ЭРХҮҮ./TAYGA.INFO/. ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хороо дэлхийн байгалийн өвийн хосгүй объект болох Байгал нуурын хамгийн томоохон цутгал болох Сэлэнгэ мөрний сав газарт Эгийн голын УЦС-ыг барих төслийн үйл ажиллагаа идэвхжсэн талаар тайлбар өгөхийг Монголын Засгийн газраас шаарджээ. Энэ тухай Олон улсын “Хил хязгааргүй голууд” экологийн эвсэл маргааш Эрхүү мужид эхлэх Монголын УЦС-ын бусад төслүүдийн талаар хийх гэж буй сонсголын өмнө мэдээллээ. …
Уул уурхай
May, 2017
-
11 May
Оюутолгой,Тавантолгой орд газрын эрчим хүчийг дотоодоос хангана
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Туул голын дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289 у/м төсөр бетон гүүр шинээр барих”, “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэн дэмжлээ. Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 онд байгуулсан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 118 саяыг нь “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах …
April, 2017
-
5 April
Гацууртын алтны ордын талбайн хил заагийг 3025 га-гаар тогтоов
Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын талбайн нийт хэмжээг 3025 га байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоолоо. Ингэхдээ геологийн тогтоц, ашигт малтмалын илрэл, эрдэсжсэн цэг, эрлийн шалгуур шинж тэмдэг, ашигт малтмалын хүдэржилт байж болох талбай, уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой бүтээн байгуулалт хийх газар зэргийг харгалзан үзжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий 16 …
-
4 April
“Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлнэ
Монголбанк 2016 онд 18.3 тонн алт худалдан авсан бөгөөд 2017-2020 онд 20-25 тонн алт худалдан авахаар зорилт тавин ажиллаж байна. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.3 дахь хэсгийн гуравдугаар зорилтын I үе шат, Алт-2 хөтөлбөрийн 3.3.8-д тус тус тусгагдсан “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх талаар судалгаа хийж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн …
March, 2017
-
31 March
Д.Батхүү:Гацууртын ордыг энэ онд эхлүүлж, оны эцэст үр дүнг нь харах ёстой
“Монголын Геологи Хайгуул 2017 чуулганд УУХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Батхүү “Монголын геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулах боломж” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнээс хөрөнгө оруулалтын орчин, Оюутолгойн гэрээ, Гачууртын орд зэрэг зарим асуултанд хариулт авсанаа хүргэе. -Монголын геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломж ямар байгаа вэ, Яамны зүгээс уг асуудалд ямар бодлого баримталж ажиллаж байгаа талаар мэдээлэл өгнө …
-
30 March
Нүүрсийг Японы өндөр технологиор боловсруулж, олон улсын зах зээл дээр гаргана
Монгол Улсын Их Хурлын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ өдөр Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишидатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Дараа нь Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишида Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхсан юм. Уулзалт, хэлэлцээний үеэр Монгол, Японы харилцаа бүхий л түвшинд амжилттай гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд, худалдаа, эдийн засгийн …
-
30 March
“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэг болгов
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-ын тогтоолоор Засгийн газарт үүрэг болгосон юм. Энэ дагуу Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа ч ажлын явц удаан, сунжирч байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд анхаарууллаа. Иймд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эхний ээлжинд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн …
-
24 March
Урд хөрш рүү нүүрс тээвэрлэх, төмөр замын шинэ чиглэл нээгдлээ
Дорноговь аймгийн Олон Овоогийн өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт хүртэл төмөр замаар нүүрс тээвэрлэх туршилтыг эхлүүлээд байсан юм. Тяньжин нь манай урд хилээс хамгийн ойр байрлалтай Хятадын далайн боомт юм. УБТЗ-ын ажилчид 20 хоногийн хугацаанд дээрх өртөөний терминалын эхний хэсгийг барьж дуусгажээ. Ингэснээр өдөрт 100-150 вагон ачих нүүрс боломжтой болж, урд хөршид экспортлох нүүрс сард 200 мянга, жилд 2.5 сая тонноор …
-
22 March
Г.Билэгсайхан: Хаягдал усыг дахин ашиглах нь манай улсад тулгамдсан асуудал юм
Өнөөдөр Дэлхийн усны өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээр 24 дэх жилдээ тэмдэглэж буй юм. Дэлхийн усны өдрийн талаар “Монгол ус” ТӨҮГ-ын захирал Г.Билэгсайхантай ярилцлаа. -Дэлхийн усны өдрийг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ жил ямар уриа дэвшүүлсэн бэ? -НҮБ-аас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг гаргасан. Өмнөх жил нь Бразилийн Рио-де Жанерод …
-
21 March
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төрийн өмчит компани байгуулахаар тогтов
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд жил бүр 1-1.2 сая тонн шатахуун импортолж, үүнд нэг тэрбум орчим ам.доллар зарцуулдаг юм. Иймд Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгаанд …
-
16 March
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томилов
Засгийн Газрын ээлжит хуралдаанаар Д.Загджавыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилов. Дэлэгийн Загджав 1964 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Ховд аймгийн Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн. Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны …
-
16 March
Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталлаа. Үүнтэй холбогдуулан тухайн газарт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигчтэй нь хэлэлцэн тохиролцож цуцлах арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь хэмжээ 0.4 хувиар нэмэгдэх юм. Тусгай хамгаалалтад авсан газрын хилийг …
-
16 March
Өмнөговийн Ханбогдод зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барина
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны саналыг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох, хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл хийх зэргийг сайд Ц.Дашдоржид даалгав. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй …
-
3 March
Налайхад гар аргаар нүүрс олборлохыг хориглохоор боллоо
Налайхын бичил уурхайн аюулгүй байдлыг хангах үүднээс энэ сарын 20-ны өдрөөс эхлүүлэн уурхайн амуудыг түр хааж, нүүрс олборлолтыг зогсоохоор боллоо. Өвлийн улиралд газар хөлдүү байх үед нүүрс олборлох нь харьцангуй аюул багатай ч хавар газар гэсэх үед уурхайн гүнд нуралт үүсэх магадлал өндөр байдаг аж. Тиймээс жил бүрийн гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл нүүрс олборлохыг хориглодог. Одоогоор тус дүүрэгт есөн компани …
February, 2017
-
15 February
Ерөө голын мөсийг хуулж, хууль бусаар алт олборлож байсныг илрүүлэв
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвд олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Сэлэнгэ аймагт Ерөө гол дээр алт угааж байна” гэсэн мэдээлэл твиттер хэрэглэгч иргэнээс ирүүлсэн юм. Уг мэдээллийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгуулахад Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байрлах Ерөө голын мөсийг техник ашиглан хуулж, цөмлөн ашигт малтмал олборлож байсан нь тогтоогджээ. Тодруулбал, Бугант тосгоны харьяат иргэн Ш.Б, Б.Ө нар эксковатор ашиглан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл