Уул уурхай

December, 2016

  • 5 December

    Нүүрсээ “гуйж зарах” шалтгаан бидэнд алга

    Зөрчиж болдоггүй гэрээний хохирогчид болсон Монгол улсын ирээдүй. Манай улсад гэрээ хэлэлцээр хийх, байгуулах нь нэг л хуулийн дор хэрэгжинэ. Гэтэл зарим ажил олгогчийн хийсэн гэрээгээ зөрчиж, зарим нь гэрээтэй ч гэрээгүй мэт хэн хэндээ хариуцлага хүлээхгүй амьдраад байдаг. Гэтэл хамгийн хачирхалтай гэрээ болох тогтвортой үнийн гэрээ гэж байгаа. Хэдэн жил ч болсон, нүүрс хэр өссөн ч нэг л үнээр …

  • 5 December

    Ж.Эрдэнэбат: Нарийн сухайт- Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 3-ны бямба гаригт Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж, Нарийн сухайтын нүүрсний ордын уурхайнуудын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн сумын иргэдтэй уулзалт хийж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, тэдний асуултад хариуллаа. Ерөнхий сайдын томилолтод УИХ, Засгийн газрын зарим гишүүн хамт ажиллалаа. П.Ганхүү: Цахилгаан станц барихад бодлогын дэмжлэг үзүүлнэ Гурвантэс суманд хайгуулын 49 лиценз …

  • 2 December

    Монголыг аврах гарц

    Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд нүүрсний үнийн өсөлт хэрхэн нөлөөлөх тухай “Frontera” мэдээллийн хуудсанд нийтлэлч Ник Каусин бичсэнийг орчуулан хүргэж байна. Монголын парламентын сонгуулийн дараах Засгийн газар хамгийн эхэнд хийсэн зүйл нь улсынхаа эдийн засгийн хямралтай нүүр тулсныг дэлхий дахинд зарлан “тунхагласан” явдал байв. Гэхдээ монголчууд бас ч аз нь харьчихаагүй улс юм. Төв банкных нь нөөц хөрөнгө өдгөө …

  • 1 December

    Монголын эдийн засагт мөддөө нар тусахгүй нь

    Ийм дүгнэлтийг би гаргасангүй. Эдийн засаг, уул уурхайн чиглэлээр тууштай судалгаа хийж, уул уурхай, банк санхүүгийн салбарт өрнөж буй уналт, өсөлтийг анхааралтай ажиглаж байгаа судлаачид эдийн засагчид үүнийг хэлж байгаа юм. Ёрлоод хэлэхэд, ирэх онд ам.долларын ханш суларна гэсэн хүлээлт байхгүй байгааг нуух юун. Монгол Улсын хувь заяа үндсэндээ бүрхэг байдалд орчихлоо. Төв банк бодлогын хүүгээ 15 хувьд хүргэж, ОУВС-ын …

  • 1 December

    Эрдэнэтийн шинэ захирлын ХҮНД АЧАА

    Дөчин жил Монгол Улсыг нуруундаа үүрсэн Эрдэнэт үйлдвэрийн хувь заяа хаашаа эргэх нь дан ганц монголчуудаас шалтгаалах цаг ирээд байна. Цаашдаа ямар менежментээр удирдахаас улс орны эдийн засгийн өөрчлөлт шууд хамаарна гэхэд хилсдэхгүй. Зуун хувь Монголынх болсон Эрдэнэт үйлдвэрийн анхны захирал Х.Бадамсүрэн эгзэгтэй үед энэхүү албыг авч, өөрийн чавдараа харуулах цаг ирлээ. Энэ бол Монгол Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн …

November, 2016

  • 30 November

    Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар мэдээлэл хийв

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 11-р сарын 29-ны өдрийн  хуралдаан 10.11 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт эрчим хүчний чиглэлээр туссан зорилт, арга хэмжээний бэлтгэл ажлын явц байдал, тулгамдсан асуудлын талаархи Эрчим хүчний сайдын мэдээллийг эхэлж …

  • 23 November

    Нүүрсний бизнес дахин унах эрсдэл ойрхон байна

    Монголчууд бид аливаа асуудалд судалгаа тооцоотой хандахаас илүүтэй сураг чимээг “үнэн” мэтээр ойлгодог ард түмэн. Нэг хэсэг дэлхийн зах дээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн болох алт,  зэс, нүүрсний үнэ өсөхөд бид төр засгийн түвшинд арабын хаад шиг загнаж,  уул уурхайн баялагаас олсон орлогыг нийгмийн халамжид тараасан. Гэвч уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш эргэж унахад бид амаа барьсан удаатай. Тэгвэл энэ …

  • 23 November

    49 хувийг авахаас ӨМНӨ ба ХОЙНО

    Монгол, Орос хоёр улс Эрдэнэт үйлдвэрийг 50:50 хувиар эзэмшдэг байхад 1992 онд Шадар сайд Да.Ганболд тэргүүтэй Засгийн газрын баг олон удаагийн хэлэлцээрийн үр дүнд нэг хувийг Монголдоо авчирсан. Ингэснээр манайх давуу эрхтэй болж, гүйцэтгэх захирлаа томилох тийз өвөртөлж байлаа. Тэр цагаас хойш Эрдэнэт үйлдвэрийн эзэмших хувийг нэмэгдүүлэх талаар огт хөндөлгүй өдий хүрсэн. Өнөөдөр зуун хувь монголын талд авчихсан хойно буруутган …

  • 22 November

    Эрдэнэт үйлдвэр Казакстанаас 10 сая ам.долларын авлагаа авах боллоо

    Эрдэнэт үйлдвэр ерээд онд Казакстаны хувийн компанид нийлүүлсэн 10 сая долларын зэсийн баяжмалынхаа мөнгийг өнөө хүртэл авч чадахгүй байв. Тухайн үед харилцагч байсан компани өнөөдөр дампуурсан гэх шалтгаанаар энэ авлагын эргэн төлөлт ахицгүй байлаа. Бүр үе үеийн Ерөнхийлөгчийн айлчлал болгонд сөхсөн боловч амжилт олоогүй юм. Харин Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь Монголын талд шилжсэнээс гуравхан сарын дараа энэ 10 сая долларын …

  • 17 November

    “Rio Tinto”-гийн Эрчим хүч, Эрдсийн группийн захирлаар Б.Болдыг томилжээ

    “Rio Tinto” группийн удирдлагууд Гвиней дэх “Simandou” төмрийн хүдрийн төслийн хүрээнд хийгдэж байсан төлбөртэй холбоотойгоор Эрчим хүч, эрдсийн группийн захирал Алан Дэвисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Rio Tinto” компанийн Зэсийн салбарын олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн захирал Баатарын Болдыг томилоод байна. Учир нь тус компанийн дотоод шалгалтаар Алан Дэвисийг 2011 онд “Simandou” уурхайн асуудалд зөвлөхөөр ажилласан Франсуа де Комбред 10.5 сая ам.доллар …

  • 16 November

    МАК компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрлөө

    “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээг Монголын алт /МАК/ ХХК-тай байгуулах эрхийг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрлөө. Уг төсөлд зарцуулагдах 32.231.104.00 ам.доллартай тэнцэх төгрөгийг концессын гэрээнд заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарийн дагуу жил бүр улсын төсөвт тусгахыг Сангийн сайдад даалгалаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр Цагаансуваргын ордын бүтээн байгуулалтыг цахилгаанаар хангахын зэрэгцээ Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумыг төвлөрсөн …

  • 11 November

    “Энержи Ресурс” 40 сая тонн нүүрс олборлов

    “Энержи Ресурс” компани өнгөрсөн ням гариг буюу 11 дүгээр сарын 6-нд 40 сая дахь тонн нүүрсээ олборлосон байна. Энэ нь Монгол улсын хэмжээнд хамгийн богино хугацаанд 40 сая тонн нүүрс олборлосон анхны уурхай болж байгаа бөгөөд Монголын уул уурхайн салбарын түүхэнд нэгэн шинэ амжилтыг тогтоож байгаа үзүүлэлт юм. “Энержи Ресурс” компани Тавантолгойн орд дахь Ухаахудагийн уурхайн олборлолтыг 2009 онд эхлүүлсэн …

  • 8 November

    Ө.Оюунбаатар: Би УИХ-ын гишүүн Сү.Батболдыг танихгүй…

    Геологийн төв лабораторийн захирал Ө.Оюунбаатар 60 гаруй мэргэжилтнийг халах тушаал гаргасан тухай мэдээлэл  хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Мөн тус лабораторид ажилладаг мэргэжилтнүүд  олон нийтийн сүлжээнд хандан удирдлагынхаа   хууль бус үйлдлийн тухай мэдээлэл оруулжээ. Үүнтэй холбоотойгоор Геологийн төв лаборатори руу утсаар холбогдож, тус лабораторийн Үйлдвэрчний эвлэлийн дарга  Б.Тэгшжаргалтай утсаар ярьлаа. Б.Тэгшжаргалын хувьд  “Үүсээд байгаа нөхцөл байдлыг үгүйсгээгүй боловч утсаар яриа өгөх …

  • 8 November

    Геологийн төв лабораторийн захирал Ө.Оюунбаатар 60 гаруй мэргэжилтнийг халах тушаал гаргажээ

    “Иргэдээ өмөөрч бичнэ” уриатай “Зууны мэдээ” сонин төрийн албанаас үндэслэлгүй халагдсан иргэдийн мэдээллийн дагуу, тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор мэдээ, сурвалжлага, нийтлэлийг хүргэж байгаа билээ. Энэ удаад бидэнд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын ажилтнууд хандсан юм. Тэдний ярьж буйгаар тус лабораторийн захирал Ө.Оюунбаатар энэ сарын 1-ний өдөр 60 гаруй мэргэжилтнийг ажлаас халаах тушаал гаргажээ.  Ингээд дээрх хүмүүст мэдэгдэх хуудас өгсөн байна. …

  • 7 November

    Ж.Эрдэнэбат: Гашуутсухайтад хүн амьдардгийг, нүүрсийг жолооч нар зөөдгийг мартсан байна

    Монгол  Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 06-ны өдөр Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Тус  боомтод хил хамгаалах, гааль, хорио цээрийн хяналт, гадаадын иргэн харъяатын чиглэлийн 130 гаруй хүн долоо хоногийн зургаад нь  өдөрт 12 цагаар төрийн үйлчилгээг үзүүлдэг. Гэвч тэдэнд үйлчлэх нэг ч эмч, хэв журам сахиулах нэг ч цагдаа байдаггүйн дээр ундын  усаас  22 км-ийн цаанаас зөөж, цахилгаанаас …