Уул уурхай

December, 2016

  • 16 December

    Уул уурхайн салбарыг “сайдгүй” болгосон сайд

    Дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хямралыг Монгол Улс хохирол багатайгаар давж гарахын тулд байгалийн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах явдал хэмээн тодорхойлсон нь бий. Мэдээж хэрэг энэ нь ачааны хүндийг уул уурхайн салбарынхан тэр дундаа шинэчлэгдэж, бодлого үйл ажиллагаа нь өргөжин тэлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам үүрч таарна. Харамсалтай нь  уул уурхайн салбар юун ачаа үүрч зүтгэх, агуйнхаа мухарт дугжиртал …

  • 15 December

    Газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын зээлээр барина

    Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр болов. Төслийг БНЭУ-ын банктай тохиролцохыг холбогдох сайд нарт даалгалаа. Газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон. Үйлдвэрийн нийт …

  • 14 December

    Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар нүүрс олборлосны улмаас гарсан гэмт хэргийг судалжээ

    Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэд бичил уурхайгаар нүүрс олборлохдоо хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчснөөс бие махбодид нь хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон хэрэг тэдгээрийн шийдвэрлэлтийн байдал, цаашид энэ төрлийн хэргийг таслан зогсоох, бууруулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зорилгоор сүүлийн 5 жилийн байдлаарх судалгааг хийжээ. 2012-2016 оны байдлаар Налайх дүүргийн …

  • 13 December

    Оюутолгойд шатахуун шахсан уу

    Оюутолгойн зардал өссөн тухай мэдээ УИХ-ын чуулганы танхим болон хэвлэлийн хуудаснаас салахаа больсон. Зардлын дараах ашгаас Монгол хувь хүртдэг учраас энэ асуудалд хэн хүнгүй анхаарал хандуулах нь ойлгомжтой. Тэгвэл Оюутолгойн зардал өсөөд буйн шалтгаан нь өнөө л шахаа бололтой. Эрдэнэтэд түлхүүрийн оосроос эхлээд теннисний бөмбөг, чулуун арслан шахдаг шиг Оюутолгойд ч их, бага хэмжээний шахаа явагддаг баримт байна. Тухайлбал, Оюутолгой …

  • 9 December

    Тавантолгойн төслийг хөдөлгөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх ажлын хэсэг анхны уулзалтаа хийлээ

    Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг  өнөөдөр анхны уулзалтаа хийлээ. Уг ажлын хэсгийг  Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулан байгуулж, оролцогч талтай хийх уулзалт, хэлэлцээрийн үеэр баримтлах удирдамжийг Засгийн газрын хуралдаанаас баталсан юм. Ажлын хэсэг 19 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дэд даргаар БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол, ЗТХ-ийн сайд Д.Ганбат нар ажиллана. Монгол Улсын Засгийн газрыг …

  • 8 December

    Эрчим хүч, зам тээврийн салбарт 2017 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа

    Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад багтсан төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шалгаруулах юм. Төсөл, хөтөлбөрүүдийг 2017 оны эхний улиралд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Жагсаалтад: 1.  Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх …

  • 5 December

    Дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц хэвийн байна

     Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын нүүрсний нөөц хэвийн байна. Тухайлбал, “ДЦС 4” ТӨХК 13 хоног, “ДЦС III”, “ДЦС II” ТӨХК болон Амгалан Дулааны станц тус бүр 11 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа юм. Гэхдээ энэ өвөл цаг агаарын хувьд өмнөх жилүүдийн дунджаас эрс хүйтрэх төлөвтэй байгаа учраас станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлж, 20 хоногт барих шаардлагатайг салбарын сайд П.Ганхүү онцоллоо. Дулааны цахилгаан …

  • 5 December

    Нүүрсээ “гуйж зарах” шалтгаан бидэнд алга

    Зөрчиж болдоггүй гэрээний хохирогчид болсон Монгол улсын ирээдүй. Манай улсад гэрээ хэлэлцээр хийх, байгуулах нь нэг л хуулийн дор хэрэгжинэ. Гэтэл зарим ажил олгогчийн хийсэн гэрээгээ зөрчиж, зарим нь гэрээтэй ч гэрээгүй мэт хэн хэндээ хариуцлага хүлээхгүй амьдраад байдаг. Гэтэл хамгийн хачирхалтай гэрээ болох тогтвортой үнийн гэрээ гэж байгаа. Хэдэн жил ч болсон, нүүрс хэр өссөн ч нэг л үнээр …

  • 5 December

    Ж.Эрдэнэбат: Нарийн сухайт- Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 3-ны бямба гаригт Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж, Нарийн сухайтын нүүрсний ордын уурхайнуудын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн сумын иргэдтэй уулзалт хийж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, тэдний асуултад хариуллаа. Ерөнхий сайдын томилолтод УИХ, Засгийн газрын зарим гишүүн хамт ажиллалаа. П.Ганхүү: Цахилгаан станц барихад бодлогын дэмжлэг үзүүлнэ Гурвантэс суманд хайгуулын 49 лиценз …

  • 2 December

    Монголыг аврах гарц

    Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд нүүрсний үнийн өсөлт хэрхэн нөлөөлөх тухай “Frontera” мэдээллийн хуудсанд нийтлэлч Ник Каусин бичсэнийг орчуулан хүргэж байна. Монголын парламентын сонгуулийн дараах Засгийн газар хамгийн эхэнд хийсэн зүйл нь улсынхаа эдийн засгийн хямралтай нүүр тулсныг дэлхий дахинд зарлан “тунхагласан” явдал байв. Гэхдээ монголчууд бас ч аз нь харьчихаагүй улс юм. Төв банкных нь нөөц хөрөнгө өдгөө …

  • 1 December

    Монголын эдийн засагт мөддөө нар тусахгүй нь

    Ийм дүгнэлтийг би гаргасангүй. Эдийн засаг, уул уурхайн чиглэлээр тууштай судалгаа хийж, уул уурхай, банк санхүүгийн салбарт өрнөж буй уналт, өсөлтийг анхааралтай ажиглаж байгаа судлаачид эдийн засагчид үүнийг хэлж байгаа юм. Ёрлоод хэлэхэд, ирэх онд ам.долларын ханш суларна гэсэн хүлээлт байхгүй байгааг нуух юун. Монгол Улсын хувь заяа үндсэндээ бүрхэг байдалд орчихлоо. Төв банк бодлогын хүүгээ 15 хувьд хүргэж, ОУВС-ын …

  • 1 December

    Эрдэнэтийн шинэ захирлын ХҮНД АЧАА

    Дөчин жил Монгол Улсыг нуруундаа үүрсэн Эрдэнэт үйлдвэрийн хувь заяа хаашаа эргэх нь дан ганц монголчуудаас шалтгаалах цаг ирээд байна. Цаашдаа ямар менежментээр удирдахаас улс орны эдийн засгийн өөрчлөлт шууд хамаарна гэхэд хилсдэхгүй. Зуун хувь Монголынх болсон Эрдэнэт үйлдвэрийн анхны захирал Х.Бадамсүрэн эгзэгтэй үед энэхүү албыг авч, өөрийн чавдараа харуулах цаг ирлээ. Энэ бол Монгол Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн …

November, 2016

  • 30 November

    Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар мэдээлэл хийв

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 11-р сарын 29-ны өдрийн  хуралдаан 10.11 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт эрчим хүчний чиглэлээр туссан зорилт, арга хэмжээний бэлтгэл ажлын явц байдал, тулгамдсан асуудлын талаархи Эрчим хүчний сайдын мэдээллийг эхэлж …

  • 23 November

    Нүүрсний бизнес дахин унах эрсдэл ойрхон байна

    Монголчууд бид аливаа асуудалд судалгаа тооцоотой хандахаас илүүтэй сураг чимээг “үнэн” мэтээр ойлгодог ард түмэн. Нэг хэсэг дэлхийн зах дээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн болох алт,  зэс, нүүрсний үнэ өсөхөд бид төр засгийн түвшинд арабын хаад шиг загнаж,  уул уурхайн баялагаас олсон орлогыг нийгмийн халамжид тараасан. Гэвч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш эргэж унахад бид амаа барьсан удаатай. Тэгвэл энэ …