“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН 10 БИТҮҮ ВАГОНЫГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ТУХАЙ Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл: Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10:00 цаг Материал хүлээн авах хаяг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, “Юнион бюлдинг” Б блок, 7 дугаар давхарт Утас: 7000-6464 Материал нээх хугацаа, хаяг …
Уул уурхай
December, 2024
-
9 December
“Монголын төмөр зам”ТӨХК-ийнхан авлигын эсрэг нэгдэхээ илэрхийллээ
Жил бүрийн Арван хоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас албан ёсоор тунхагласан билээ. Манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод 2005 онд нэгдэж, мөн оны аравдугаар сарын 27-нд конвенцыг соёрхон баталснаар Монгол Улс авлигын эсрэг олон улсын үйл ажиллагаанд нэгдсэн. mtz.mn
-
5 December
“Монголын төмөр зам” ТӨХК өөрийн эзэмшлийн илчит тэргүүдээ анх удаа их засварт оруулж, хүлээн авлаа
“Монголын төмөр зам” ТӨХК нь 2008 оны 3-р сард үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш түүхэндээ анх удаа илчит тэргүүдээ их засварт оруулж, ашиглахад бэлэн болгоод байна. Тодруулбал “CKD4b” загварын MR2304, 2305 илчит тэргүүд БНХАУ-д их засварт орсны дараа Монгол Улсын хилээр орж ирлээ. “Монголын төмөр зам” ТӨХК нь өөрийн эзэмшлийн илчит тэргүүдийг 2009–2012 онуудын хооронд худалдан авсан ба өнөөдрийг хүртэл төлөвлөгөөт …
November, 2024
-
27 November
Пандрол компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх Пандрол компанийн Тусгай төслүүдийн маркетинг хариуцсан захирал Д.Хамптон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан, хоёр компанийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн суурь бүтэц болох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам (416,1 км)-ын дээд бүтэц нь пандрол бэхэлгээтэйгээр тавигдсан билээ. mtz.mn
-
9 November
Битүү вагон түрээслүүлнэ
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН 10 БИТҮҮ ВАГОНЫГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ТУХАЙ Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл: Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цаг Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62, “Юнион бюлдинг” Б блок, 7 дугаар давхарт Утас: 7000-6464 Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн …
August, 2024
-
24 August
МТЗ Солонгосын төмөр замын судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллана
“Монголын төмөр зам” ТӨХК, Солонгосын төмөр замын судалгааны хүрээлэн хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр (2024.08.22) байгууллаа. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, Солонгосын төмөр замын судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч, доктор Сок Ён Хан нар гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд хоёр компани БНСУ-ын хөгжлийн албан ёсны тусламжийн хөрөнгөөр төмөр замын салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах юм. mtz.mn
July, 2024
-
19 July
Гурван төмөр зам хамтран “ЭТТ” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсийг мандал боомт хүргэх тээвэрлэлт хийж байна
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн биржээр борлуулсан Мандал боомт хүрэх нүүрсний эхний галт тэргийг 2024.05.07 аялуулсан. Өнөөдрийн байдлаар 125,656 тн биржээр борлуулсан нүүрсний тээвэрлэлтийг зохион байгуулаад байна. MTZ.mn
June, 2024
-
20 June
“Монголын төмөр зам” ТӨХК “Солонгосын үндэсний төмөр зам” ТӨХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Өнөөдөр /2024.06.18/ “Монголын төмөр зам” ТӨХК “Солонгосын Үндэсний төмөр зам” ТӨХК-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Уг санамж бичгийн дагуу талууд төмөр замын салбарт хамтран ажиллах, тухайлбал Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр замын тeхник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Mtz.mn
-
10 June
ОСЖД (төмөр замын хамтын ажиллагааны байгууллага)-аас “Цогтцэций өртөө”-г олон улсад нээлттэй өртөөгөөр зарлалаа
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөөг Олон Улсын ачааны харилцааны хэлэлцээрийн шаардлага, төмөр замын хамтын ажиллагааны байгууллагуудын дүрмийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж ОСЖД (Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага)-аас олон улсад нээлттэй өртөөгөөр зарлалаа. Ийнхүү “Монголын төмөр зам” ТӨХК нь Цогтцэций өртөөгөөр олон улсын ачааг хүлээн авах, тээврийн харилцаанд орох эрх зүйн боломж бүрдлээ. Ташрамд дурдахад “Монголын …
-
6 June
“УБТЗ” ХНН үүсгэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!
“Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэг-т сэтгэл зүрх, мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулж, тус нийгэмлэгийн бахархам түүхийг бүтээсэн үе үеийн төмөр замчид, ахмадууд, Эрхэм Хүндэт хамт олон Та бүхэнд түүхт 75 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье! mtz.mn
May, 2024
-
31 May
“Mонгол Улсын төмөр замын тогтвортой хөгжлийн стратегиуд” сэдвээр хамтарсан семинар зохион байгууллаа
БНСУ-ын санхүүжилтээр Монгол улсын төмөр замын салбарт амжилттай хэрэгжиж дуусч буй дор дурдсан хоёр төслийн хаалтын тайлангийн хурал “Монгол Улсын төмөр замын тогтвортой хөгжлийн стратегиуд” сэдвийн дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Үүнд: Монгол Улсын Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам болон БНСУ-ын Газар дэд бүтэц, тээврийн яам хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд” “Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг (EARC)-ийн үүссэнтэй …
-
26 May
Төмөр замын онцлох бүтээн байгуулалтыг танилцууллаа
Өнөөдөр /2024.05.25/ Зохион бүтээгчдийн нэгдсэн холбооноос “Оюуны хүч-Монгол ухаан” онол практикийн бага хурлыг зохион байгуулж Монгол Улсад аж үйлдвэр, технологи, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд оролцлоо. Тус хуралд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөр замын үйл ажиллагаа хариуцсан газрын дарга Д.Нямлхагва илтгэл тавилаа. Илтгэлд “…Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам нь дотоодын 120 аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгч компаниуд, …
-
14 May
“Солонгосын үндэсний төмөр зам”-ын /knr/ удирдлагуудтай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын асуудлаар санал солилцлоо
Өнөөдөр /2024.05.14/ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагууд “Солонгосын үндэсний төмөр зам” Төрийн өмчит компанийн Глобал бизнес хариуцсан захирал Юүнь Хаг-Сеон, БНСУ-ын Зүүн хойд Азийн форумын Ерөнхийлөгч Ким Сан-Гюүнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Энэ үеэр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын дохиолол холбооны суурилуулалт, ажиллагаа, цаашид хийгдэх ажлуудын талаар хэлэлцэж санал солилцов. Ташрамд дурдахад “Солонгосын үндэсний төмөр зам” Төрийн өмчит компани нь “Тавантолгой-Зүүнбаян” …
-
9 May
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын өртөө, зөрлөгүүдэд ээлжит мод тарих ажлыг эхлүүллээ
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон Өмнөговь аймгаас Дорноговь аймгийн нутаг дэвсгэрийг дамнасан “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замын өртөө, зөрлөгүүдэд говийн нөхцөлд тохиромжтой модны суулгац нэмж тарих энэ хаврын ажлыг эхлүүллээ. Манай хамт олон уур амьсгалын өөрчлөлт, говьд нүүрлэж буй цөлжилт, элсний нүүдлийг бууруулах нийгмийн хариуцлагын хүрээнд “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-д нэгдсэн цагаас хойш жил бүрийн тав, аравдугаар сард …
-
7 May
Гурван төмөр зам хамтран “ЭТТ” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсийг мандал боомт хүргэх эхний тээвэрлэлтийг хийлээ
Өнөөдөр /2024.05.07/ “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсийг Мандал боомт хүргэх эхний галттэргийг амжилттай аялууллаа. “Эрдэнэс тавантолгой” ХК нь энэ оны 03 дугаар сард Монголын Хөрөнгийн биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжсан байна. Эх сурвалж: mtz.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл