Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз ТОТАЛ МЮЗИК ХХК-тай хамтран үзэгч, сонсогч хүүхдүүдийн дунд хөгжмийн уралдааныг зарлаж байна. Зорилго: Короновирусний цар тахал дэлхий дахинд дэгдэж, хөл хорио тогтоосон энэ цаг үед гэртээ байгаа хүүхдүүдийн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас билгээ хөгжүүлэх, аливаад бүтээлчээр хандах чадварыг дэмжих зорилготой. Уралдааны хугацаа: Уралдаанд зориулан тоглосон бүх төрлийн хөгжмийн бүтээлийг 2 минутын хугацаанд …
Мэдээ мэдээлэл
May, 2020
-
14 May
Р.Дагва: Хүүхэд багачууд гадуур явж, иргэдийн анхаарал сулрах байдал ажиглагдаж байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Шинэ төрлийн коронавурист халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг сонсож, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх товтой.Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийж Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 18-аар нэмэгдсэн талаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 215 …
-
14 May
АН-ын ҮБХ энэ сарын 16-нд хуралдана
АН-ын ҮБХ-ны ээлжит XV хуралдаан энэ сарын 16-нд болох тов гарчээ. Тус хуралдаанаар хэд, хэдэн асуудал хэлэлцэх бөгөөд АН-аас 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулна. Сонгуулийн тухай хуулиар 2020 оны тавдугаар сарын 10-16-ны хооронд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой. Энэ дагуу АН-ын ҮБХ-ны хурлаар АН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах юм байна. http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html
-
14 May
С. Жавхлан: АН-ын 9 дэх гишүүн болж байгаадаа баяртай байна
УИХ дахь Ардчилсан намаас УИХ-ын гишүүн С.Жавхлан Ардчилсан намд элсч байгаа талаар өнөөдөр /2020.05.14/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын гишүүн болсон С. Жавхлан” Өнгөрсөн дөрвөн жил дуу хоолойгоо төдийлөн хүргэж чадахгүй байсан. Гэхдээ үзэл санаанаасаа урваагүй. Өнөөдөр олуулаа болж байгаадаа баяртай байна. АН-ын бүлгийн ес дэх гишүүн болж, бүтэн болгож байгаад баяртай байна. АН-ын баримталж байгаа бодлого чиглэл, миний …
-
14 May
АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн 24.1 тэрбумын асуудал шийдэгдэж, хэвийн ажиллах нөхцөл бүрдлээ
Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 165 дугаар тогтоолоор АШУҮИС-ийн эмнэлгийг “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон эмнэлэг” гэсэн оноосон нэртэй болгосон. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг тус эмнэлэгт өнөөдөр хоёр дахь удаагаа зочилж, албан ёсны нэр бүхий хаягийг залж, эмч, эрдэмтэн судлаач, багш ажилтнуудтай уулзлаа. “АШУҮИС-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, санхүү, ажиллах нөхцөлийн талаар санал …
-
14 May
2070 он гэхэд гурван тэрбум гаруй хүн хэт халуунд амьдрах төлөвтэй байна
Хүлэмжийн хийн ялгарал буурахгүй бол олон тооны хүмүүс 29С-ийн дундаж температурт амьдрах болно. Шинэ судалгаагаар 2070 он гэхэд гурван тэрбум гаруй хүн “амьдрах боломжгүй” температуртай газарт амьдрах болно. Хүлэмжийн хийн ялгарал буурахгүй бол олон тооны хүмүүс 29C-ээс илүү дундаж температурыг мэдрэх болно. Үүнийг хүн төрөлхтөн сүүлийн 6000 жилийн турш явагдаж ирсэн уур амьсгалын өөрчлөлт “хоргодох байр” -өөс гадна авч үздэг. …
-
14 May
Ш.Үнэнбат: Богино хугацаанд 28 бүтээл ирнэ гэдэг Урт цагааны дахин төлөвлөлт Нийслэлчүүдэд хүлээлт үүсгээд байсныг харуулж байна
Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилга ашиглалтын шаардлага хангахаа больсон тул үйл ажиллагааг нь зогсоогоод байсан. Улмаар тус үйлчилгээний төвд түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан иргэдэд Нийслэлийн өмчийн дөрөвдүгээр байр буюу Улаанбаатар шилэн банкны нэг, хоёрдугаар давхарт ажлын байр гаргаж өгөөд байсан юм. Ингээд “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх ажлыг яаралтай эхлүүлэхээр болж, энэ хүрээнд …
-
14 May
Галт тэрэг, автобус, хот хооронд зорчигч тээвэрлэхэд баримтлах ЗӨВЛӨМЖ
Галт тэрэг, автобус, хот хооронд зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас боловсруулжээ. Энэхүү зөвлөмжийн зорилго нь коронавируст (COVID-19) халдварын голомтот бүс нутгаас ирсэн зорчигчдыг галт тэрэг, автобусаар тээвэрлэх үед зорчигчид, жолооч, галт тэрэгний ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, тархвар судлаачдыг халдварт өртөхөөс сэргийлнэ. НЭГ. БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАД: 1.1. Ажилтнуудыг 3 ээлжийн хамгаалах хувцас хэрэгслийн иж бүрдэл, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч, биеийн …
-
14 May
Улаанбаатарт өдөртөө 25 хэмийн дулаан байна
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16,17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орж, салхи ихэнх нутгаар секундэд 18-20 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 26-28 метр хүртэл ширүүсч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 05 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь-Алтайн нуруу, …
-
13 May
БНСУ-д сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх товыг хойшлуулжээ
Сөүл хотын Итэвон клубээр үйлчлүүлсэн иргэнээс KОВИД-19-ийн халдвар илэрч, түүнээс халдвар авсан хүний тоо 100-гаас илүү давсантай холбогдуулан цэцэрлэг, бага, дунд, ахлах ангийн танхимын сургалтыг эхлүүлэх товыг нэг долоо хоногоор хойшлуулжээ. Тус улсын Боловсролын яамнаас танхимын сургалтыг эхлүүлэх товыг бага, дунд, ахлах анги тус бүрээр долоо хоногоор хойшлуулах шийдвэрийг гаргаснаа мэдэгдсэн байна. Тухайлбал, ахлах сургуулийн 3 дугаар ангийн хичээлийг 5 дугаар сарын …
-
13 May
С.Бямбацогт: УИХ-ын гишүүд төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, холбоо удирдахыг хориглосон
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Энэ удаагийн парламентын отгон чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай хууль, тогтоомжуудыг хэлэлцэж байна. Үүний …
-
13 May
Эрчим хүчний салбарт хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Засгийн газраас АХБ-тай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт Ерөнхий сайдын захирамжаар олгов. Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих …
-
13 May
Э.Оюунболдын шүүх хуралдаан тавдугаар сарын 22-нд товлогдлоо
Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 08:30 цагт болж өндөрлөв. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаар …
-
13 May
“Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийг батлав
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийг батлав. Тээврийн ухаалаг системийг нэвтрүүлснээр тээврийн болон логистикийн зардлыг багасгах, тээврийн үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах, хотын тээврийн зориулалт үйлчилгээг, сайжруулах замаар хот суурин газрын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Орон нутагт бага зардлаар тээврийн ухаалаг системийн үйлчилгээг нэвтрүүлэх байгууллагын бүтээмж, санхүүгийн зохицуулалтыг сайжруулах зэрэг олон боломжууд бий …
-
13 May
ЭМГЭНЭЛ
ДАРМЫН БАТБАЯР /1940-2020/ Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Дармын Батбаяр 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр орчлонт ертөнцийн жам ёсоор ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын урлаг соёл, утга зохиолд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэрбээр бүхий л ухамсарт амьдралаа ард түмнийхээ соёл гэгээрлийн төлөө зориулсан бичгийн их билгүүн суутан байсан юм. Монгол хэлт сонгодог уран …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл