Мэдээ мэдээлэл

May, 2020

  • 8 May

    Улаанбаатар хотын хоёр чиглэлд дүүжин замын тээвэр нэвтрүүлэх хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр (2020.05.08) үдээс хойш хуралдаж, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хороонд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ талаар хийсэн танилцуулгадаа, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрөл нэвтрүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Франц Улсын “Пома” …

  • 8 May

    Москва хорооллын хойд талын авто замыг маргааш 23:00 цагаас хаана

    Дулааны шугам угсралтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Москва хорооллын хойд талын авто замыг амралтын өдрүүдээр хаахаар болжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын хойд талын авто замыг 2020 оны тавдугаар сарын 9-ний 23:00 цагаас тавдугаар сарын 11-ний 06:00 цаг хүртэл хааж, дулааны шугам угсралтын ажил хийж гүйцэтгэх юм. Энэ үеэр жолооч нарыг замын ачааллыг тооцон хөдөлгөөнд …

  • 8 May

    Б.Отгонсүх: Тасганы овооноос Эх нялхсын уулзвар хүртэлх замын суурь асфальт, бетон хучилтын ажил хийгдэж байна

    Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодруулахад “Өнөөдөр Тасганы овооноос Эх …

  • 8 May

    У.Хүрэлсүх:КОВИД19-ийн эсрэг вакцин гартал өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сахихаас өөр аргагүй

    УОК-ын Шуурхай штабт ажиллав Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2020.05.07/ “КОВИД-19” халдварын цар тахлын үеийн харилцаа хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний дадлага сургуулийн үйл ажиллагаатай биечлэн танилцав. ОБЕГ-т байрлаж буй УОК-ын Шуурхай штабын бэлэн байдлыг шалгаж, цаг үеийн мэдээлэл, дадлага сургуулийн талаар танилцуулга сонсч, алба хаагчдад хандан үг хэлэв. Тэрбээр,   Цар тахлын тархалт буурахгүй, өнөөг хүртэл нөхцөл байдал …

  • 8 May

    Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө

    Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж хуульчлан заасны дагуу өнөөдөр /2020.05.08/ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгууллаа. Улсын Их Хурал 2020 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа Сонгуулийн ерөнхий хорооны шинэ гишүүдийг томилсон тогтоолыг баталсан. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр …

  • 8 May

    Цөнгөө түрсэн Увс нуурын үзэсгэлэн

    Увс нуур нь Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Их нууруудын хотгорын хойд захад байх Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл ажээ. Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгадаг. Давслаг …

  • 8 May

    Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай цахим уулзалт хийв

    Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Аугаа Их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан цахим хэлбэрээр уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар сайд нар харилцан хоёр орны ард түмэнд ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг хүргэлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу ялалтыг авчирсан ачтан хэн бүхний гавьяаг мөнхөд дурсах өдөр, энэхүү …

  • 8 May

    БНЭУ-руу ирэх долоо хоногт захиалгат нислэг үйлдэнэ

    Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан.Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр дээрх захиалгат нислэгийн талаар санал солилцсон юм.Өнөөдрийн байдлаар БНЭУ-аас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 …

  • 8 May

    “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ сарын 9, 10-ны өдрүүдэд болно

    “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тавдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд тохиож байна. Мод тарихад тохиромжтой байгалийн нөхцөл бүрдсэн эдгээр өдрүүдэд амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан байдлаар мод тарих арга хэмжээг …

  • 8 May

    “Мөнгөөр нэр дэвшигч” гэсэн пайз зүүснийх нь төлөө АН-ынхан С.Эрдэнээс зугтаж байна

    УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ албан ёсоор зарлахад хэдхэн хоног үлдээд байгаа энэ цаг үед АН-ын гишүүд нэр дэвшигчдээ сонсохоос ч ичиж байна. С.Эрдэнэ дарга горилогчиддоо эхнээс нь 100 сая төгрөгийн босго тогтоосон нэр дэвшигчиддээ “мөнгөөр нэр дэвшигч” гэсэн пайз зүүчихээд байгаа билээ. 100 сая + нь мөнгөний нэр дэвшигч болж, мэдлэг, боловсролтойчууд нь мөнгөгүйчүүдийн тоонд орж эхнээсээ бие …

  • 8 May

    Баян-Өлгий аймгийн 6 горилогч 2 тэрбум 217 сая төгрөг АН-д төлнө

    Үндэсний цөөнх болсон казакууд амьдран суудаг Баян-Өлгий аймаг 3 мандаттай. Үндэсний аудитын газраас тус аймгийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 405.4 сая төгрөг гэж баталж өгсөн. Баян-Өлгий аймгаас өнөөдөр АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр Монгол Улсын гавьяат эмч Б.Бейсен, Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Жандос, УИХ-ын гишүүн Д.Мурат, “Монистройэра” ХХК-ийн захирал Р.Гажайв, УИХ-ын гишүүн асан А.Бакей нар тус бүр …

  • 8 May

    С.Амарсайхан: Хүүхэд оршин байгаа газарт инээд хөөр, аз жаргал, хайр талархал дүүрэн байдаг

    Монгол Улсад, нийслэл Улаанбаатар хотод маань Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, нэрт соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн санаачилгаар тэртээ 1925 оны 05 сарын 08-ны энэ өдөр Үлгэр жишээ дунд сургууль дээр “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерын байгууллагыг байгуулж, хоёр бүлгийн 51 хүүхэд пионерт элсэн, даргаар нь …

  • 8 May

    Д.Авирмэд:Улаанбаатар хотын хүн амын 60 хувь нь гэр хороололд ахуйн хэрэглээний анхан шатны дэд бүтэцгүй нөхцөлд амьдарч байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байгаа юм. “Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд …

  • 8 May

    Энэтхэгийн Уттар-Прадеш мужид Covid19-ийн халдварыг санаатайгаар тараавал 7 жилийн ял эдэлнэ

    Цар тахлын энэ үед улс орон бүр өөр өөрийн арга барилаар тэмцэж байна. Зарим оронд хууль эрх зүйн зохицуулалтаар хязгаарлах арга хэмжээ авч эхэлжээ. Энэтхэгийн хойд Уттар-Прадеш мужид Ковид19-ийн халдварыг тараахгүй байхтай холбоотой нэгэн сонирхолтой түр хууль батлагджээ.  Энэ хуульд Covid19-ийн халдвар авсан тохиолдолд нуун дарагдуулах, санаатайгаар өвчлөх, бусдад тараах зэрэг асуудлуудаас гадна тухайн хүнээс халдвар авсан иргэн нас барсан …

  • 8 May

    Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журам батална

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд Улаанбаатар хотод орон сууцны барилгууд нэг дор ихээр баригдаж буй хотхон, хороолол орчимд газар зохион байгуулалт хийх …