Уул уурхай

September, 2015

  • 29 September

    АМГ-ын будлиан илэрчээ

    “Баян газар”, “Ундрах өргөө констракшн” ХХК-ийн хуулийн зөвлөхүүд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын будлианы талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ сарын 28-ны өдөр Ховд аймгийн Богч талбайд болсон сонгон шалгаруулалт будлиантай явагдсан гэж тэд үзэж байгаа юм. Сонгон шалгаруулалтыг будлиантай явуулсан гэх хэд хэдэн баримт тэдэнд бий аж. Материал хүлээж авахдаа эхний компаниудад 20-30 минут, харин сүүлийн компаниудад …

  • 29 September

    АМГ-ын тендерийн комиссынхон сонгон шалгаруулалтыг будлиантуулжээ

    Ашигт  малтмалын газар гэж хэл ам тасардаггүй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх.  Засгийн газрын агентлаг атлаа өнгөрсөн 3 жил даргагүйгээр,  даргын үүргийг  түр орлон гүйцэтгэгч  гэх албан тушаалтай хүн энэ байгууллагыг удирдсаар ирсэн. Одоо ч мөн удирдсаар байгаа ажээ. /ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээллийг уншина уу/ Даргын үүргийг орлон гүйцэтгэгч гэдэг нь угтаа  албан ёсны даргыг томилохоос өмнө тухайн ажил үүргийг түр хугацаанд …

  • 23 September

    Хууль бусаар ашигт малтмал олборлох явдал гарсаар байна

    Мэргэжлийн хяналтийн байгууллагын ээлжит цахим хурлаар нийслэл, орон нутагт хийгдэж буй  хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээ болон бусад ажлын талаар мэдээлэл өглөө. Орон нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчлүүд цөөнгүй гарч байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллага холбогдох арга хэмжээг аван ажиллаж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Баянгол сумдад зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байсныг шалгаж, 7 нөхөрлөл, иргэдийн …

  • 18 September

    Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах асуудлаар хэлэлцэж байна

    Налайх дүүрэгт энэ сарын 17-18-нд “Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах нь” сэдэвт онол, практикийн ээлжит бага хурал болж байна. Энэ хурлаар уул уурхайн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийнхэн байгаль орчны асуудлыг хөндөн ярилцаж, мэдээлэл солилцдог, цаашид хийх ажлаа төлөвлөж, туршлага судалдаг. Өмнөх жилүүдэд нөхөн сэргээлтийн сайн жишээ, туршлагыг харуулж танилцуулдаг байсан бол энэ удаа уурхайг …

  • 14 September

    Ноён уул руу 300 гаруй нинжа нар дайран оржээ

    Уул уурхайн сайд Р.Жигжид энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын уурхайн үйл ажиллагаатай газар дээр танилцсан байна. Уул уурхайн сайдын хамт Ашигт малтмалын газрын дэд дарга С.Амарсайхан, Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, ШУА-ын Түүх археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ч.Амартүвшин, ШУА-ын Газар зүй, геологийн цэвдэг судлалын салбарын дарга А.Дашцэрэн нарын албаны хүмүүс  “Сентерра гоулд” компани лиценз …

  • 11 September

    Тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр зогсооно

    ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ХИЙХ, ИМПОРТЛОХ, ҮЙЛДВЭРЛЭХ, ХУДАЛДАХ, ТЭСЭЛГЭЭНИЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ТҮР ЗОГСООХ ТУХАЙ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн намрын хурал 2015 оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбогдуулан үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт 2015 …

  • 7 September

    Байгалийн цогцолборт газар нөхөн сэргээх нэрийдлээр олборлолт явуулж байна

    Ховд аймгийн Цэцэг сумын  Мянган улзатын байгалийн цогцолбор газарт Цагаан эрэг гэх газар ордог байна. Цагаан эрэг гэх энэ газарт ЗХУ-ын үед  вольфром олборлож байгаад орхисон байдаг.  Улмаар уг газарт нинжа нар орж вольфрам олборлож байсан бөгөөд тэдэнд газар сэндийчих “эрх”-ийг сумын засаг дарга Д.Цогбадрах өгсөн байдаг. Улмаар энэ нь асуудал үүсээд цагдаа шүүхэд шалгагдаад ирэхийн цагт  уг газрыг хэсэг хугацаанд   тайван орхисон байгаа юм. Харин 2 сарын өмнөөс Цагаан эрэгт …

  • 4 September

    Р.Жигжид: Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ашиглах бодлого баримталж байна

    “Дисковери Монголиа-2015” Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулга уулзалтын нээлтэд Уул уурхайн сайдын хэлсэн үг             Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковери Монголиа” Олон улсын 13 дах удаагийн чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье.             Манай орны эдийн засаг, нийгмийн хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг геологи, уул уурхайн …

August, 2015

  • 28 August

    Шуурхай мэдээ: Ашигт малтмалын газрын туршилт амжилтгүй боллоо

    Ашигт малтмалын газраас өнгөрсөн даваа гарагт Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох бүртгэл явуулсан ч серверийн алдаа гарсан шалтгаанаар бүртгэлийг зогсоож, 51 аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцласан юм. Тэгвэл тус газраас серверийн асуудлаа шалгаж өнөөдөр буюу баасан гаригт 11:00-11:05 цагийн хооронд таван минутын хугацаатай туршилтын журмаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох бүртгэл явуулахаар …

  • 27 August

    Сонгуулийн өмнө уул уурхайн лицензийн наймаа хийсэн хэрэгт Mонгол Улсын Ерөнхийлөгч буруутгагдаад байна

    ANI буюу Asian News International гэдэг дэлхий даяар 100 гаруй төлөөлөгчийн газартай Ази тивийн хамгийн том мэдээллийн агентлагаас энэ ноцтой мэдээг дамжууллаа. Мэдээ өдөр тутмын “Business Standard” сонины 2013 оны  6 сарын 16-ны дугаарт гарсан юм. МАНАН, МАХН бол гэмт этгээдийн бөөгнөрөл гэдгийг бүгд мэддэг болжээ. Энэ бол хар пиар биш энд Ц.Элбэгдоржийн юу хийж явдаг олон зүйлийн бодит нэг фактын тухай орчуулга. СОНГУУЛИЙН …

July, 2015

  • 30 July

    Ашигт малтмалын 404 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байна

    Монгол улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор газар нутгийн 19.9% буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Үүнд: Өргөдлөөр 13.4 % буюу 20.9 сая га Сонгон шалгаруулалтаар 6.5 % буюу 10.2 сая га Өргөдлөөр: Эхний ээлжинд уртрагийн 104 градусын баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна. 2015 оны 1-р сарын 26-ны …

  • 30 July

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлого 54 хувийн биелэлттэй байна

    Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанаас улсын төсөвт оруулах орлого өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдсэн эерэг үр дүн гарсан. Энэ нь хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхэлсэнтэй холбоотой.  2010 оноос хойш ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүйгээс энэ салбарын үйл ажиллагаа буурч, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт эрс багасах хандлагатай болоод байсан юм. Эхний хагас жилийн байдлаар, хайгуул, …

  • 30 July

    Экспортод гаргаж буй нүүрсний ангиллыг олон улсын жишигт нийцүүллээ

    “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний MNS 6457-2014” стандартыг батлуулсан. Энэхүү стандартыг үндэслэн жишиг үнийг тооцдог болсноор Монгол Улс олон улсын жишигт нийцсэн нэр томъёоллоор нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний үнийг зарлах ба бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар бүтээгдэхүүнээ экспортлох боллоо. Их Британийн “BG Group”-тэй хамтран ажиллахаар боллоо Газрын тосны газар “Богд IV” ба “Онги V” талбайд “BG Group”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Төслийн хүрээнд …

  • 29 July

    Хайгуулын зөвшөөрөл хүссэн 1094 өргөдлийг шийджээ

    Засгийн газрын өнгөрсөн оны 239 дүгээр тогтоолоор газар нутгийн 19.9 хувь буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ 13.4 хувь буюу 20.9 сая га талбайг өргөдлөөр,  6.5 хувь буюу 10.2 сая га газрыг сонгон шалгаруулалтаар олгох юм. Одоо  уртрагийн 104 градусын баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна. Энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн …

  • 7 July

    “Бурхан халдун” уулыг Дэлхийн өвд бүртгэх шийдвэр гарлаа

    ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган ХБНГУ-ын Бонн хотноо хуралдаж байна. Тус хорооны энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” номинацийг гишүүн орнууд хэлэлцэж улмаар Дэлхийн өвд бүртгэх шийдвэрийг санал нэгтэйгээр батлан гаргалаа. Хуралдаанаар Дэлхийн өвийн хорооны 21 гишүүн орноос 17 улс (БНСУ, Япон, Вьетнам, Казахстан, Польш, БНЭУ, Хорват, …