Манай улсад хөдөлмөр эрхлэхээр орж ирсэн БНХАУ-ын иргэдийн хөдөлмөрийн гэрээ дууссан, хууль бусаар зөвшөөрөлгүй амьдарч байсан иргэдийг маргааш албадан гаргахаар болжээ. Гадаадын иргэдийг маргааш 19:30 цагаас Улаанбаатар өртөөнөөс албадан гаргах юм байна. Урд хөршийн 200 гаруй иргэнийг албадан гаргах ажээ. Т.Түвшин Ugluu.mn
Хууль эрх зүй
June, 2013
-
20 June
Хуурамч жолооны үнэмлэх ашиглаж байсан гадаад иргэн баригджээ
Хуурамч жолооны үнэмлэх ашиглан манай улсын замын хөдөлгөөнд оролцож байсан Казахстан улсын иргэн 20 настай эрэгтэй Р.Э гэгчийг баривчилжээ. Тодруулбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын урд талын зам дээр шалгалт хийж байсан замын цагдаагийн алба хаагч Соната 5 маркийн авто машинтай гадаадын иргэнийг шалгахад хуурамч жолооны үнэмлэх хэрэглэн замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдсон …
-
20 June
А.Бат-Ялалтын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав
Налайх дүүргийн II хороонд орших Хаан банканд халдаж, мөнгө авахаар сүрдүүлэн нэг хүний аминд хүрсэн А.Бат-Ялалтын гомдлыг өнөөдөр давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцжээ. Хуралдаанд А.Бат-Ялалтын өмгөөлөгч нэмэж тодруулах зүйл байна хэмээн хүсэлт тавьсний дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргасан байна. Тэрээр анхан шатны шүүхээс оноосон 25 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөлгүй Нийслэлийн шүүхэд шомдол гаргасан билээ. Л.Бадрах ugluu.mn
-
20 June
Баавар өнөөдөр суллагдана
Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч асан, “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр /Баавар/ хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан гэх хэрэгт холбогдож шүүхээс түүнд гурван сарын баривчлах ял оноосон юм. Тэгвэл түүний хоригдох хугацаа өнөөдөр дуусч суллагдах ажээ. Шүүхээс хэргийн холбогдогч Т.Алтайд долоон жил, Ш.Батбаяр, Г.Адьяасүрэн нарт гурван сарын баривчлах ял оноосон юм. Ш.Батбаярын өмнө нь цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэнд тооцсоноор …
-
20 June
Хүний амь хороосон А.Бат-Ялалтын гомдлыг хэлэлцэнэ
Налайх дүүргийн II хороонд орших Хаан банканд халдаж, мөнгө авахаар сүрдүүлэн нэг хүний аминд хүрсэн А.Бат-Ялалтын гомдлыг өнөөдөр давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэх юм. Тэрээр анхан шатны шүүхээс оноосон 25 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөлгүй Нийслэлийн шүүхэд шомдол гаргасан билээ. Хэргийг эргэн сануулахад, 2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүргийн II хороонд орших Хаан банканд 20 гаруй насны залуу банкны …
-
20 June
Хэнд найдах вэ ? Хүний наймаа үйлдэгдсээр л …
Саяхан хэд хоногийн өмнө хүний наймаанд төрсөн охиноо харамсалтайгаар алдан тун удалгүй өөрөө таалал төгссөн Ц.Ганзориг ахын эхнэр миний утас руу залгаж “Эгч нь 8 сартай жирэмсэн охинтойгоо цуг шоронд орж байх шиг байна даа миний дүү, мэдэх юм алга хорино л гэнэ энэ улсууд” гэж хэлээд утас нь тасарсан юм. Өнөөдөр тэд цагдан хоригдож байна, охиныг нь хулгайлж олон …
-
20 June
Сэтгүүлч Б.Отгонбаяр мэдээлэл хийнэ
Сүхбаатарын талбайд Сэтгүүлч Б.Отгонбаяр эрүүгийн хэрэгт татагдсан тухай сэтгүүлчдэд мэдээлнэ.] Түүний хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, хуулийн байгууллага хилсээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдээлэл өгөх юм. Т.Түвшин Ugluu.mn
-
19 June
Автобус ноцтой осол гаргалаа
Баянгол дүүрэг 10 дугаар хорооллын орчимд УБН 21-54 дугаартайтом оврын автобус ноцтой осол гаргажээ. Том оврын автобус хурд хэтрүүлсний улмаас жижиг тэрэгний дээгүүр гарсан гэсэн анхны мэдээллийг өгөөд байгаа юм. Автомашины ослын улмаас хүний амь үрэгдээгүй байна. Хэргийн газар Замын цагдаагийн ажилтанууд, шинжээчид ажиллаж байна.
-
19 June
Үнээ үндэслэлгүй нэмсэн барилгын компаниудад арга хэмжээ авна
Засгийн газраас барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдэд 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэнтэй холбогдуулан орон сууцны үнийг зохиомлоор хөөрөгдөж буй талаарх гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт маш ихээр ирэх болжээ. Иймд орон сууцны үнээ үндэслэлгүйгээр нэмж буй барилгын компаниудын талаарх мэдээллийг тус газарт мэдээлэхийг уриалж буй бөгөөд үнээ үндэслэлгүйгээр нэмсэн нь хяналт …
-
19 June
Д.Батхуяг нарын гомдлыг УДШ өнөөдөр хэлэлцэнэ
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нар анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг эсэргүүцэн хяналтын шатны шүүхэд хандсан. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимд гомдлыг хүлээн авч өнөөдөр хэлэлцэхээр болжээ. Нийслэлийн шүүхээс Д.Батхуяг, Л.Даваацогт нарт дөрвөн жил, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт 3.6 жилийн ял оноогоод буй юм. Тэднийг 2009-2010 онд албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж Ашигт …
-
19 June
Н.Энхбаяр сонгуулиас өмнө суллагдахгүй
Монгол ардын хувьсгалт намын дарга Н.Энхбаяр шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон ч эрүүл мэндийн шалтгаанаар Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм. ЭМЯ, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар хүнд өвчтэй, хүмүүжигчийг улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх журам батлагдсанаар МАХН-ын дарга Н.Энхбаяр Клиникийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхлээд гурван сарын хугацаа өнгөрсөн ч биеийн …
-
18 June
Баабар суллагдана
Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч асан, “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан гэх хэрэгт холбогдож шүүхээс түүнд гурван сарын баривчлах ял оноосон юм. Тэгвэл түүний хоригдох хугацаа дуусч энэ сарын 20-ны өдөр суллагдах ажээ. Шүүхээс хэргийн холбогдогч Т.Алтайд долоон жил, Ш.Батбаяр, Г.Адьяасүрэн нарт гурван сарын баривчлах ял оноосон юм. Ш.Батбаярын өмнө нь цагдан хоригдсон хугацааг ял …
-
18 June
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан иргэдийг чирэгдүүлж байна
Орон сууцны 8 %-ийн зээл хүссэн иргэд Ипотекийн Зээл олгох журмын 3.1.2-т заасан: “банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх” гэсний дагуу холбогдох газраас тодорхойлолт лавлагаа авч зээл хүссэн материалдаа хавсаргах ёстой болж байгаа юм. Үүнээс болж иргэд лавлагаа авах гэсэн иргэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үүдэнд урт дараалал үүсгэжээ. Учир …
-
17 June
Элчин сайд Б.Даваадорж атташегаар ажиллаж байхдаа контробандын хэрэгт холбогдож байжээ
Манай улсаас ХБНГУ-д Элчин сайдаар сууж буй Б.Даваадоржтой холбоотой 201800 еврогийн хэрэг тус улсын хэвлэлээр нэлээд шуугиан тариад байгаа тухай бид өмнөх дугаартаа мэдээлж байсан. Тццнийг дээрх еврогийн хэрэгт нэр холбогдсоноос хойш түүнтэй холбоотой таагүй мэдээллүүд улам олшрох боллоо. Тэгвэл энэ удаад элчин сайд Б.Даваадорж нь тус улс дахь Монголын ЭСЯ-нд атташегаар ажиллаж байхдаа контробандын хэрэгт холбогдож байсан нь өдгөө …
-
17 June
Багануурт хуурамч мөнгөөр гүйлгээ хийх гэж байгаад баригджээ
Хуурамч мөнгөөр гүйлгээ хийж байсан этгээдүүдийг илрүүлсэн байна. Тодруулбал, Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн бааранд хуурамч мөнгөөр тооцоо хийхийг оролдсон гэх дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгалт хийжээ. Шалгахад эл баараар үйлчлүүлсэн 36 настай эмэгтэй Э-нь хуурамч 10000 төрөгийн дэвсгэртээр тооцоо хийх гэж байсныг илрүүлсэн байна. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл