Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус компани 2019 оны …
Уул уурхай
July, 2020
-
9 July
УУХҮ-ийн сайд Г. Ёндон тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрын сайд нарыг Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаар шинэ Засгийн газар бүрдлээ. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Гэлэнгийн Ёндон томилогдож УИХ-д тангаргаа өргөсөн юм. ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ шинээр томилогдсон Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Гэлэнгийн Ёндонд төрийн тамга гардуулан өгч амжилт хүслээ. Тэрбээр “Өмнөх сайд Долгорсүрэнгийн Сумъяабазар маш сайн ажилласан. Цаашид …
May, 2020
-
11 May
Цар тахлын үеийн нөхцөл байдал уур уурхайн туслан гүйцэтгэгч компаниудын ажилтнуудад хүнд тусаж байна
Дэлхий нийтээр тархаад байгаа “COVID-19” цар тахлын улмаас уул уурхайн салбарын ажиллах хүчний нөхцөл байдал хүндхэн байна. Уул уурхайн үндэсний ассоциацийн мэдээлснээр уурхайнуудад 50 мянга гаруй хүн ажиллаж байгаа ажээ. Ханган нийлүүлэгч компаниудыг оролцуулбал уул уурхайн салбараас шууд хамааралтай 200 мянга гаруй хүн байгаа юм байна. Үүнээс зөвхөн нүүрсний салбарт хамааралтай 70-80 мянган хүн ажилладаг гэсэн мэдээллийг өглөө. Нүүрсний салбараас …
April, 2020
-
30 April
“Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Э.Дөлгөөнийг томилжээ
“Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, нийт гишүүний олонхын саналаар ТУЗ-ийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал Э.Дөлгөөнийг томилжээ. Тэрбээр өчигдөр (2020.04.29) “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, 2020 оны бизнес төлөвлөгөөний биелэлтийн явцтай танилцсан байна. Цаашид төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг Шивээ-Овоогийн уурхайн хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах хүрээнд техник, технологийн шинэчлэлийн …
-
28 April
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 13 газрын тусгай зөвшөөрлийг цуцлууллаа
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нүүрс олборлох 23, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын 156, нийт 177 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ Шалгалтаар 53 ААН-д 37.8 сая төгрөг торгууль ногдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 53 зөрчлийн үр дагавар арилгах даалгавар, 147 зөвлөмж мэдэгдэл, 58 заалт бүхий 8 албан шаардлага, 2 ААН-ийн зөрчлийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. НЗД-ын 2017 …
-
28 April
Он гарснаас хойш Монгол Улс 3,8 сая тонн нүүрс экспортолсон байна
Гашуунсухайт боомтын эрдсийн экспорт нэмэгдэж байгаа талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлэлж байна. Дөрөвдүгээр сарын 24-нд буюу өнгөрсөн баасан гарагт Гашуунсухайтын боомтоор 178 машин нүүрс, 96 машинаар зэсийн баяжмал экспортолжээ. Нүүрсний экспорт хэвийн үед 800-1000 орчим машин гардагтай харьцуулахад бага боловч экспорт дахин сэргэснээс хойш хамгийн өндөр дүнд тооцогдож байгаа аж. Гадаад харилцааны сайд өнгөрсөн долоон хоногт БНХАУ-аас Монгол улсад …
-
27 April
Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл 23%, алтных 78%-иар буурчээ
Оюутолгой төслийн хяналтын багцыг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани оны эхний улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Уг мэдээлэлд өгүүлснээр Оюутолгой эхний улиралд нийт 164.5 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Үүнд 35.2 мянган тонн зэс, 26.15 мянган унц алт, 214 мянган унц мөнгө агуулагдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад зэсийн гарц 23%-иар, алтных даруй 78%-иар, мөнгөнийх 13%-иар буурсныг илтгэнэ. …
-
20 April
М.Амарбаяр:“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2020.04.20/ ээлжит хэвлэлийн хурлаа хийж, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө. Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс-Тавантолгой” ХК 47.6 мянган тонн нүүрс олборлож, 309 тэвшээр 23.7 мянган тонн нүүрс ачиж, 302 тэвшээр 39.2 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. 2020 онд нийт 2.3 сая тонн нүүрс олборлож, 2.1 сая тонны нүүрс уурхайгаас ачиж, 853.4 мянган тонн …
-
11 April
“Эрдэнэс-Тавантолгой” ХК Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллана
“Эрдэнэс-Тавантолгой” ХК Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, талууд /2020.04.08/ гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Монголын хуульчдын холбоо “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, компанийн засаглалыг хөгжүүлэх болон дүрэм журмын төсөл боловсруулах талаар зөвлөмж өгөн ажиллах юм. Түүнчлэн бүхий л салбар эрх зүйн чиглэлээр сургалт, судалгааны ажил, зөвлөх …
March, 2020
-
30 March
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилна
“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, ногдол ашигтай холбоотой болон бусад асуудлаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн мэдээллийг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хийв. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилна 2020 оны 03 дугаар сарын 24-29-ний хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 4356 хүн холбогдсон бол …
-
23 March
Гашуун сухайт хилийн боомтоор нүүрсний тээвэр эхэллээ
Монголын нүүрс экспортын гол суваг Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Тус боомтоор хоёрдугаар сарын 10-наас хойш буюу сар хагасын хугацаанд нүүрсний экспорт тасалдсан юм. Эхний ээлжинд Гашуунусхайт боомтоор өдөрт 70 машин гаргахаар төлөвлөжээ. Нүүрсний экспортыг гагцхүү чингэлэг тээврээр хийхдээ нэг машинд дунджаар 80 тонн нүүрс ачна гэдгийг Гашуунсухайт боомтын газар мэдээллээ. Чингэлэг тээврээр нүүрсний экспорт хийхдээ жолооч машинаас бууж, суух шаардлагагүй …
-
9 March
Н. Адъяацэрэн: Цагаанхад орчмыг байдал намжтал онцгой бүс болгож өгөөчээ гэж хүсч байна
Улсын онцгой комиссын уул уурхайн бүтээглэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлыг 2020.03.15-ны дотор бүрэн хангах арга хэмжээ авах, 7.2-т нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг сэргээх бэлтгэх ажлын хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар /2020.03.06-07/ Өмнөговь аймаг, Гашуун сухайт боомтод ажиллалаа. Тус ажлын хэсэгт ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан болон бусад холбогдох мэргэжилтнүүд багтсан байна. УОК-ийн гишүүд …
-
9 March
УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав Шивээ хүрэн боомтод ажиллаж байна
УОК-ын шийдвэрээр 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Шивээ хүрэн, Гашуун сухайт боомтоор нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлэхээр болсонтой холбогдуулан жолооч нарын эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, тусгай журмаар нүүрс тээвэрлэлтийг явуулах чиглэлийн дагуу Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджаваар ахлуулсан ажлын хэсэг Шивээ хүрэн боомтод ажиллаж байна. Нүүрсний тээвэр хийхэд тулгамдаж буй бэрхшээл, асуудал болон онцгой нөхцөлд ажиллахаар авч …
December, 2019
-
25 December
Х.Бадамсүрэн: Манай уурхайчид олон сайхан дээд амжилтыг 2019 онд бүтээж чадлаа
Жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийг Монголын уул уурхайн салбар буюу Уурхайчдын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Эх орныхоо эдийн засгийн хөгжил, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа Эрдэнэтийн уурхайчид ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар энэхүү тэмдэглэлт өдрөө угтаж байна. Уурхайчдын баярын өдрийг тохиолдуулан 2019 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөгөө биелүүлж, олон ололт дэвшилтэй ажилласныг …
-
5 December
“Эрдэнэт” үйлдвэр “Росгеологи” компанитай хамтарч гүний хайгуул хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурж байгаа билээ. Үүний нэг нь “Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ОХУ-ын “Зарубежгеология” ХН хоорондын гэрээ” ба гэрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Росгео” ХН-ийн Удирдлагын дарга, Ерөнхий захирал С.Н.Горьков …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл