Уул уурхай

December, 2015

  • 17 December

    Ерөнхий сайд Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжүүлэгчидтэй уулзлаа

    Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн баримт бичгийг баталгаажуулж, гарын үсэг зурсантай холбоотойгоор Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагч нартай уулзалт хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Монгол Улсын сайд М.Энхсайхан, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нар …

  • 17 December

    Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа

    Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Рио Тинто компанийн Зэс-нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак, Канадын Экспорт хөгжлийн агентлагийн бүсийн дэд ерөнхийлөгч Стивен Вихэлм, Олон Санхүүгийн корпорацийн уул уурхайн салбарыг хариуцсан захирал Намрата Тапар, Европын сэргээн босголт хөгжлийн …

  • 15 December

    Эрдэнэт үйлдвэрийн түүхэн баримт бичгийг хүлээлгэн өглөө

    Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд  Эрдэнэтийн анхдагчдын эрх ашгийг хамгаалах хорооны тэргүүн Я.Ширэндэв өнгөрсөн лхагва гарагт Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын түүхэн баримт бичгийг  хүлээлгэн өглөө. Энэхүү баримт бичиг нь 1964 оноос эхэлсэн Чехийн геологичдын хайгуулын ажлын тайлан  тооцооноос Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орох үе  хүртэлх бүтээн байгуулалтын бүх  үйл явцыг  харуулсан  1040 гаруй гэрэл зураг,  3800-аад хуудас бичгийн эх сурвалж  бүхий  …

  • 3 December

    Тавантолгойн 203 ажилтанг Хятад компанид шилжүүлэхгүй байхаар болжээ

    “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эв­лэ­лийн дарга С.Эрдэнэ өө­рий­гөө шатаасан билээ. Тэ­рээр компанийн удирд­лага­даа “”Эрдэнэс Таван­толгой” компанийн 203 ажил­­танг хятадын “TT JV CO” ком­панид шилжүүлэхгүй байх, хөдөлмөрийн хамтын гэрээ хийх” гэсэн хоёр шаард­лага тавьж байсан юм. Тэгвэл өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захиргаа, “Эв санааны нэг­дэл” Үйлдвэрчний эвлэл хоо­ронд хөдөлмөрийн хам­тын гэрээг байгуулсан бай­на. Ингэснээр нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, …

November, 2015

  • 17 November

    Эрчим хүчний цогцолборыг нүүрсээр хангахыг үүрэг болголоо

    Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах эрчим хүчний цогцолборыг нүүрсээр хангах тухай танилцуулгыг Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах  эрчим хүчний цогцолборыг нүүрсээр ханган нийлүүлэх ажлын хүрээнд “Шинэ Шивээ” ХХК-тай  хэлэлцээр хийж, 2015 оны IV улиралд багтаан хамтарсан аж ахуйн нэгж байгуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд, тус цогцолборыг …

October, 2015

  • 30 October

    Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар хэлэлцүүлнэ

    Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг  энэ сарын 23-ны өдөр УИХ-д өргөн барилаа. Гацууртын алтны үндсэн орд нь 50 тонн баталгаат алтны нөөцтэй, ашиглалтанд ороход бэлэн болсон төсөл юм. Тус ордод 9 жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулна. Үйл ажиллагааны нийт зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, …

  • 28 October

    Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгалаа

    Монгол Улсын Их Хурлын 2014 оны 34 болон 2015 оны 41 дүгээр тогтоолуудад Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, улмаар эцэслэн шийдвэрлэх талаар тодорхой зааж, Засгийн газарт холбогдох үүрэг даалгаврыг өгч байсан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө шат дараатай арга хэмжээ авч буйн нэг нь дэлхийд томд тооцогдох Оюутолгойн зэс-алтны уурхайн дараагийн …

  • 19 October

    “Оюу толгой” компани цахилгаан дамжуулах томоохон дэд бүтцийг төрийн өмчлөлд шилжүүллээ

    “Оюу толгой” ХХК өөрийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймаг дахь “Оюу толгой” уурхайн цогцолбороос Монгол улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлэх, ашиглалт засвар үйлчилгээг хариуцах хоёр гол гэрээнд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Занданхүү, “Оюу толгой” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Стив Дугган нар өнөөдөр Эрчим хүчний …

  • 14 October

    Тавантолгойн цахилгаан станц төслийн барилгын ажлыг хавар эхлүүлэх үүрэг өглөө

    Ерөнхий сайдын “Шийдлийн цаг” уулзалтад Монгол Улсын сайд М.Энхсайхан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар оролцож, мега төслүүдийн үйл явцын талаар ярилцлаа. “Тавантолойн цахилгаан станц” бол тэрбум долларын төсөл. Оюутолгойн том хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани Тавантолгойн цахилгаан станцыг барих, хөрөнгө босгоход зориулж 15 жилийн хугацаатай, нэг тэрбум ам.долларын санхүүгийн баталгаа гаргаж өглөө гэсэн мэдээллийг Монгол Улсын сайд М.Энхсайхан уулзалтын …

  • 13 October

    “Цагаан суваргын зэс-молибденийн баяжуулах үйлдвэр” болон “Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар болон “Монголын алт” ХХК, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Тус гэрээнд Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогт, “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир нар 2015 оны 10 дугаар сарын 13-ны энэ өдөр гарын үсэг зурлаа. Тус гэрээ нь 2013 оны сүүлээс хэрэгжсэн Хөрөнгө …

  • 13 October

    “Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна

    “Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжээд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад гэрээнд гарын үсэг зурах эрх олголоо.  “Монголын алт” ХХК Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид уг төслийг “МАК …

  • 13 October

    “Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэр” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна

    “Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэр” төслийн хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжээд Уул уурхайн сайд Р.Жигжидэд гэрээнд гарын үсэг зурах эрх олголоо. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу “Монголын алт МАК” ХХК-иас Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт гаргасан юм. УИХ-ын 2014 оны 54 дүгээр тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий Цагаан суварга зэс, молибденийн ордод төр …

  • 12 October

    Ч.Сайханбилэг: “Оюутолгой” нь тогтвортой байдлын гэрээтэй цорын ганц компани

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны нэгдсэн хуралдаан Баасан гаригт цаг сунган хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюутолгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон “Эвлэрлийн гэрээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг сонсов. Энэ талаарх гишүүдийн асуулгын хариуг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан …

  • 1 October

    Орон нутагт нүүрсний үнэ нэмэгджээ

    Орон нутгийн өмчит Таван толгой ХК-ний нүүрс борлуулах цэг /НБЦ/-үүд ажиллаж эхэллээ. Энэ жил 1 тонн нүүрс 27500 төгрөгөөр, харин уурхайн аман дээрээсээ 16500 төгрөгөөр борлуулагдах юм байна. Тус компаний нүүрс борлуулах 3 цэг ажиллаж буй бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговийн ард иргэд, хөдөлмөрчдийг хамгийн хямд үнээр нүүрс борлуулахыг эрмэлздэг гэх ч энэ жил үнэ нь нэмэгджээ. Өнгөрсөн жил тонн …

September, 2015

  • 30 September

    Нинжа нарыг Гацууртын ордоос албадан гаргажээ

    Уул уурхайн сайд Р.Жигжид энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших “Дууш мандал хайрхан” ТББ-ын хүдэр баяжуулах бичил уурхайн үйл ажиллагаа болон Гацууртын ордтой танилцжээ. “Дууш мандал хайрхан” төрийн бус байгууллага нь 400 гаруй гар аргаар алт олборлогчийг эгнээндээ нэгтгэж, нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон бөгөөд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлд хамрагдаж алтны баяжуулах цехийг байгуулжээ. Мөн …