Уул уурхай

October, 2020

  • 27 October

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд манлайллын арга барил сэдвээр туршлага судаллаа

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд “Оюу Толгой” ХХК-ийн ажилтнуудын манлайллын арга барилаас суралцлаа. Тодруулбал, компанийн “Жендэрийн орон тооны бус салбар хороо”-ны  санаачилгаар “Оюу Толгой” компанийн ажилтнууддаа болон бусад аж ахуйн нэгжүүдэд туршлага болгон хуваалцдаг “Хамтдаа” семнарийг 2020 оны 10-р сарын 27-нд зохион байгуулсан юм.  Уг семинараар өөрийн манлайллын хэв маягийг тодорхойлж, өөр хэв маягийн хүмүүстэй хэрхэн харилцах, баг хэрхэн өөрчлөгддөг, багийн хөгжлийн үе …

  • 26 October

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын анхны суман шилжүүлгийг угсарлаа

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хэмжээнд 2 өртөө, 6 зөрлөг дээр нийт 77 ширхэг суман шилжүүлэг угсрагдана. Үүнээс хамгийн анхны суман шилжүүлгийг /10 дугаар сарын 24-ний өдөр/ зөрлөг-2 буюу төмөр замын 65 дахь км-т угсарч дууслаа. Суман шилжүүлэг нь галт тэргийг нэг замаас нөгөө зам руу шилжүүлэх зориулалттай байгууламж юм.   Уг төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын …

  • 26 October

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын анхны суман шилжүүлгийг угсарлаа

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хэмжээнд 2 өртөө, 6 зөрлөг дээр нийт 77 ширхэг суман шилжүүлэг угсрагдана. Үүнээс хамгийн анхны суман шилжүүлгийг /10 дугаар сарын 24-ний өдөр/ зөрлөг-2 буюу төмөр замын 65 дахь км-т угсарч дууслаа. Суман шилжүүлэг нь галт тэргийг нэг замаас нөгөө зам руу шилжүүлэх зориулалттай байгууламж юм.   Уг төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын …

  • 23 October

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК “Олон улс дахь байгууллагын ёс зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК 2020 оныг компанийн хэмжээнд сахилга, хариуцлагын жил болгон зарлаад буй. Үүний хүрээнд сургалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ сарын 23-нд “Олон улс дахь байгууллагын ёс зүй” сэдэвт сургалтыг Ёс зүйн хороо, Сургалтын албанаас Швейцарийн BPN нийгэмлэгийн Монгол дахь салбартай хамтран явууллаа.   Уг сургалтад компанийн удирдах түвшний албан тушаалтнууд оролцсон бөгөөд ёс зүйтэй байгууллагын шинж, түүнд нөлөөлөх хүчин …

  • 21 October

    Ерөнхий сайд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллалаа. Үндэсний геологийн алба. Монгол Улсын Засгийн газар 26 жилийн дараа буюу энэ оны зургаадугаар сард Үндэсний геологийн алба байгуулсан. Тус алба: –       геологи, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн зураглал, судалгаа, шинжилгээ хийх –       ашигт малтмалын тархалтын зүй тогтол, минерагений судалгаа хийж, эрдэс …

  • 8 October

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав

    УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор  нар “Эрдэнэс Тавантолгой” хк-ийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын төлөвлөгөө, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцлаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг гишүүдэд танилцуулга хийлээ.  Тус компани нь коксжих нүүрсний нөөц, чанараараа дэлхийд тэргүүлэх Тавантолгой ордод 8 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмдэг юм. 85,2 хувь нь төрийн эзэмшил, Монгол …

September, 2020

  • 10 September

    Нүүрсний экспорт VIII сард 4 сая тоннд хүрлээ

    Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний найман сарын дүнгээр 15.2 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 39%-иар буурсан байна. Гэхдээ сарын дүнгээр, наймдугаар сард 3.97 сая тоннд хүрч өнгөрсөн долдугаар сарынхаас даруй 55%-иар нэмэгдэв. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.66%-иар бага дүн юм. Ийнхүү нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн нь наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Ногоон гарц” түр журамтай холбоотой. Нүүрсний экспортын …

August, 2020

  • 27 August

    Нүүрсний тээврийн үнийг 80+ хэмжээнд барихаар шийдвэрлэжээ

    Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, УУХҮЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон, болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн тарифыг нэмэгдүүлэх талаар шаардлага тавьж, нүүрс тээврийн жолооч нар Засгийн газар болон холбогдох яамд, нүүрсний компаниудад …

  • 26 August

    Нүүрсний экспорт нэмэгдэж эхэллээ

    Долдугаар сарын 25-ны өдөр буюу нэг сарын өмнө нүүрс ачсан 919 тээврийн хэрэгсэл хил нэвтэрсэн бол өнөөдөр 2001 болж нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үе буюу КОВИД-19 цар тахлын өмнөх үетэй адил хэмжээнд очсон гэсэн үг юм. Тодруулбал Гашуунсухайт боомтоор 1272, Шивээхүрэн боомтоор 570, Ярант боомтоор 150, Ханги боомтоор 9 тээврийн хэрэгсэл гарчээ. Экспорт нэмэгдэж байгаа нь Засгийн …

  • 26 August

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Бөөрөлжүүтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

    Өнгөрөгч амралтын өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар Бөөрөлжүүтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Бөөрөлжүүтийн уурхай нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт байрлах тусгай зөвшөөрөл бүхий “Бөөрөлжүүтийн тал” хүрэн нүүрсний томоохон ордод түшиглэн нүүрсний уурхай, цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа 100%-ийн үндэсний хөрөнгө оруулалттай томоохон төсөл юм. Бөөрөлжүүтийн уурхай нь жилд …

  • 12 August

    “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн албан хаагчид төрийн одон медалиар шагнагдлаа

    Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 82 жил, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2 жилийн ой 08-р сарын 08-ны өдөр тохиож тус үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга эх орныхоо бүтээн байгуулалтад ханцуй шамлан зүтгэж буй инженер, техникийн албан хаагчдад талархал илэрхийлж, бусдыгаа манлайлан ажиллаж буй эрхмүүдийг төрийн одон медалиар шагналаа.  “Тавантолгой төмөр зам” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км …

  • 4 August

    Г.Ёндон: Уул уурхай бол мэргэжлийн бөгөөд сэтгэлтэй хүний ажилладаг салбар

    УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрдэнэс Монгол ХХК-ний гүйцэтгэх захирал П.Ганхүү болон бусад албаны хүмүүс Шивээ овоогийн нүүрсний уурхайд ажиллалаа. Шивээ овоо нүүрсний уурхай нь 1990 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд нүүрсний орд нь нийт 29,500.0 га талбайг хамардаг бөгөөд нийт 2,7 тэрбум тонн нүүрсний таамаг нөөцтэй. Шинэ ус, Өехий цагаан болон Ногоон тойром гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэж байна.Үүнээс Шинэ-Усны хэсгийн …

  • 3 August

    УУХҮ-ийн сайд Г.Ёндон Салхитын мөнгөний ордны үйл ажиллагаатай танилцлаа

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрдэнэс Монгол ХХК-ний гүйцэтгэх захирал П.Ганхүү болон бусад албаны хүмүүс өнгөрөгч амралтын өдөр Салхитын мөнгө алтны ордын олборлолт баяжуулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Салхитын мөнгөний орд нь Дундговь аймгийн Гурван сайхан суманд байдаг бөгөөд Салхитын мөнгө-алтны ордын төсөлд: Эрдэнэс Силвер Ресурс ХХК 108 ажилтан, туслан гүйцэтгэгч 5 компанийн 229 ажилтан, төсөлд нийт 337 ажилтан, үүнээс …

July, 2020

  • 28 July

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон орон нутагт ажиллалаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй албаны хүмүүс орон нутагт ажиллалаа. Дорноговь аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Нефть боловсруулах үйлдвэр болон Сайншанд хотын хоорондох авто болон төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын сүлжээний ажлууд дууссан. Одоогоор талбайн газар шорооны ажил хийгдэж …

  • 17 July

    Монгол Улс зургадугаар сард 2.4 сая тонн нүүрс экспортолжээ

    Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын …