Мэдээ мэдээлэл

April, 2020

  • 7 April

    Иргэд Чех Улсад ажилласан хугацаандаа төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох боломжтой болно

    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2020.04.07) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Өнгөрөгч оны судалгаагаар Бүгд Найрамдах Чех Улсад 8813 монгол иргэн ажиллаж, сурч байна. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээллээр нийт …

  • 7 April

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд замыг найм хоног 00:00-06:00 цагийн хооронд хаана

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын явган хүний гүүрэн гарцын барилгын ажил хийгдэж байна. Иймд ажлын өдрүүдэд буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 8-16-ны өдрүүдэд 00:00-06:00 цагийн хооронд уг хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. Хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө. http://credit-n.ru/offers-zaim/glavfinance-online-zaymi.html http://credit-n.ru/kredity-online-blog-single.html

  • 7 April

    Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол иргэддээ анхааруулж байна

    Япон Улсын Засгийн газраас шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар өргөн тархаж буйтай холбогдуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 00:00 цагаас Токио, Канагава, Чиба, Сайтама, Осака, Хёого, Фүкүока нийт долоон мужид “oнц байдал” зарлахаар бэлтгэж байна. Тус нөхцөл байдaлтай холбогдуулан тус Элчин сайдын яамны консулын үйлчилгээ иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс төрсний бүртгэлгадаад паспорт захиалгабуцах түр үнэмлэх захиалгагадаад паспорт олголтУБЕГ-ын лавлагааны үйлчилгээ мөн гадаад …

  • 7 April

    Нийслэлийн ИТХ-аас Ковид-19 халдвараас сэргийлэхийг уриалж байна

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан. Тогтоолоор нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нарт “Коронавируст (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхийг үүрэг болголоо. Тэргүүлэгчдийн хурлаас дараах зөвлөмжийг гаргав. http://credit-n.ru/offers-zaim/turbozaim-zaimy-online-bez-otkazov.html http://credit-n.ru/offers-credit-card/ren-drive-365-credit-card.html

  • 7 April

    УИХ-ын дэгийн хуульд нэмэлт оруулах төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

    Улсын  Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.07) цахим хуралдаан 10 цаг 20 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн санаачлан боловсруулж энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг …

  • 7 April

    Үр тариа, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэлийн гаалийн татварыг “0” болгох тогтоолын төслийг өргөн барив

    Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат, С.Бямбацогт нарын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг өнөөдөр (2020.04.07) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Уг тогтоолын төсөлд үр тариа, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногооны үрийн үйлдвэрлэл, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан гаалийн албан татварын хувь хэмжээг “0” …

  • 7 April

    ОБЕГ:Яргайтын Богинын аманд гарсан галыг бүрэн унтраалаа

     Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 08:25 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, бүрэн …

  • 7 April

    Хонгконгийн хөрөнгийн биржийн ажилтан асан IPO-тэй холбоотой авлигын хэрэгт буруутгагдав

    Хонгконгийн Авлигын эсрэг бие даасан хороо (АЭБДХ) 3 дугаар сарын 25-ны өдөр Хөрөнгийн биржийн ажилтан асныг 2017 онд оёдол, сүлжмэлийн утас үйлдвэрлэгч Шэн Юү Холдинг Лимитэдээс IPO гаргах хүсэлттэй нь холбоотой авлига авсан болон эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт татлаа.  АЭБДХ мэдэгдэлд дурдсанаар Еүжен Ёо нь үнэт цаас гаргах хүсэлтийг нааштайгаар шийдэх нэрийдлээр тус холдингийн зөвлөхөөс бэлэн мөнгө авсан байна. …

  • 7 April

    Т.Төмөрбаатар: Хамгийн гол асуудал бол жолоочийн эрүүл мэнд

    Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар хилээр нэвтэрч буй тээврийн жолооч нар, тэдний эрүүл мэндэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар мэдээлэл өглөө.  Тэрбээр “Хилийн боомтууд дээр зорчигчийн хөдөлгөөн харьцангуй буурсан. Зөвхөн тусгай үүргийн онгоцоор ирсэн болон УОК-ын зөвшөөрлөөр иргэдийг татан авч байгаа. Тэгэхээр хөдөлөөнд оролцож …

  • 7 April

    АТГ: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажлыг хийж байна

    Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Сонгуульд нэр дэвшигч нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 …

  • 7 April

    Япон улсад өнөөдрөөс эхлэн онц байдал зарлана

    Японы Ерөнхий сайд Шинзо Абэ коронавирусний тархалтын нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдрөөс /2020.04.07/ эхлэн онц байдал зарлахаа мэдэгдлээ. Токиог оролцуулан нийт долоон мужид сарын хугацаатай онц байдал зарлажээ. Токио болон Сайтама, Тиба, Канагава, Осака, Хёго, Фүкүока мужид ресторан, караоке, автомат тоглоомын газар болон амралтын газрууд хаагдаж байна. Тэгвэл хүнсний дэлгүүр, эмнэлэг болон бусад нийтийн үйлчилгээний байгууллага ажиллах юм. Японы Ерөнхий сайд …

  • 7 April

    Хөвсгөл нуурын мөс цөмөрч, нэг хүн амиа алджээ

    Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны орчимд мөс цөмөрч, автомашин живжээ. Тодруулбал, Алаг-Эрдэнэ сумын зургадугаар багийн нутагт нуурын усанд “Приус-30” маркийн машин живж, Мөрөн сумын харьяат, 26 настай эрэгтэй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна. Цаашид мөсний зузаарлын эрчим буурч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, …

  • 7 April

    УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

    УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган өчигдөр /2020.04.06/ нээлтэй хийсэн билээ. Харин өнөөдөр /2020.06.07/ хуваарь ёсоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хуралдана.  1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:  Хэлэлцэх асуудал:  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн …

  • 7 April

    Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулахтай холбоотой асуулт, хариулт

    Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулах шийдвэрийг Монголбанк гаргасан. Үүнтэй холбоотойгоор түгээмэл гарч буй асуултын хариултыг Монголбанкнаас бэлтгэн хүргэж байна. Асуулт-1: Энэ арга хэмжээнд ямар зээлдэгч хамрагдах вэ? Хариулт: Энэхүү арга хэмжээнд Төрөөс санхүүжүүлж буй орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд хамрагдана. Асуулт-2: Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж …

  • 7 April

    УИХ дахь МАН-ын бүлэг их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг НДШ-ээс чөлөөлөх асуудлыг Засгийн газрын тогтоолын төсөлд тусгуулахаар шийдвэрлэлээ

    УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр /2020.04.06/ болсон. Хуралдаанаар их, дээд сургуулийн багш, ажилтнуудыг НДШ-ээс чөлөөлөх саналыг гаргажээ. Коронавирусийн улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан. Тус шийдвэрт их, дээд сургуулийн багш, ажилтнуудын асуудал хамрагдах эсэх нь тодорхойгүй байсан. Үүнтэй …