хууль буса эзэмшлээс албадан чөлөөлүүлэх талаар нэхэмжлэл гаргасан юм. Чингэлтэй дүүргийн шүүх …

  • 21 November

    Жолооны курсуудын тоог цөөлнө

    Нийслэл хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 150 жолооны курсд ШӨХТГ-аас Замын цагдаагийн газартай хамтран шалгалт явуулжээ. Шалгалтаар жолооны курсын багш нарыг голчилж шалгасан бөгөөд хотын дүрэм зааж байгаа багш нар өөрөө хэр дүрмээ мэдэж , биелүүлж байна вэ, ур чадвар нь ямар байна гэдгийг шалгасан байна. Гэтэл дүрмийн багш нар шалгалтдаа унасан зөрчил цөөнгүй илэрчээ.  Харин шалгалтын …

  • 20 November

    Эцэг, эхчүүд сургуулийн орчимд эргүүлд гарна

    ЕБС-ийн хүүхдүүдийг дээрэмдэх, дарамтлах зэрэг олон аюултай хэргүүд суралцаж буй сургуулийнх нь оройлцоо гардаг билээ. Тэгвэл маргаашнаас эхлэн  эл байдалд эцэг эхчүүд санаа зовох хэрэггүй боллоо. Учир нь сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилготой Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачилсан “Сургуулийн эргүүл” төслийн нээлтийн ажилллагаа маргааш өүх ЕБС-д дээр болох гэж байна. Уг төслийн зорилгын хүрээнд эцэг, эхчүүд хагас өдрийн турш сургуулийн …

  • 20 November

    Инженерийн шугам сүлжээний худгаа таглаагүй аж ахуйн нэгжүүдийг дулаанаар хангахгүй

    Нийслэлийн Засаг даргын 2012 оны “Шугам сүлжээний худгийн ашиглалтыг сайжруулах тухай” А/590 тоот захирамжийн дагуу инженерийн шугам сүлжээ,  камерын ашиглалтын байдалд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэргэжлийн байгууллагуудтай хамтарч тогтмол хяналт тавин ажиллаж байна. Байнгын хэвийн ажиллагааг хангуулахын тулд дүүргүүдийн Засаг дарга, инженерийн хангамжийн байгууллагуудад “Хэрэглэгч байгууллагууд инженерийн шугам сүлжээний худгийн бүрэн бүтэн байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол …

  • 19 November

    Манай улсын санаачилсан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг ЮНЭСКО баталжээ

    Парис хотноо хуралдаж буй ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит 37 дугаар чуулганы Хороодын нэгдсэн хуралдаанаар манай улсын санаачилсан «Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих» тухай тогтоолыг өчигдөр баталжээ. Тус тогтоол батлагдсанаар яг нэг жилийн өмнө Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар батлагдсан “Ардчиллын боловсрол”-ын тухай тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, уг үйл ажиллагаанд ЮНЕСКО-гийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд …

  • 19 November

    Цагаан сараар гурван өдөр нийтээрээ амрахаар шийдвэрлэв

    Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2013.11.19/ үдээс өмнө хуралдаж, эхлээд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Харин хуулийн төслийг санаачлан өргөн барьсан гишүүдийн нэг болох гишүүн Г.Батхүү төсөл санаачлагчдын саналаар уг хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг гишүүн …

  • 19 November

    Цэцийн их суудлын хуралдаан болно

    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл, заалт Үндсэн  хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн  хуулийн цэцийн 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 54 дүгээр тогтоол гаргасан билээ. Тиймээс Монгол Улсын Үндсэн  хуулийн цэц уг маргааныг дахин хянаж, эцэслэн …

  • 19 November

    Явган хүний зам дээр хууль зөрчин барьсан барилгыг нураах эсэхийг НМХГ шийдэнэ

    Нийслэлийн иргэдээс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нь ноцтойгоор халдаж, явган хүний зам дээр барилга баригдаж байгаа талаар нийслэлийн ЗДТГ-т гомдол ирүүлжээ. Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр Нарны зам дагуу, Номин худалдааны төвийн эсрэг талд явган хүний зам дээр өнгөрсөн 05-р сараас эхлэн иргэдийн явах замыг хаан барилга барьж эхэлсэн байна. Гомдлын мөрөөр холбогдох албаны хүнээс тодруулахад нийслэлийн Ерөнхий …

  • 18 November

    Архи, согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг түр зогсоох санал асуулга явуулж байна

    Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 600  гаруй аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйчлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Өөрөөр хэлбэл нийслэлийн 300 гаруй хүн тутамд архи зардаг дэлгүүр байна  гэсэн үг юм. Тиймээс архины нөлөөллийг бууруулж, архи худалдаалдаг цэгийг багасгах зорилгоор “Архины хяналтын тухай хууль”-ийг УИХ-аар хэлэлцэхээр болоод байгаа билээ. Харин энэ хууль батлагдах хүртэл архи, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг …

  • 18 November

    Чанарын шаардлага хангаагүй 52 нэр төрлийн 858 ширхэг барааг устгалд оруулжээ

    Монгол Улсын Их Хурлын 2003 оны 48-р тогтоолоор батлагдсан архидан согтуурахаас сэргийлэх хяналт тавих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 227-р тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор аймгийн хэмжээний согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг тусгай зөвшөөрөлтөй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт явуулжээ. Шалгалтаар хүнсний барааны чанар аюулгүй байдалд хяналт хийхэд 15 хүнсний дэлгүүрт хэрэглэх хугацаа нь дууссан, …

  • 16 November

    “Ричфилд” зочид буудлын үйл ажиллагааг зогсоожээ

      БНСУ-д хууль бус үйл ажиллагаа явуулдаг нэгэн бүлгийн толгойлогч Ан Жи Мань гэгч дээрэм тонуул, мөрийтэй тоглоомын газраас олсон хууль бус мөнгөө Монгол Улсад оруулж ирэн мөнгө угааж байсан нь тогтоогдсон байна. Тэрбээр Өмнөд Солонгост мөрийтэй тоглоомын хууль бус газар ажиллуулан, 4.5 сая ам.доллар олсон хэмээн шүүхээр шийтгүүлсэн нэгэн ажээ. Хууль бусаар олсон мөнгөө  Монгол руу илгээж, Монгол дахь …

  • 15 November

    Ш.Батхүүгийн хэрэгт Т.Очирхүүгээс мэдүүлэг авч байна

    Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан, “Хадгаламж” банк дампуурсан хэрэгт “Жаст” группийн захирал Ш.Батхүүг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулаад 50 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн байна. Цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр Ш.Батхүүг наймдугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн шүүхээс 14 хоног хорих тогтоол …

  • 15 November

    Ц.Мянганбаярт УМБГ-аас дахиад эрүүгийн хэрэг үүсгэлээ

    “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж мэдээлэв. Ц.Мянганбаярт өмнө нь “Монгол газар” болон охин компаниудынхаа нэрээр барьцааны хөрөнгө давхардуулан 169 тэрбум төгрөгийн зээл залилан авсан гэсэн үндэслэлээр 2009 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ. Түүний дараа Орхон голыг бохирдуулсан хэрэгт тус компанийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал У.Дашийг шалгаж …

  • 14 November

    Хуулийн төслийн цахим хэлэлцүүлэг явагдаж байна

     Хуулийн төсөлд саналаа өгнө үү Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/47 дугаар тушаалаар байгуулагдсан ХАБЭА-н тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж, ажлын хэсгийн болон ХАБЭА-н Үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлж, холбогдох байгууллага, төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг, уулзалт ярилцлагыг хийж, гарсан саналыг тусгасан болно. Энэ удаа хуулийн төслийг Хөдөлмөрийн яамны веб сайтад байрлуулж, цахим хэлэлцүүлгийг 2013 оны 12 дугаар сарын …

  • 14 November

    Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдлаа

    Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн нэг болох Шүүх байгуулах тухай хуульд заасны дагуу Дорнод аймагт Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1-р шүүх, иргэний хэргийн давж заалдах шатны 1-р шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 8-р шүүх, сум дундын 10-р шүүх байгуулагдлаа.