Мэдээ мэдээлэл

March, 2020

  • 20 March

    Барилгын ажил эхлүүлэх, угсралтын үйл ажиллагаагаа түр хугацаагаар хойшлуулахыг уриаллаа

    Хаврын улирал ирж, цаг агаар урин дулаан болж буй энэ үед барилга бүтээн байгуулалтын ажил ид өрнөж эхэлдэг билээ. Тэгвэл коронавирус (COVID-19)-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор барилгын компаниудыг ажил эхлүүлэх, угсралтын үйл ажиллагаагаа түр хугацаагаар хойшлуулахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уриаллаа.  http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html

  • 20 March

    Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. 2020 оны 03 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. …

  • 19 March

    СЗХ: Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгосон зээлийн ангиллын хугацаанд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ

    Санхүүгийн зохицуулах хорооноос Covid19-ийн улмаас дотоодын эдийн засаг, санхүүгийн салбарт эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж эхлээд байгаа энэ үед санхүүгийн салбарт учирч буй эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийг зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хойшлуулан зээлийн дарамтаас чөлөөлөх, зээлийн зөөлөн бодлого авч хэрэгжүүлж эхлээд байна. Дээрх нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны гуравдугаар сарын 17-ны …

  • 19 March

    Г.Занданшатар: Эдийн засгаа тогтвортой байлгаж, цаашид идэвхжүүлэх нь нэн чухал зорилт боллоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноос ноолуур, алтны салбарын үйлдвэрлэл, борлуулалт, цаашид анхаарах асуудал, эдийн засагт үүсэж буй хүндрэлийг даван туулах, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд эдгээр салбарын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцсон уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, …

  • 19 March

    Д.Сумъяабазар: Шатахууны үнэ 200 хүртэлх төгрөгөөр буурна

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар  газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон нүүрсний экспорттой холбоотой шийдвэр гаргажээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.  “Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан УУХҮЯ-аас шатахуун түгээх станцуудад шаардлага хүргүүлсэн бөгөөд шатахууны үнэ литр тутамд 50-100 төгрөгөөр буурсан байна. Цаашид, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр буурах боломжтой. …

  • 19 March

    Галт тэргэнд ажиллаж байгаа эмч нар 2 цаг тутамд зорчигчдын халууныг үзэж байна

    Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэг нийслэлээс орон нутгийн чиглэлд аялах зорчигч тээврийн галт тэргийг замд гарахаас өмнө мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна. Мөн УБТЗ ХНН-ийн Төв эмнэлгийн эмч нар орон нутгийн бүх чиглэлийн галт тэргэнд ажиллаж байгаа ба 2 цаг тутамд зорчигчдын халууныг шалгаж, “Улаанбаатар” төв вокзалд галт тэрэг тосох, тандалт хийх эрүүл мэндийн баг …

  • 19 March

    Францын “Орано Майнинг” компани Онцгой комисст нэг тэрбум төгрөг хандивлалаа

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр /2020.03.19/ Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж буй Франц Улсын иргэний халуун тогтвортой, хордлого тайлагдсан, биеийн байдал сайжирсан тухай сайн мэдээгээр уулзалт эхэллээ. Уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин тус улсын “Орано Майнинг” компанийн зүгээс Шадар сайдад тусгайлан албан …

  • 19 March

    Гар ариутгагч бүтээгдэхүүн, ариутгалын спиртийн хомсдол үүсээгүй

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудаар худалдаалагдаж буй гар ариутгагч, спирт зэрэг ариутгалын бүтээгдэхүүний нөөц, хангамжид хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад “Фарм трейд” эм ханган нийлүүлэх байгууллага, “Энто” эм ханган нийлүүлэх байгууллага, “Монос” эм ханган нийлүүлэх байгууллага, тэдгээрийн эмийн сангууд хамрагдлаа. Хяналт шалгалтаар гар ариутгагч спирт, ариутгалын шингэн бодисуудын нөөц хангамж хангалттай, хомсдол үүсээгүй …

  • 19 March

    БНХАУ-ын ЭСЯ болон Монголд байнга оршин суудаг Хятад иргэдээс хандив гардуулав

    БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилтнууд болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс монголын талд COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож нийт 126 сая 730 мянган төгрөгийн хандив гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болов. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улсын Онцгой …

  • 19 March

    С.Цогтгэрэл: Бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үнэд хяналт тавин ажиллаж байна

    Улсын онцгой комиссын шийдвэрээр байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийлээ. Хурлын үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. ШӨХТГ-ын дэд дарга С.Цогтгэрэл “Улс оронд бий болоод буй онцгой нөхцөл байдлын үед бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үнэд хяналт тавин ажиллаж байна. 115 тусгай утсанд даваа гарагаас өнөөдрийг хүртэл хугацаанд 194 иргэнээс санал гомдол ирсний 134 нь худалдаа үйлчилгээний …

  • 19 March

    Шатахууны үнэ литр тутамд 120-200 хүртэл төгрөгөөр буурах боломжтой

    Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцуулга хийв. Он гарсаар дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом буурч байгаа нь хэрэглэгч орон Монгол Улсын хувьд таатай нөлөө үзүүлж байна. Өчигдрийн байдлаар  газрын тос нэг баррель нь 31.41 ам долларт хүрч буурсан нь манай эцсийн хэрэглэгчдэд шатахууны үнэ литр тутамд 200 …

  • 19 March

    СЗХ:ББСБ, ХЗХ-оос олгосон зээлийн ангиллын журамд түр хугацаанд өөрчлөлт орууллаа

    Санхүүгийн зохицуулах хорооноос шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ын улмаас дотоодын эдийн засаг, санхүүгийн салбарт эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж эхлээд байгаа энэ үед санхүүгийн салбарт учирч буй эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийг зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хойшлуулан зээлийн дарамтаас чөлөөлөх, зээлийн зөөлөн бодлого авч хэрэгжүүлж эхлээд байна. Дээрх нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны …

  • 19 March

    АШУҮИС-ын эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэв

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Тус эмнэлгийн төслийг Монгол, Японы Засгийн газар хооронд 2014 онд гэрээ байгуулсны дүнд Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2015-2019 онд хэрэгжүүлж, барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн юм. Монгол-Японы эмнэлэг нь АШУҮИС-ын  судалгаа, эрдэм, шинжилгээ, төгсөлтийн өмнөх, төгсөлтийн, төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг юм. Жилд 7000 гаруй …

  • 19 March

    Цахимаар үйлчилгээ үзүүлж байгаа төрийн байгууллагуудын жагсаалт

    Covid19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажлын цагийн хуваарийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10:00-16:00 цаг болгон өөрчиллөө. Иргэд шинэ коронавирус /КОВИД-19/-ийн халдварт өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлж, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв дээр биечлэн ирэхгүйгээр төрийн 14 байгууллагын 95 нэр төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой юм. Иргэд …

  • 19 March

    БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илгээнэ

    Шинэ коронавирус буюу COVID-19 цар тахалаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо Улсын хэмжээнд 50 мянга гаруй амны хаалт оёж, ЭМЯ-нд 10.000 амны хаалт хүлээлгэн өгсөн. Түүнчлэн МЭХ-ны аймаг, нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллага болон онцгой комисст сайн үйлсийн аян өрнүүлж мөнгөн тусламж үзүүлэхийн зэрэгцээ халуун аарц, чацаргана өгч сэтгэлийн дэм үзүүлсээр байна. Монгол улсад COVID-19 …