Мэдээ мэдээлэл

April, 2020

  • 3 April

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 15:55 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 266 хүн ирж байгаа бөгөөд иргэдийг буусны дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийн, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тоёоко Инн, Корпорэйт зочид буудал болон ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд 21 хоног тусгаарлах юм. Онцгой байдлын ерөнхий газар дээр байрлаж байгаа Улсын онцгой …

  • 3 April

    Монгол банк: Гуравдугаар сарын байдлаар нийт 5.3 тн үнэт металл худалдан авсан

    Монголбанк 2020 оны гуравдугаар сарын байдлаар өссөн дүнгээр нийт 5.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс 2020 оны гуравдугаар сард 830 кг үнэт металл худалдан авсан. Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 5.3 тн үнэт металлаас 3.6 тн алт, 1.7 тн  цагаан мөнгө байна. 2020 оны …

  • 3 April

    Нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгах, халдваргүйжүүлэх ажил эрчимтэй үргэлжилж байна

    Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн “Хунт хайрхан”, “Баяндэмбэрэл” ХХК-ууд нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны хороолол, гэр хорооллын нарийн гудамж, хогийн цэгүүд, айл өрхийн бохирын цооног, нүхэн жорлон, үерийн далан суваг шуудуу нийт 87 иргэн, аанб-ын 4749 м2 талбайд хийсэн ариутгалд хяналт тавин …

  • 3 April

    “2019-nCoV Assay” үндсэн оношлуураар шинж тэмдэг далд үед халдварыг илрүүлэх боломжтой

    Барилга, үйлчилгээний чиглэлээр 20 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж буй “Сөүл групп” компанийн хамт олон өнөөдөр /2020.04.03/ Улсын Онцгой комисст 1000 ширхэг хамгийн сүүлийн үеийн оношлуурыг хандивлалаа. БНСУ-ын Seegene компанийн үйлдвэрлэн гаргасан “2019-nCoV Assay” үндсэн оношлуурыг коронавируст халдварыг оношлоход хамгийн найдвартай төхөөрөмж хэмээн АНУ, ОХУ зэрэг дэлхийн улс орнууд нэвтрүүлээд байна. “Сөүл групп” компанийн захирал Д.Өнөрболор “Монголын төр засгийн …

  • 3 April

    Барилгын компаниудад орчны аюулгүй байдлыг хангах чиглэлд хугацаатай үүрэг өгч байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа газрыг илрүүлэн судлах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. Ажлын хэсэг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үзлэг судалгаа хийсэн. Судалгаагаар 5423 зөрчил илэрсэн байна. Үүнээс барилгын үйл ажиллагаа явуулж буй 379 барилга орчны аюулгүй байдал алдагдсан гэх зөрчил илэрчээ. Өнөөдрийн байдлаар 284 барилгын зөрчлийг …

  • 3 April

    Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнтэй хамтран ажиллана

    Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ болон Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн /ХХЭҮХ/ хамтран “ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ” уриан дор хамтран ажиллах талаар мэдээлэл хийлээ. Монголын нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал, хот суурин газар дахь хүн амын нягтаршил, ажилгүйдэл, архидалт, зан үйлийн сөрөг хандлага зэргээс үүдэн аливаа төрлийн хүчирхийлэл, гэмт хэрэг, нийгмийн сөрөг үзэгдэл тэр дундаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо ихсэх …

  • 3 April

    Орхон аймгийн Онцгой байдлын газар ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зориулалтын автомашинтай боллоо

    Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглах “Forland” тусгай зориулалтын автомашинтай боллоо. Тус автомашин нь  БНХАУ-д үйлвэрлэгдсэн, 4 тнн-ын багтаамжтай, ардаа мананцар үүсгэгч тусгай төхөөрөмж, 15-16 метрт цацруулах хошуутай. Ингэснээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийг ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах боломж бүрдээд байна гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html

  • 3 April

    Япон Улсад ирэхээс өмнө доорх 49 улс, бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийн хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хориглов

    Япон Улсын Засгийн газраас уушгины шинэ төрлийн “коронавирус” буюу “COVID-19”-ийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хилийн зорчих хөдөлгөөний хяналтыг чангатгаж 2020 оны 4 дүгээр сарын 3-ны 00:00 цагаас (японы орон нутгийн цагаар) “Цагаачлалын хяналтын тухай хууль” -ийн 5 дугаар зүйлийн 1.14-дүгээр заалтын дагуу Япон Улсад ирэхээс өмнө дараах 49 улс, бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын …

  • 3 April

    Төрийн тусгай албан хаагчид болон эмнэлгийн ажилтнуудыг үнэ төлбөргүй даатгалд хамруулна

     Дэлхий нийтэд хурдацтай тархаж байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа төрийн тусгай алба хаагчид, улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах зорилгоор “Нэйшнл Лайф Даатгал” ХХК болон харилцан хамааралтай компаниудын зүгээс үнэ төлбөргүй даатгалд хамруулахаар боллоо.  “Covid 19 амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал”-д Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 13.1.6-д заасан төрийн тусгай албан хаагчид, …

  • 3 April

    “Эрүүл Монгол 10.000 маск” аяныг эхлүүлж байна

    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран “СОЁЛТОЙ БОЛГОЁ” аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ оны дөрөвдүгээр сард “Эрүүл Монгол 10.000 маск” уриан дор зохион байгуулахаар боллоо. Хүүхэд, залуучуудад эрт босох, эерэг хандлагыг төлөвшүүлэх, эрүүл зөв дадалтай амьдралыг төлөвшүүлэх зорилготой “Эртэч Монгол” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 12.000 залуучуудыг хамруулж, бодит оролцоонд тулгуурлан дэмжиж чадсан хөтөлбөр юм. …

  • 3 April

    Никитон хамтлагийн “Монголдоо хайртай” онлайн тоглолт өнөөдөр болно

    Никитон хамтлагийн “Монголдоо хайртай” онлайн, лайв тоглолт өнөөдөр 20 цагаас болох ба Боловсрол суваг телевиз шууд дамжуулан хүргэх юм. Тус тоглолтод МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг нар урилгаар оролцож ая дуугаа ѳргѳнѳ. Түүнчлэн “Монголдоо хайртай” лайв тоглолтыг “Ard News”, “Монголдоо хайртай” фэйсбүүк хуудас шууд дамжуулан хүргэх юм. Никитон хамтлаг өөрийн албан ёсны цахим хуудаснаа “Үзэсгэлэнт бүсгүйчүүд, эрэлхэг хөвгүүд, бяцхан үрсэд нь эрүүл энхийг хүсье! Бид …

  • 3 April

    Монголд амьдардаг солонгос иргэд түргэвчилсэн оношлуур хандивлалаа

    Монгол Улсад ажиллаж, амьдарч буй БНСУ-ын иргэд өнөөдөр УОК-т 2000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа. БНСУ-д үйлдвэрлэгдсэн энэхүү оношлуурын шинжилгээний хариу гурван цагийн дотор гардаг байна. Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн төлөөлөгчдөд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлаж байгаад талархал илэрхийлээд “Дэлхийн улс орнууд бүгд хамтран ажиллаж байж энэ хүнд хэцүү бүхний ард гарна. Тиймээс улс орнууд туршлага, …

  • 3 April

    Багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.02) Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өргөн барилаа.  Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахал улс орнуудын нийгэм, эдийн засгийг тооцоолох боломжгүй хүндрэлд …

  • 3 April

    Европоос ирж буй ачаа тээврийг нарийн хяналт дор нэвтрүүлж байна

    Европын орнуудаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин Алтанбулаг боомтоор орж ирж буй ачаа, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, жолооч нарыг цагдаагийн хяналтад авах, халдваргүйжүүлэх, тусгаарлах, сэжигтэй тохиолдлыг илрүүлэх ажиллагаа явуулж байна.  Интердесижн, Ти Ай Ложистик, Монгол транс дахь гүний гаалийн хяналтын бүсүүдэд гуравдугаар сарын 19-нөөс эхлэн 202 ачааны автомашиныг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авч, тээвэрлэн ирсэн 5 сая 700 мянган …

  • 3 April

    Цаашид мөсний нягт багасан хэврэгших тул мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

    Дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч  мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж  байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон …