Мэдээ мэдээлэл

May, 2020

  • 26 May

    АИ-92 авто бензин 1,320-1,400 төгрөгийн хооронд борлуулагдана

    Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар /2020.05.26/өнөөдөр мэдээлэл хийлээ. АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр “Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 бензины үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Говь-Алтай, Завхан аймгуудад АИ-92 авто бензин …

  • 26 May

    ГБХЗХГ-ын харьяа хүүхдийн тусламжийн 108 утасны чатбокс үйлчилгээнд сэтгэл зүйч бэлтгэх сургалт эхэллээ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхзул нар “Онцгой нөхцөл байдлын энэ үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх” гэрээг үзэглэлээ. Дэлхий нийтээр цар тахал гарсан энэ онцгой цаг үед Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас холбогдох хуулийн хүрээнд чатбокс үйлчилгээг нэвтрүүлж, хүүхдийн эсрэг …

  • 26 May

    Пакистаны 107 хүнтэй нисэх онгоц Карачи хотод унажээ

    Өнгөрсөн Баасан гарагт Пакистаны PIA (Pakistan International Airlines) компанийн 99 зорчигч, экипажийн найман гишүүнтэй нисэх онгоц Карачи хотын хүн амын ихээр суурьшсан бүсэд унаж осолджээ. Лахор хотоос хөөрсөн онгоц Карачи хотын Жиннах олон улсын нисэх буудалд газардах гэж байсан гэнэ. Сошиал сүлжээнд онгоц унасан газраас хар утаа олгойдож байгааг харуулсан дүрс бичлэг, зурагнууд тарсан байна. Пакистан улсын агаарын тээврийн салбарт томоохон осол үе үе гардаг бөгөөд …

  • 26 May

    Хонг Конгийн бослого дахин сэргэж, цагдаагийн эсэргүүцэлтэй тулгарлаа

    БНХАУ-ын хэрэгжүүлэх гэж буй хуулийг эсэргүүцсэн энгийн иргэдийн жагсаал Хонг Конгод энэ сарын 24-ны өдрөөс эрчээ авч эхэлжээ. Хонг Конгийн гудамжинд энэ сарын 24-ны өдөр мянга мянган хүн цугларч, нутгийн эрх мэдэл, иргэдийн эрх чөлөөнд заналхийлсэн БНХАУ-ын хэрэгжүүлэх гэж буй үндэсний аюулгүй байдлын талаар маргаантай хуулийг эсэргүүцэн жагсжээ. Жагсагчид үд дундын үед хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт цугларч эхэлсэн байна. Гэвч …

  • 26 May

    Зориулалтын дагуу газраа ашиглаагүй аж ахуйн нэгжийн газрын эрхийг цуцаллаа

    Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авзага трейд” компанийн нэр дээр газар эзэмшлийн гэрчилгээтэй боловч 15 жилийн турш ашиглаагүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд дур мэдэн хашаагаа өргөтгөсөн нөхцөл байдал дээр хотын Захирагч С.Амарсайхан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа тэргүүтэй албаныхан ажиллалаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “ 2005 онд орон сууц барих зориулалтаар газар эзэмших эрхийг …

  • 26 May

    ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ

    Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 171 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд иргэдийг  ХӨСҮТ,  “Альфа”, “Дрийм”  “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html

  • 26 May

    Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан өчигдөр “Явуулын оффис”-тоо ажиллалаа. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Хотын стандарт, орчны аюулгүй байдал хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нар иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд …

  • 25 May

    Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг нэг сараар сунгах саналыг хэлэлцэнэ

    УОК үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойн өдөр ээлжит 22 дугаар хурлаа өргөтгөсөн байдлаар зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд, яамдын холбогдох албан тушаалтнууд оролцов. УОК-ын өргөтгөсөн хурлын эхний хэсэгт: 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар коронавируст халдварын цар тахлын нөхцөл  байдлын мэдээ, УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, КОВИД19 …

  • 25 May

    “Ногоон өргөн чөлөө” төслийг дэмжлээ

    Өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар нийслэлийн авто замын сүлжээний “баруун бүс- хөгжлийн хөтөлбөр”-ийн ногоон өргөн чөлөө төслийг дэмжлээ. Тодруулбал Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг жигд тараах зорилгоор одоогийн авто замын сүлжээнд тулгуурлан нэг төвт хот болгон хөгжүүлэх хот төлөвлөлтийн арга хэмжээ авах юм. Үүний хүрээнд хотын баруун зүүн хэсгийг холбосон хэвтээ тэнхлэгийн 6, урд хойд хэсгийг холбосон босоо тэнхлэгийн 9,  тойрог 4 …

  • 25 May

    Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу эрүүл мэнд, соёл, амралтын орчныг бүрдүүлнэ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус орчмын газарт эрүүл мэнд, соёл, амралт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болгох төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх тогтоол баталлаа.  Нийслэлийн засаг даргын 2016-2020 оны …

  • 25 May

    О.Чинзориг: Таны хүүхэд тайван тоглох боломжийг технологийн дэвшлээр шийднэ

    Нийслэлийн 2000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой ухааг камеруудыг суурилуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа. -Нийслэлд хүний царай таньдаг ухаалаг камер суурилуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар бидэнд мэдээлэл өгнө үү? -Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотод “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлнэ гэсэн заалт байдаг. Уг төслийн дагуу Нийслэл хотод телекамерын ухаалаг системд суурилсан, нэгдсэн …

  • 25 May

    Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

    Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон байна. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед олон хүн нэг дор цуглуулж болохгүй, нэгэнтэйгээ ойрын зайнаас харьцаж болохгүй гэх мэтчилэн өөрсдийгөө болон улс орон хайртай дотны хүнээ хамгаалах бүхий л шалгууртай тулгарахын хажуугаар ажил үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлж ажлын байраа хадгалах бизнесээ өргөжүүлэх, …

  • 25 May

    П.Бүүвэйбаатар: Одоогийн 40, 50-аас дээш насныханд хэлэхэд та бүхэн хоцрогдсон

    УИХ-ын 2020 оны сонгуульд бие даагчид нэгдэж, нэг мөрийн хөтөлбөртэйгөөр оролцож байгаа. Тэдгээр бие даагчдын төлөөлөл болох П.Бүүвэйбаатартай ярилцлаа. – Монгол Улс өөрсдийн гэсэн сүлжээтэй болчихвол эдийн засгийн хувьд маш том хэмнэлт гарна- -Хүний амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн юм. Олон жилийн өмнө хийсэн бүтээлээрээ дамжуулан танилцаж байсан хүн таныг дэмжиж гарын үсэг зурахаар иржээ. Энэхүү дурсамжаас ярилцлагаа эхлүүлэх үү? -Бололгүй …

  • 25 May

    Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

    Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг мөн хуулийн тусгай ангийн  82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, 821 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт / Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах “/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох  эрүүгийн  хэргийг  2020 оны 4 дүгээр  сарын  …

  • 25 May

    Д.Лүндээжанцан : Үндсэн хууль бүрэн бүтэн болж улс орон даяар хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ

    Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдөр /2020.05.25/ 12.00 цагт буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдрийн морин цагаас эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэллээ.     Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. Хэвлэлийн бага хуралд Улсын Их …