Мэдээ мэдээлэл

May, 2020

  • 15 May

    Сэрэмжлүүлэг: Хүчтэй салхи, шуурга болохыг анхааруулж байна

     Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 15-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна.  Цаг агаарын нөхцөл байдал муудаж байгаатай холбогдуулан Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Дундговь, Өмнөговь, Дорноговь …

  • 15 May

    Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэхээр боллоо

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, Ажлын хэсэг байгууллаа. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг өгч байна. Харин зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу …

  • 15 May

    “Аюулгүй хот” төслийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд телекамерын ухаалаг системд түшиглэн нийслэл хотын иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах “Аюулгүй хот” төслийн танилцуулгыг нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хүргэлээ. Тэрбээр “Аюулгүй хот төсөл нь холбогдох чиг үүргийн олон оролцогч талтай, нийслэлийг телехяналтын нэгдсэн цогц системтэй болгохыг зорьж байгаа томоохон төслийн нэг …

  • 15 May

    Европын 16 киног нэг сарын турш монгол орчуулгатайгаар үнэгүй үзэх боломжтой боллоо

    Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газраас санаачлан 2020 оны 5-р сарын 18-наас эхлэн нэг сарын туршид Европын Кино Наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Энэхүү кино наадмаар дамжуулан бидний нийтлэг үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёсны талаар өгүүлэх аж. Кино наадмын хүрээнд толилуулах бүтээлүүд нь Европын кино наадмуудаас тэргүүн шагнал …

  • 15 May

    Хэлмэгдэгчдийн ар гэрийнхнийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах боломжтой гэв

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва болон албаны хүмүүсийн хамтаар уулзлаа. Уулзалтаар хэлмэгдэгчдийг цагаатгах ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудаа төлөвлөн ярилцсан юм. Энэ үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын нарийн бичгийн дарга М.Халтар …

  • 15 May

    Цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтооно

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоож баталгаажуулах тухай асуудлыг хэлэлцэв. “Орон нутгийн өмчит цэвэрлэх байгууламжуудын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм, холбогдох стандартад заасан дээд хязгаарын хэмжээгээр тогтооход …

  • 15 May

    М.Халиунбат: “Налайх олон улсын ачаа тээврийн парк” байгуулах шаардлагатай байна

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат танилцууллаа. Тэрбээр “Паркт төлөвлөсөн бусад үйлдвэрүүдийг байршуулж үйл ажиллагааг нь эхлүүлснээр 2020 он гэхэд 50 гаруй үйлдвэрийг шинээр байршуулан 1500 ажлын байрыг бий болгох боломж бүрдэх юм. Эхний ээлжинд 120 …

  • 15 May

    Н.Эрдэнэхүү:Иргэдийн эрүүл мэндтэй холбоотой чухал асуудлыг шийдэж өгсөн хотын Захирагч С.Амарсайханд баярлалаа

    Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц,  гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул эмнэлгийн удирдлагууд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хандсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Хавдар судлалын үндэсний …

  • 15 May

    Э.Баярбаясгалан: Хэн ч, хаана ч, хэзээ ч хүчирхийлэлд өртөх ёсгүй

    Гэр бүл нь улс үндэстэн, нийгэм оршин тогтнох хамгийн анхдагч нэгж юм. Дэлхийн улс орнууд 26 дахь жилдээ “Гэр бүлийн өдөр”-ийг 05 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тэгвэл энэ удаагийн дугаартаа бид Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцсан ярилцлагаа хүргэж байна. Та дэлхийн “Гэр бүлийн өдөр”-ийн тухай мэдээлэл өгөөч. Энэ …

  • 15 May

    Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна

    1993 онд Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаснаар энэхүү өдрийг анх 1994 оны тавдугаар сарын 15-нд тэмдэглэж эхэлсэн. Олон улсын гэр бүлийн өдөр нь дэлхийн хүн ам зүйн хөгжил, гэр бүлийн аз жаргал, бат бэх байдал, нийгэм эдийн засаг дахь гэр бүлийн оролцоог олон нийтэд сурталчилдаг ач холбогдолтой өдөр юм. Монгол Улс …

  • 15 May

    Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй хашааг буулгахыг холбогдох албаныханд даалгалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Их Тэнгэрийн амнаас зүүн зүгт байрлах Туул голын хойд хэсэг дагуух нурж орхигдсон хашаатай газруудаар явж ажиллалаа. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Зайсан толгойн зүүн хэсэгт туслах зам дагуух явган хүний замыг сүйтгэж, хашаа татсан барилгын хашааг буулгаж цэгцлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан Газар зохион байгуулалтын алба …

  • 15 May

    Сөүл хотын шөнийн цэнгээний газар гарсан ковид -19 тохиолдол ЛГБТ хүмүүст хүнд цохилт болжээ

    Саяхан Сөүл хотод гарсан Ковид-19 тохиолдол нь ЛГБТ буюу ижил хүйстнүүдийн шөнийн цэнгээний газруудаар гарсан нь тогтоогджээ. Өмнөд Солонгос улс ижил хүйстэн хүмүүст тааламжгүй ханддаг бөгөөд уг хэрэг нь нийгмийн цөөнх болох ЛГБТ хүмүүс рүү хандах олон нийтийн сөрөг хандлагыг эрчимтэйгээр нэмэгдүүлсэн байна. Одоогоор өнгөрсөн Ням гарагт цөнийн цэнгээний газруудаар гарсан короновирусын дэгдэлттэй холбоотойгоор 100 гаран тохиолдол бүртгэгдээд байгаа юм …

  • 15 May

    С.Амарсайхан: Алслагдсан дүүргүүд рүү эдийн засгийн хөшүүрэг болох төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлснээр хөгжих боломж бүрдэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 13-ны өдөр нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллалаа. Эхлээд шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх постын үйл ажиллагааг шалгав. “Өнөөдрийн байдлаар 3400 гаруй зорчигч шалган нэвтрүүлэх товчоогоор зорчлоо. Дулаан орсонтой холбоотойгоор хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. 2020.02.12-ноос эхлээд пост маань ажиллаж эхэлсэн. Нэг удаагийн ээлжинд таван хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Хоёрдугаар сарын 12-ноос эхлээд өнөөдрийг …

  • 15 May

    Д.Нямхүү: Батлагдсан тохиолдол 98 байгаагаас 20 нь эмчлэгдэн гарлаа

    Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл боллоо. Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эмчлэгдэн гарч байна. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлнэ. Дөрөв нь оюутан бол нэг нь 55 настай эмэгтэй. Зарим нь 55 хоног эмчлүүлсэн бол зарим нь  25-30 хоног эмчлүүллээ. Оюутнууд нь дунджаар 21-22 настай байгаа.  Батлагдсан …

  • 15 May

    Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ

    Улаанбаатар хотын иргэдэд тулгамдаж буй  зайлшгүй шийдвэрлэх ёстой  томоохон асуудлын нэг бол авто зогсоол байдаг. Төрийн байгууллага, зах худалдаа, үйлчилгээний төвүүд гаднаа зогсоолтой ч тухайн байгууллагын ажилчдын автомашинаар дүүрчихдэг учраас иргэд автомашинаа явган хүний зам дээр тавих, эсвэл зогсох хориотой газар тавихаас өөр аргагүйд хүрэх нь цөөнгүй. Харин нөгөө талаас одоо үйл ажиллагаа явуулж буй төлбөртэй зогсоолууд нь нэгдсэн стандарт, …