Мэдээ мэдээлэл

June, 2020

  • 12 June

    Бээжингийн оршин суугчид 1.7 тэрбум ам. долларын ваучер авна

    Бээжин хотын эрх баригчид 1.7 тэрбум ам доллартай тэнцэх ваучэрийг хотын оршин суугчдад тараахаар болжээ. Бээжингийн удирдлагууд ваучераа 6 сард багтааж 4 үе шаттайгаар тараах бөгөөд энэхүү ваучераар хэрэглэгчид аялал жуулчлал, боловсрол, спорт, нийтийн хоол гээд бүх төрлийн салбарт худалдан авалт хийх боломжтой юм байна. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын эрх баригчид нийт 12.2 тэрбум юань буюу 1.7 тэрбум орчим ам.долларын ваучерыг оршин суугчдадаа өгөхөөр болсон байна. Энэхүү урамшуулал нь …

  • 12 June

    Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Нефтийн гарамын хавтанг солих тул өнөө орой зам хаана

    Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо Нефтийн гарамыг 2020 оны 6 дугаар сарын 12-ны 23:00 цагаас 6 дугаар сарын 13-ны 06:00 цагийн хооронд хааж, гарамын хавтан солих ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө. Гарамын хавтан солих ажлыг Төмөр замын 2 дугаар ангийн ажилтнууд гүйцэтгэх тухай Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ. http://credit-n.ru/calc.html http://credit-n.ru/offers-zaim/lime-zaim-zaymi-online.html http://credit-n.ru/avtokredit.html

  • 12 June

    М.Энх-Амар: Энэтхэгээс ирэх ламхай нарын бүх зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргана

    Монгол Улсын Засгийн газар зургадугаар сарын 1-нд ээлжит бусаар хуралдаж Энэтхэгт байгаа ламхай нарыг эх оронд нь авчрах асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд хүүхдүүдийг эх орондоо ирсний дараах бүх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар болсон. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсад шавилж буй ламхай нарыг татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.12/08:45 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Бүгд найрамдах …

  • 12 June

    Энэтхэг улс руу тусгай үүргийн онгоц нислээ

    Энэтхэг улсад гацсан ламхай нарыг авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 08:45 цагт хөөрчээ.  Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани Энэтхэгийн Гоман, Сера, Жүмэ хийдэд суралцдаг, эх орондоо буцах хүсэлт илэрхийлсэн ламхай нар болон бусад хүмүүсийг Гоагаас авчирна.  Уг хөлөг Вьентьянд саатсан 13 иргэнийг мөн Гоагаас 235-240 гаруй иргэнийг эх оронд нь авчрах юм. Тэдгээрийн …

  • 12 June

    Д.Нямхүү: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүнд коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Зургадугаар сарын 11-нд гурван лабораторид нийт 241 хүнд шинжилгээ хийхэд 238 тохиолдлоос халдвар илрээгүй. Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 184 хүнээс гурвыг нь ХӨСҮТ-д тусгаарлан шинжлээд хариуг нь өчигдөр мэдээлсэн байсан. Үлдсэн 181 иргэний сорьцыг цуглуулж шинжлэхэд гурван хүнд коронавирус илэрлээ. …

  • 12 June

    Тусгай үүргийн онгоц БНЭУ-ыг зорилоо

    Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:00  цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Тус нислэгээр нийт 251 иргэн эх орондоо ирнэ. Үүнд Лаос улсаас 10, Энэтхэгээс 6 иргэн, 6 лам багш, 229 ламхай нар багтаж байгаа юм.  Тусгай үүргийн онгоц маргааш буюу 06 дугаар сарын 13-ны 07:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын …

  • 12 June

    УДБЭТ-ын 70 жилийн ойд зориулсан “Монголын уран барилга” марк худалдаанд гарлаа

    Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан “Монголын уран барилга” сэдэвт марк гарлаа. Уг маркад ДБЭТ-ын барилга архитекторын онцлог, түүхэн дурсгалт үнэ цэнийг илэрхийлжээ. ДБЭТ нь сонгодог неоклассицизм, үндэсний дүрслэх урлагтай хослуулан синтез урлаг болгон хөгжүүлсний тод жишээ, дайны дараах энх цагийн бүтээн байгуулалт, дурсгалт барилгад зүй ёсоор ордог байна. Төв театрын зураг төслийг 1942 онд Герман улсын архитектор Герхард Козель хийж, 1949 онд …

  • 12 June

    Рэйлбус өнөөдрөөс эхлэн Улаанбаатар-Дархан чиглэлд үйлчилнэ

    Төмөр замын автобус РЭЙЛБУС өнөөдөр буюу зургадугаар сарын 12-ноос эхлэн Мягмар гарагаас бусад өдөрт Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд үйлчлэхээр боллоо. Мягмар гарагт техникийн үйлчилгээ хийх юм. РЭЙЛБУС АЯЛАХ ХУВААРЬ: http://credit-n.ru/zaymyi.html http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html http://credit-n.ru/blog-listing.html

  • 12 June

    УОК-ын Шуурхай штабын алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

    Улсын Онцгой комиссын Шуурхай штабад үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Үзлэгийг  П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий  УОК-ын Шуурхай штаб нь ажиллагааны, төлөвлөлтийн, санхүү, ар тал, хангалтын, …

  • 12 June

    Зарим дүүргийг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэж байна

    Дэлхийн дахины болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгууд, Улаанбаатар хотын хөгжлийн хэтийн зорилттой уялдсан дүүргийн хөгжлийн анхны бодлогын баримт бичгийг Сонгинохайрхан болон Налайх дүүргийн хувьд боловсруулах санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг Улаанбаатар хотноо нутагшуулан хэрэгжүүлэх” нь төслийн хүрээнд дэмжин ажиллажээ. Түүнчлэн төслийн мэргэжил, арга зүйн дэмжлэгтэй  Налайх ба Сонгинохайрхан дүүргийн тулгамдаж буй хөгжлийн гол бэрхшээл, сорилтуудыг тодорхойлж шийдвэрлэх, …

  • 12 June

    Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгоно

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар жил бүр хамтран зохион байгуулдаг “Үндэсний инновацийн шагнал”-д шинэ мэдлэг, технологийг зах зээлд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан, шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчдийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Шагналыг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрлөөр шалгаруулж байна. …

  • 12 June

    Энэ жилийн баяр наадмын нээлтийг Б.Баатар найруулна

    Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймаг, 339 суманд нэгэн зэрэг явагдахаар болоод байна.Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг Херо Б.Баатар найруулах нь тодорхой болж, наадмыг 13-р зуун аялал жуулчлалын цогцолбор газарт зохион байгуулахаар болжээ.  Цар тахлын үед олон …

  • 11 June

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн эх орондоо ирлээ

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20:25 цагт “Чингис хаан“ олон улсын нисэх буудалд газардлаа.    Нийт 258 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 болон бусад шалтгаантай иргэд багтсан байна. …

  • 11 June

    Хятадын компаниудад АНУ руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхийг зөвшөөрнө

    АНУ-ын засаг захиргаа Хятадын агаарын тээврийн компаниудад 7 хоногт 2 удаа хоёр улсын хооронд нислэг хийх зөвшөөрөл олгожээ. Мөн бусад улстай нислэгээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа Хятадын иргэний нисэхийн газар өнгөрсөн пүрэв гаригт мэдэгджээ.  Энэ нь “Хятадын эрх баригчид Америкийн агаарын тээврийн компаниудад зөвшөөрсөн нислэгийн тоонд нийцнэ” гэж АНУ-ын Тээврийн яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Шинэ журам “удахгүй хүчин төгөлдөр болох аж”. БНХАУ, АНУ-ын холбогдох байгууллагууд …

  • 11 June

    Хойд Солонгосын эсрэг суртал ухуулга зогсоохыг Өмнөд Солонгосоос шаардав

    Хойд Солонгосоос дүрвэж ирсэн хүмүүс болон хүний эрхийн төлөө тэмцэгчид 2 Солонгосын хилээс Пёньяны дэглэмийн эсрэг агуулгатай сурталчилгаа материалуудыг агаарын бөмбөлөгт зүүн нисгэдэг байна. Харин уг үйл ажиллагааг зогсоохгүй бол Өмнөд Солонгостой байгуулсан батлан хамгаалах гэрээгээ цуцална гэж Ким Жон Уны дүү болох Ким Ёо Жоны мэдэгдэлд дурджээ. Хоёр улсын хилийг давуулж суртал нэвтрүүлгийн материал илгээхээ зогсоохгүй бол Өмнөд Солонгостой …