Монгол орны нийт газар нутгийн 49% нь цасан бүрхүүлтэй дундаж зузаан нь 18 см, цасан дахь усны нөөц 12.8 км3 байна. Жишээлбэл Увс нуур, Тэс голын сав, Завхан голын сав, Хэрлэн голын сав нутгаар 80-90 хувьд нь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц дунджаар 2.55 км3 бол Булган гол, Идэр гол, Дэлгэрмөрөн, Шишхэд, Чулуут, Хануй, Орхон, Туул, Хараа зэрэг голуудын сав …
Мэдээ мэдээлэл
March, 2020
-
16 March
Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэвийн байна
Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэрээр түр зогсоосон. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 07.00 цагаас эхлэн нийслэлийн найман шалган нэвтрүүлэх товчоодын хот руу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ. Эмээлтийн …
-
16 March
Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоц өглөө хөөрлөө
Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг өнөөдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 08:55 цагт хийхээр хуваарь гаргаж, бэлтгэл ажлыг хангасан талаар Улсын Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ. Өчигдөр Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэг хийгдсэн. Мөн Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэг үйлдэж 244 иргэнээ эх орондоо авч ирсэн юм. Түүнчлэн Улаанбаатар-Истанбулын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 06.30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа …
-
16 March
4759 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ
Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу энэ сарын 10-16-ны өдрүүдэд зарим худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа юм. Энэхүү захирамжийн үйлчлэл өнөөдөр дуусч, захирамжид дурьдагдсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа цагийн хуваарийнхаа дагуу хэвийн явагдах боллоо. Захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүний 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин …
-
16 March
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад өдөртөө ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 03 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол, говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад …
-
15 March
УОК: Зорчих хөдөлгөөийг үргэлжлүүлэн хязгаарлахгүй
Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Манай улсад Covid19-ийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Улаанбаатар болон аймаг, сумд руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 16-ны 7:00 цаг хүртэл хөл хорио тогтоогоод байсан. Тэгвэл зорчигч хөдөлгөөний хязгаарлалтыг үргэлжлүүлэхгүй гэдгийг энэ үеэр мэдээллээ. ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Маргааш өглөөнөөс буюу гуравдугаар сарын 16-ны 07:00 цагаас авто замын хөдөлгөөнийг нээж, хэвийн үргэлжлүүлнэ. Харин …
-
15 March
БНСУ-аас ирэх иргэд 16:05 цагт Улаанбаатарт буух аж
Монгол Улсын Засгийн газраас БНСУ болон Япон улсад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор татах шийдвэрийг энэ сарын 11-ний өдөр гаргасан. Шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас эхний ээлжийн иргэдийг Монголд авчрахаар МИАТ ТӨХК-ийн Боинг-767 онгоц Улаанбаатараас 08:25 цагийн орчимд хөөрсөн байна. Тусгай үүргийн онгоц 12 цагийн орчимд Инчеонд газардаж, зорчигчдоо авснаар эргэн хөөрч 16:05 цагийн орчимд Улаанбаатарт буух аж. ОБЕГ-ын …
-
14 March
БНСУ-аас ирэх эхний нислэгт нэрс багтсан иргэд 14:00 цагаас өмнө суудлаа баталгаажуулна уу
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ-аас иргэдээ авчирах эхний нислэг 2020 оны 03 дугаар сарын 15-ны 07.45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд хийгдэнэ. Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд өнөөдрийн буюу 2020 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 14:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу. …
-
14 March
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Арилжааны 13 банк, Монголын Банкны холбоонд санал хүргүүллээ
Дэлхийн улс оронд тархсан халдварт өвчнөөс үүдэн эдийн засагт үүсээд буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, эрсдлийг бууруулах зорилгоор нийгэмд тулгарч буй олон асуудлуудыг шийдэхэд санаачлага гаргахыг хүсч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монголын банкны холбоо, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Богд банк, Ариг банк, Кредит банк, Хаан банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитрон банк, Тээвэр …
-
14 March
Эхний ээлжний иргэдийг авчрах нислэгийг маргааш 07.45 цагт хийнэ
Шинэ төрлийн корона вирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор …
-
14 March
ЗТХЯ-ны ажилчид нэг өдрийн цалингаа УОК-т хандивлалаа
Зам, тээврийн хөгжлийн яамны ажилтан, алба хаагчид хандивын аянд нэгдэж, нэг өдрийн цалингаа хандивлалаа. Нийт 7 сая төгрөгийг цуглуулж, Улаанбаатар төмөр замын эмнэлэгт шаардлагатай ариутгалын хэрэгслийг авч хандивласан бол өчигдөр үлдсэн 3,5 сая төгрөгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн юм. Мөн “Монголын тээвэр нэгдэл” ХХК болон “Үндэсний тээврийн корпораци” ХХК-аас нийт 10 сая төгрөгийг хандивлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. …
-
14 March
Б.Чулуунтамир: Худал мэдээлэл тараасан хүмүүст хариуцлага тооцож байна
Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдэж, францын иргэнтэй хамт нэг онгоцоор ирсэн 100 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээнд хамруулж буй билээ. Гэвч тэдний ар гэрийнхэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг хэл амаар доромжилж, эмнэлэг рүү нь дайрч орох гэсэн тохиолдол гарч буй аж. Улс орны хэмжээнд онцгой дэглэм тогтоогоод байхад ийнхүү авирлаж буй хүмүүст ямар хариуцлага тооцож буй талаар ЦЕГ-ын …
-
14 March
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларснаас цас эрчимтэй хайлж, шар усны үер болох нөхцөл бүрдэж байна. 2020 оны 03 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, …
-
13 March
Махны үнийг засварлан зориуд худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Олон нийтийн дунд цахим хуудас ашиглан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “Үхрийн нуруу, сээр, хааны цул мах 20000” гэсэн махны үнийн зураг тавьсан, үүнийгээ засаж, фотошопоор завсарласан зургийг байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээллийг түгээсэн байна. Энэхүү худал мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн, үнийг хөөрөгдөх нөхцөл байдал үүсгэсэн байна. Худал мэдээлэл түгээсэн иргэнийг …
-
13 March
Хэрэглэгчийг чирэгдүүлж байгаа үйлдлийг таслан зогсоолоо
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байгаа нь хэрэглэгчдэд хүндрэл, чирэгдэл учруулж байна” гэх мэдээллийн дагуу бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсэг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их дэлгүүрийн нэг давхарт талбай түрээслэгч “Артизан” ХХК-ийн гурилан бүтээгдэхүүн худалдаалж буй үйл ажиллагаатай танилцаж, шалгалаа. Шалгалтын явцад “Артизан” ХХК-ийн албаны хүмүүсээс тайлбар авахад “коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бэлэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл