Хэнтий аймгийн прокурорын газраас Сум дундын 28 дугаар шүүх болон өмгөөлөх зөвлөлтэй хамтран 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ. Хамтарсан зөвлөгөөний үеэр сум дундын 28 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч, Өмгөөлөх зөвлөлийн дарга болон өмгөөлөгч нар, Аймгийн Прокурорын газрын орлогч болон ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор нар “Шүүх хурал хойшилж байгаа шалтгаан нөхцөл”, …
Хууль эрх зүй
January, 2015
-
28 January
Г.Ганзориг: Монгол Улс, БНХАУ-ын хил орчмын прокуроруудын уулзалт болно
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Гадаад харилцаа хамтын ажиллагаа, Эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг 2015 оны нэгдүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Бээжин хотноо Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дээд прокурорын газар ажлын уулзалт хийгээд ирлээ. Энэ уулзалтын талаар Хэлтсийн дарга Г.Ганзоригоос тодрууллаа. Та БНХАУ-д ажлын уулзалт хийгээд ирлээ. Энэ уулзалтаар ямар хүмүүстэй уулзсан бэ? Бүгд Найрамдах Хятад Ард улсын Дээд …
-
28 January
Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар АН-ын бүлэг завсарлага авав
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2015.01.28/ хуралдаанаар Согтууруулах ундааны хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газар 2015.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/ Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар …
-
27 January
Хууль зүйн байнгын хороо 3 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.27/ хуралдаан 9 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг …
-
26 January
Хууль хяналтын байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн болжээ
Дархан-Уул аймгийн хууль хяналтын байгууллагуудын хамтарсан “ЭБШХуулийг хэрэгжүүлэхэд хүний эрхийг хангах нь” сэдэвт нэгдсэн зөвлөгөөн 2015 оны 01 сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан байна. Зөвлөгөөнд аймгийн Иргэдийн хурлын дарга, Засаг даргын тамгын газрын дарга, Давж заалдах шатны 9 дүгээр шүүх, сум дундын 7 дугаар шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, 9-р тойргийн Тахарын алба, Монголын өмгөөлөгчдийн холбооны …
-
22 January
Төрийн албан хаагчдын ажил 08.30 цагт эхэлнэ
Байгууллагуудын ажил эхлэх, тарах цаг давхцаж байгаагаас замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг учраас төрийн алба, сургууль цэцэрлэгүүдийн эхлэх тарах цагийг өөрчлөх шаардлагатай талаар яригдах болсон. Тиймээс өнөөдөр Нийслэлийн удирдлагууд төр захиргааны байгууллагынхаа ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийхээр ярилцаж байна. Иргэдийн 70 хувь нь 07.00-08.00 цагийн хооронд нэгэн зэрэг замын хөдөлгөөнд оролцдог судалгаа гарсан байна. Тиймээс цэцэрлэгййг 08.00 цагаас, төрийн байгууллагыг 08.30 …
-
22 January
Орлогоос хамаарч ЭМД-ийн шимтгэлийг нэмэхгүй
Сарын цалин нь 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой бол Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 10 хувиар тооцон санд төвлөрүүлдэг болох тухай асуудлыг УИХ хэлэлцэж байна гэсэн мэдээлэл тараад байсан. Тэгвэл энэ тухай УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “УИХ, Байнгын хорооны хуралдаан дээр зарим төслүүдийг хэлэлцэх үеэр гишүүдээс ийм санал гарсан. Гэвч хэлэлцэж, санал хураагаагүй. Тиймээс …
-
21 January
4 настай хүүхэд махны машинд гараа хавчуулжээ
Баянгол дүүргийн 7 дугаар хороо, ГССҮТ-ийн хүлээн авах дээр махны цахилгаан машинд бага насны хүүхэд гараа хавчуулсан ирсэн. Мөчийн хагалгаанд оруулахаар бэлдэж байна, махны цахилгаан машиныг салгаж өгнө үү гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход тус төвийн хүлээн авах дээр Төв аймгийн Эрдэнэ сумын харъяат 4 настай, эрэгтэй хүүхдийн баруун гар сарвуу хэсгээрээ махны цахилгаан машинд хавчуулагдсан байсныг …
-
20 January
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөрийн яам хамтран “Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулах уулзалт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.01.21/ Төрийн ордонд зохион байгуулав. Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хууль нь шилжилтийн шинж чанартай, ажиллагсдын …
-
20 January
Монгол хэлний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хамтран хуралдаж Монгол хэлний тухай, Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанаар эхлээд Монгол хэлний тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлахад, төслийн 6.3 дахь хэсэгт “Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр …
-
20 January
Нэг эзэнтэй хоёр кэйс
-Олонх цөөнх нь танигдахаа болиод, цаашдаа “төр баригч заяанд төрсөн хэдхэн улстөрч” монголчуудын хувь заяаг дараагийн хэдэн үеэр шийдэж мэдэх цөвүүн цаг ирж байхад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хумиулах нь бидний ирээдүй гэж үү- Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү
-
20 January
Зам ашигласны хураамжийг хууль бус гэдгийг тогтоожээ
Монголын жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбооноос Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол хууль зөрчиж байгаа талаар мэдэгдлээ. Тодруулбал, НИТХ-ын тогтоолоор “Нийслэлийн автозам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр авах журам”-ыг баталсан. Энэ журмын хүрээнд нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс, мөн хөдөө орон нутгаас шалган бүртгэх товчоодоор дамжуулан хот руу нэвтрэх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс зам ашигласны хураамж авдаг болсон. …
-
19 January
Үг хэлснийх нь төлөө ялтан болгох зааварчилгаа
Үндсэн хуульд зааснаар хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Гэвч жил ирэх тусам үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулийн заалт усанд норсон бэхтэй цаас шиг бүдгэрэх болов. Угтаа бол Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 23 жилийн ойг УИХ, Засгийн газрынхаа хэмжээнд сүр дуулиантайгаар тэмдэглэн өнгөрүүлээд яг долоо хонож байна. Тэр үед хүн бүр Үндсэн хуулийн ачаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх …
-
19 January
Согтууруулах ундааны хяналтынтухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Архигүй Монголын төлөө хамтдаа” санаачилгыг дэвшүүлж, бүх нийтээрээ тэмцэх шаардлагатай хэмээн уриалга гаргасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2013 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.2.3-т “Монгол хүний удмын сан, түүнд муугаар нөлөөлж байгаа …
-
19 January
Дулаан хангамжийн үнийг ингэж нэмжээ
Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Тариф индексжүүлэх тухай” 194 дүгээр тогтоолын дагуу 2014 оны 12 дугаар сарын 05-наас эхлэн эрчим хүчний үнэ тарифыг нэмсэн. Гэвч нийслэлийн Шуурхай удирлага зохицуулалтын төвд дулааны үнийн тариф хэд болж нэмэгдсэн талаар мэдээлэл авах хүсэлтэй иргэд багагүй ханджээ. Тиймээс дулааны үнийн шинэ тариф тогтоосон тогтоол, тарифыг зурган хүснэгтээр танилцуулж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл