Уул уурхай

May, 2026

  • 13 May

    “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Б.ЧАГНААДОРЖ ТОМИЛОГДЛОО

     ​ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр /2026.05.13/ хуралдаж компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо. Компанийн тамга тэмдгийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ. ​ Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нь “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж, үйлдвэрт техник, технологийн шинэчлэл хийж, ордын олборлолтыг нэмэгдүүлэн, экспортыг эрчимжүүлж, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн …

  • 13 May

    32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 удаагийн амжилттай арилжаагаар 32.0 мянган тонн нүүрсийг нийт 2.23 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Үүнд: Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс – 32.0 мянган тонн, $56.8 ⟶ $69.7 (+22.7%) ам.доллароор арилжаалж нийт 2.23 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд …

  • 13 May

    НҮБХХ-ИЙН ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫН ГЭРЧИЛГЭЭЖИЛТ ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦЛАА

    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-өөс хэрэгжүүлдэг Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилт хөтөлбөрийн талаар танилцуулга, мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулагдлаа. ​ Тус хөтөлбөр нь байгууллагын чадавхыг бэхжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийг сайжруулах замаар удирдлагын манлайлал, шийдвэр гаргалт, хариуцлагатай засаглалыг дэмжихэд чиглэдэг онцлогтой юм. Уулзалтын үеэр НҮБХХ-ийн Жендэрийн шинжээч Н.Уянга, Жендэрийн Үндэсний эксперт Б.Оюун, Жендэрийн Үндэсний шинжээч О.Туяа нар хөтөлбөрийн …

  • 11 May

    “Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөрийг төлүүлэхээр тохиролцжээ

    Татварын ерөнхий газрын нэхэмжлэлээр “Оюутолгой” ХХК-д холбогдуулсан ус ашигласны төлбөр, Үндэсний Аудитын газрын албан шаардлагын дагуу 4.8 тэрбум, Усны газраас энэ оны нэгдүгээр улирлын байдлаарх 1.5 тэрбум төгрөг болон 2022, 2023, 2024, 2025 онд ус бохирдуулсны төлбөр төлөгдөөгүй өнөөг хүрчээ. Иймд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүхийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзан ус …

  • 5 May

    134.4 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

    ​“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 134.4 мянган тонн нүүрсийг нийт 15.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод, Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа. Үүнд: DAP Ганцмод нөхцөлтэй: Баяжуулсан сул коксжих нүүрс 6.4 мянган тонн, 131.1 ам.доллароор арилжаалж нийт 3.0 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд …

  • 5 May

     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР ШАЛГАРЛАА

    Татварын ерөнхий газраас 2025 оны татвар төлөлтөөр тэргүүлэгч, Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч” аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулж, батламжилсныг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр гардууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төлснөөр ТОП-10 компанийн нэгээр нэрлэгдлээ. Тус компани нь 2025 онд 30.2 сая тонн нүүрс …

  • 4 May

    ӨМНӨГОВЬ: Өдөрлөгөөр 43 иргэн шууд ажилд зуучлууллаа

    “Уул уурхайн нээлттэй өдөрлөг-2026”-г энэ сарын 1-2-ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгууллаа. Тус өдөрлөг нь “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ханган нийлүүлэгчдийг дэмжих зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Өдөрлөгийн үеэр 602 сул ажлын байр санал болгож, 2403 иргэн …

April, 2026

  • 30 April

    Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлж, санхүүгийн ил тод байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 бага хурлыг (COP-17) 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатарт зохион байгуулна. Хурлыг зохион байгуулах чиг үүрэгтэй 12 дэд хорооны дарга болон холбогдох албан тушаалтнуудтай Ерөнхий сайд Н.Учрал уулзаж, зохион байгуулалтын явцын талаар мэдээлэл авлаа. Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлыг Монгол Улсад зохион байгуулж буй нь хөрөнгө оруулалт татах боломж гэдгийг онцолж, ялангуяа ногоон …

  • 22 April

    Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ

    Өнөөдрийн /2026.04.22/-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, шатахууны үнэ богино хугацаанд өсөж байгаатай холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Дизель түлш, АИ-92 бензиний үнэ олон улсын зах зээл дэх брент тосны үнээс илүү хэлбэлзэлтэй өсөж байгаа нь дотоодын зах зээлд үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Энэ нь эдийн …

  • 15 April

    “Mongolia mining-2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн эхэллээ

    Уул уурхайн салбарын тэргүүлэгчид нэг дор цугларч, уул уурхайн техник, хүнд машин механизм, дэвшилтэт технологи, салбарын хөдөлгөгч хүч болсон шийдлүүдийг танилцуулдаг “Mongolia Mining-2026” 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцож үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд 20 орчим орны 250 гаруй уул уурхайн ханган нийлүүлэгч компани оролцож байна. “Mongolia …

  • 2 April

    БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн нэр бүхий   7 компанид давуу байдал олгосон уу?

    Б.Батбаатарыг БОУАӨ-ийн сайдаар очсоноос хойш энэ яам иргэд, ААН-д хүргэдэг төрийн үйлчилгээ удааширч, зогсонги байдалд оржээ. Учир нь Б.Батбаатар мэргэжлийн бус хүмүүсийг БОУАӨ-ийн яаманд дүүргэж, ажилд авсны улмаас хариуцсан ажлаа мэддэг хүн байхгүй болж, юм л бол Төрийн нарийн бичгийн дарга, Захиргааны даргаас асууж байж хариу өгнө хэмээн иргэд, ААН-ээс албан бичгийг удаадаг, хугацаанд нь хариу өгдөггүй байдал даамжирсан гэнэ. …

  • 2 April

    “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Л.Мөнхнаран хувийн уурхай руу 60 км цахилгаан татжээ

    “Увс хүнс” компанийн захирлаар ажиллаж байсан Л.Мөнхнаран УИХ-ын гишүүн, Б.Чойжилсүрэнг 2024 онд УИХ-д баруун бүсэд нэр дэвшихэд нь Увс аймгийн Хяргас сумыг хариуцсан сонгуулийнх менежерээр ажиллаж байгаад Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүн болж, Эрчим хүчний сайдаар томилогдсны дараа “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирлаар томилогдсон байна. Хамгийн ноцтой нь “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирлаар Л.Мөнхнаран албан тушаалаа урвуулан ашиглаж, …

  • 2 April

    “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны нэгдүгээр улиралд 8.7 сая тонн нүүрс олборлож, 9.5 сая тонн нүүрс борлуулж нийт 641.6 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллалаа. Нийт борлуулсан нүүрсний төрлөөр ангилбал: 3.9 сая тонн нь коксжих нүүрс; 3.6 сая тонн нь сул коксжих нүүрс; 1.5 сая тонн нь эрчим хүчний нүүрс; 0.6 сая тонн нь угааж баяжуулсан бүтээгдэхүүн борлууллаа. Экспорт 2026 оны …

March, 2026

  • 25 March

    Газрын тосны үнэ дахин огцом өсжээ

    Огцом унаад байсан газрын тосны үнэ өнөө өглөө дахин өсжээ. Лондоны ICE биржийн арилжааны явцад Brent маркийн газрын тосны ирэх тавдугаар сард нийлүүлэх хэлцлийн үнэ 4.31 хувиар өсөж, нэг торх нь 104.35 ам.доллар болсон байна. Түүнчлэн WTI маркийн газрын тосны тавдугаар сарын фьючерс үнэ нэг торх нь 91.93 ам.долларт хүрч, 4.31 хувиар өссөн байна. Вашингтон ба Техран “үр дүнтэй хэлэлцээ …

  • 17 March

    Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсний өрсөлдөх чадвар сайжирч байна

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуутай тус компанийн үйл ажиллагаа болон нүүрсний зах зээлийн төлөв байдлын талаар ярилцлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайгаас Баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэх туузан дамжуургыг улсын комисс ашиглалтад хүлээн авчээ. Энэ байгууламж ашиглалтад орсноор бүтээмж хэрхэн нэмэгдэх вэ? “Эрдэнэс Тавантолгой” компани (ЭТТ) нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор өнгөрсөн хугацаанд баяжуулах үйлдвэрийн бүтээн …