Мэдээ мэдээлэл

April, 2020

  • 3 April

    Монголд амьдардаг солонгос иргэд түргэвчилсэн оношлуур хандивлалаа

    Монгол Улсад ажиллаж, амьдарч буй БНСУ-ын иргэд өнөөдөр УОК-т 2000 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа. БНСУ-д үйлдвэрлэгдсэн энэхүү оношлуурын шинжилгээний хариу гурван цагийн дотор гардаг байна. Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн төлөөлөгчдөд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлаж байгаад талархал илэрхийлээд “Дэлхийн улс орнууд бүгд хамтран ажиллаж байж энэ хүнд хэцүү бүхний ард гарна. Тиймээс улс орнууд туршлага, …

  • 3 April

    Багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.02) Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өргөн барилаа.  Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахал улс орнуудын нийгэм, эдийн засгийг тооцоолох боломжгүй хүндрэлд …

  • 3 April

    Европоос ирж буй ачаа тээврийг нарийн хяналт дор нэвтрүүлж байна

    Европын орнуудаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин Алтанбулаг боомтоор орж ирж буй ачаа, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, жолооч нарыг цагдаагийн хяналтад авах, халдваргүйжүүлэх, тусгаарлах, сэжигтэй тохиолдлыг илрүүлэх ажиллагаа явуулж байна.  Интердесижн, Ти Ай Ложистик, Монгол транс дахь гүний гаалийн хяналтын бүсүүдэд гуравдугаар сарын 19-нөөс эхлэн 202 ачааны автомашиныг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авч, тээвэрлэн ирсэн 5 сая 700 мянган …

  • 3 April

    Цаашид мөсний нягт багасан хэврэгших тул мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

    Дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч  мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж  байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон …

  • 3 April

    УИХ-ын Тамгын газар Улсын үзлэгт тэргүүллээ

    2019 оны VI-XII сард орон даяар зохион байгуулагдсан Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт нийт 5442 байгууллага хамрагджээ. Эдгээрээс 172 байгууллагад улсын үзлэг зохион байгуулах Төв комисс үзлэг, шалгалт хийсэн байна. Байгууллагуудыг төр, засгийн дээд байгууллага, яамд; Засгийн газрын харьяа агентлагууд; нийслэлийн төр, захиргааны байгууллагууд; аймгууд; төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд гэсэн 5 ангиллаар шалгаруулахад …

  • 3 April

    Хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр (2020.04.02)  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг УИХ-ын дарга …

  • 3 April

    Хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, болзошгүй осол гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч байна

    Монгол Улсад коронавирус/COVID-19/-ийн халдварын онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги байгуулан ажиллаж байгаа. Тэгвэл ХНХЯ-ны “COVID-19 халдварын онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран …

  • 3 April

    БНСУ-аас 261 иргэнээ эх орондоо авчирлаа

    Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өчигдөр БНСУ-аас 261 иргэнээ эх орондоо авчирлаа. Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг,  ОБЕГ-ын Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилал, Кентавр, Альфа, Дрийм, Корпорэйт зочид буудлуудад 21 хоног тусгаарлах  бөгөөд ачаа тээшийг …

  • 3 April

    Улаанбаатарт өдөртөө 17 хэмийн дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нийт нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Дархадын хотгор …

  • 2 April

    “Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгууллаа

    “Чингис хаан” музей байгуулах ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтыг эхлүүлэх гэж байна. Энэ үед  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулж захирамж гаргав. Даргаар ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор Д.Рэгдэлийг, гишүүдийн бүрэлдэхүүнд Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор А.Цанжид,  МУСГЗ, доктор профессор Л.Дашням, …

  • 2 April

    Налайх дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс өчигдөр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг дахин төлөвлөх ажилтай танилцаж, оршин суугчидтай уулзлаа. Энэ үеэр Налайх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Ж.Баярням хэлэхдээ “Миний хувьд 13 жилийн хугацаанд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж өгөөч гэж уйгагүй явсан. Олон ч хотын даргын нүүр үзлээ. Асуудлаа тавьдаг боловч хотын …

  • 2 April

    Сүхбаатарын талбай, Нарны гүүр орчмын тохижилт бүхий талбайг нийтийн эдэлбэр газарт авлаа

    Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт бичил цэцэрлэг, ногоон байгууламжийг шинээр байгуулах, ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг сайжруулахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоолоо. Тодруулбал, нийслэлийн ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан дүүргүүдийн ИТХ болон Засаг даргын тамгын газраас ирүүлсэн саналуудыг үндэслэн нийт 38 байршлын 130.0 га газрыг нийтийн …

  • 2 April

    Төмөр замыг ариутгаж байна

    COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой Комиссын чиглэлийн дагуу УБТЗ ХНН-ийн Гамшгаас хамгаалах штабаас ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлж буй аж. Тус ажлын хүрээнд Замын даргын шийдвэрээр бүх өртөө хоорондын замыг ариутгах ажлыг өчигдрөөс буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлжээ. Өчигдөр Толгойт-Улаанбаатарын хооронд ариутгал хийж эхэлсэн бол Сүхбаатараас-Замын-Үүд хүртэлх гол болон салбар замуудыг ариутгалын бодисоор цэнэглэсэн тус бүр 65 тоннын цистерн бүхий галын гурван галт тэргээр ариутгах юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас …

  • 2 April

    Уурхайчид улсын онцгой комисст 234 сая төгрөгийн цалингаа хандивлалаа

    Улсын Онцгой комисст уурхайчид өчигдөр /2020.04.01/ нэг өдрийн цалингаа хандивлалаа. Тодруулбал “Оюу Толгой” төслийн гүний уурхайн малталт, нэвтрэлтийг гүйцэтгэгч “Даян Контракт Майнинг ХХК” болон туслан гүйцэтгэгч “Рэдпаф Монгол” ХХК, “Хасу Мегаватт” ХХК-ийн уурхайчин залуус ээлжийн цалин болох 100 сая төгрөг хандивласан юм. Дээрх компаниуд уул уурхайн салбарт 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа гүний нэвтрэлтийн хамгийн туршлагатай дотоодын компаниуд …

  • 2 April

    “Буянт-Ухаа-2” хорооллын есөн орон сууцыг гачигдалтай иргэдэд олгоно

    “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аас 2019 онд “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг зорилтод бүлгийн 8 ангилалд хуваарилан, түрээсийн болон түрээслээд өмчлөх хэлбэрээр цахим бүртгэл явуулж, иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 15 орон сууц хуваарилсан юм. Холбогдох журмын дагуу зургаан иргэн орон сууцандаа орсон бөгөөд өдгөө 9 …