Мэдээ мэдээлэл

March, 2020

  • 27 March

    БНСУ-д зорчих иргэдийн анхааралд

    БНСУ руу зорчиж буй гадаад улсын иргэдийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тусгай журмын дагуу улсын хилээр нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан иргэд эрүүл мэндийн асуумж, мэргэжлийн хяналтыг тусгай маягтыг зайлшгүй үнэн зөв бөглөж, эрүүл мэндийн үзлэг буюу халуунаа шалгуулах шаардлагатай байна. Харин онгоцонд суухын өмнө Солонгос Улсаас гаргасан эрүүл мэндийг хянах буюу “Self-diagnosis” апликейшний сүүлийн хувилбарыг гар утсандаа татан авч суулгасан байх (Google …

  • 27 March

    Хэнтий аймаг төрийн болон хувийн 400 гаруй үйлчилгээг цахимаар хүргэж байна

    “Гэрэгэ Системс” ХХК болон “Бумбат Алтай ҮЦК” ХХК-тай хамтран “Гэрэгэ Киоск” машиныг хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд ойртуулан аймаг болон дүүргүүдийн 80 гаруй байршилд байрлуулаад байгаа. Хэнтий аймаг Гэрэгэ Киоскыг суурилуулсан анхны аймаг боллоо. Ингэснээр Улсын бүртгэлийн үйлчилгээ, 1072 хувьцааны данс нээх зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 10 гаруй үндсэн үйлчилгээ, 400 орчим дэд үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ. Хувьцааны дансаа нээх, арилжаанд оролцох, үйлчилгээ авахад …

  • 27 March

    Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн ачааг 21 хоног тусгаарлахаар боллоо

    Улсын онцгой комисс өчигдөр 14 дэх хуралдаанаа хийсэн. Хурлаар тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлах ажиглалтын хугацааг 21 хоног болгон сунгасан юм. Үүнтэй холбоотойгоор эдгээр иргэний ачааг мөн 21 хоног тусгаарлах болсон талаар Гаалийн ерөнхий газраас мэдэгдлээ.  Иймд зорчигчид шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авах, биеэс тусдаа ачаандаа түргэн муудах хүнс болон тусгай хэмд хадгалах эмийн зүйлс …

  • 27 March

    Д.Нямхүү: Халдвар илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа

    СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.03.27/ ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн 96-аас нь коронавирус илрээгүй. Бусад шинжилгээ үргэлжилж байна. Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүнийг давтан шинжилгээнд оруулахад коронавирус илрээгүй. Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар, Истанбул-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар нислэгээр ирсэн хүмүүсийг ээлж дараатайгаар шинжилгээнд оруулж байгаа юм. Одоо Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 100 хүний шинжилгээг хийх гэж байна. Эн тэргүүнд …

  • 27 March

    Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Я.Санжмятав. Б.Чойжилсүрэн, Т.Аюурсайхан нар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.03.27) өргөн барилаа.  Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн …

  • 27 March

    ММСУХ 120 сая төгрөг, 1000 хонь УОК-т хандивлав

    Дэлхий дахинд шинэ Коронавирус COVID-19 өвчний халдварын тархалт буурахгүй өргөн хүрээнд дэгдэж байгаа энэ цаг үед аюулт өвчнөөр монгол хүнийг нэмж өвчлүүлэхгүйн төлөө, өвчний дэгдэлтийг хязгаарлахын төлөө монгол түмэн хотлоороо эвийн хүчээ нэгтгэн хамтдаа даван туулахыг зорьж Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын комиссоос цаг алдалгүй арга хэмжээ авч, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжиж ажиллаж байна. …

  • 27 March

    Ахмад тээвэрчид салбартаа хандив өргөв

    Дэлхийн 190 гаруй улсад бүртгэгдээд буй коронавирустэй тэмцэх өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй тээврийн салбарынхандаа Автотээврийн нэгдүгээр бааз /хуучнаар/-д ажиллаж байсан 50 гаруй ахмад нэгдэн тэтгэврээсээ 1,1 сая төгрөгийг хандивласнаа Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод гардууллаа. ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд энэ үеэр хэлсэн үгэндээ дэлхийн олон оронд тархаад буй аюулт өвчний үед хүн бүрийн …

  • 27 March

    Ахуйн гал түймрийн тоо 35,7 хувиар буурчээ

    Он гарсаар улсын хэмжээнд  эхний гурван сарын байдлаар 772 удаагийн ахуйн гал түймэр гарч, 4,2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 33 хүн нас барж, 372 толгой мал хорогдож, 456 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 395 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад …

  • 27 March

    3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлнө

    Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж  байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү !!! Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn …

  • 27 March

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар COVID-19 коронавируст халдварын дэгдэлтээс үүссэн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Улсын онцгой комиссын ээлжит хуралдааны шийдвэрүүд, Япон Улс, БНСУ рүү үйлдэх тусгай үүргийн нислэг зэрэг цаг үеийн асуудлыг …

  • 27 March

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зарим орны элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны 3-р сарын 26-ны өдөр ИБУИНХУ-аас суугаа Элчин сайд Филип Малон, АНУ-аас суугаа Элчин сайд Майкл С. Клечески, Австрали Улсаас суугаа Элчин сайд Дэйв Воусэн, Канад Улсаас суугаа Элчин сайд Кэтрин Ивкоф нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар шинэ корона вирусээс болж үүссэн нөхцөл байдал, Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа арга …

  • 26 March

    Т.Бадрал:Тусгай нислэгээр ирж байгаа иргэд ирээд тусгаарлах байранд 21 хоног тусгаарлагдана

    Улсын Онцгой комиссын шуурхай штабаас гадаад улсад байгаа Монгол улсын иргэдээ татан авах ажиллагааны талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар өгсөн юм.  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Дэлхий нийтэд тархан суурьшсан 4805 иргэн Монгол Улсад ирэх хүсэлтээ элчин сайдын яамд болон …

  • 26 March

    Тусгай үүргийн онгоцоор ирэх эм, эмнэлгийн хэрэгслийг ариутган 72 цагийн дараа Шуурхай штабын зөвшөөрлөөр олгоно

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос БНСУ болон Япон улсад буй монгол иргэдээ дөрөвдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд тусгай үүргийн нислэг зохион байгуулж авчрах шийдвэр гаргасан. Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирэх иргэдийн биеэс тусдаа ачааг ариутгаж, 14 хоног тусгаарласны дараа гаалийн хяналт шалгалтыг хийж олгоно. Иймд зорчигчид тусгаарлагдсан ачаанаас эд зүйл авах боломжгүй болох тул шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ …

  • 26 March

    Агаарын бохирдол 55 хувиар буурчээ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний түгээлт борлуулалт болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар зэрэг мэргэжлийн байгууллагууд болон нутгийн захиргааны 594 байгууллагатай хамтран гэр хорооллын айл …

  • 26 March

    Шанхай хот зөвхөн Пудун нисэх буудалдаа олон улс, Хонг Конг, Макао, Тайваний нислэгийг хүлээн авахаар болжээ

    Сүүлийн үед БНХАУ-ын хэмжээнд COVID-19 халдварын тохиолдол гадаадаас ирж буй иргэдээс илэрч байгаатай холбоотойгоор 3 дугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Бээжин хотод буух олон улсын нислэгийг орон нутгийн 12 нисэх буудалд хуваарилан буулгаж, зорчигчдыг шалган нэвтрүүлэх горимыг мөрдөж эхлээд байгаа билээ. Шанхай хотын Хунчяо олон улсын нисэх онгоцны буудал олон улс, Хонг Конг, Макао, Тайваний нислэгүүдийг хүлээн авахыг …