Мэдээ мэдээлэл

July, 2024

  • 8 July

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын …

  • 8 July

    Намын дарга нар 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, мэдэгдэл хийлээ

    Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг илүү хурдтай шийдвэрлэхийн төлөө Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар гарын үсэг зурав. Намын дарга нар мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын оролцоо, нийгмийн …

  • 8 July

    Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын эдийн засгийн форумыг нээж үг хэллээ. Энэ жилийн эдийн засгийн форум “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” уриан дор зохион байгуулагдаж, дотоод, гадаадын 2000 орчим төлөөлөгч оролцож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс парламентын оролцоо, төлөөллийг жигд хангах хувь тэнцүүлсэн холимог тогтолцоонд шилжин сонгуулиа явуулж, анх удаа таван намаас бүрдсэн парламент байгуулагдлаа. Үр дүнд …

  • 8 July

    Дорноговь аймгийн долоон суманд хүмүүнлэгийн тусламж хүрлээ

    Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Сайншанд, Өргөн, Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт сумын зудын гамшигт өртсөн малчин өрх болон зорилтот бүлгийн иргэдэд НҮБ-аас хүмүүнлэгийн тусламж хүргэлээ. Зудын гамшигт өртсөн малчин эмэгтэйчүүдэд ариун цэвэр, эрүүл мэндийн багц хүргэх, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээллийн товхимол өгөх, санал бодлыг нь сонсох үүрэг бүхий НҮБ-ын Хүн амын сан болон Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөл энэ сарын 3-5-ны өдрүүдэд …

  • 8 July

    Хурдан морины унаач хүүхдүүдийг энэ сарын 8-9-нд бүртгэнэ

    Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт  долоодугаар сарын 10-ны өдөр эхлэхтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана. Хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт  долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд 09:00-21:00 цагийн хооронд хийнэ. …

  • 8 July

    Л.Оюун-Эрдэнэ: Аймгийн төвүүдийг хилийн боомтуудтай холбох “ТАВАН ТОЙРОГ” дэд бүтцийн мега төслийн их бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх болно

    УИХ-ын энэ сарын 5-ны өдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэллээ. Санал хураалтад 104 гишүүн оролцсоноос 103 нь Л.Оюун-Эрдэнийг дэмжиж, гишүүдийн 99 хувийн саналаар Монгол Улсын …

  • 8 July

    АН-ын Үндэсний Бодлогын Хорооноос ЗГ-т хамтрах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ

    Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан өчигдөр  70 гаруй хувийн ирцтэй цахимаар зохион байгуулагдлаа. Ардчилсан нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээ хэлэлцэж, шинээр бүрэлдэж буй Засгийн газартай хамтарч ажиллах эсэх, Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрт итгэл үзүүлэх асуудлаар тус тус хуралдлаа. Хуралдаанаар: -Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүн, намуудад өгсөн сонгогчдын санал, мөрийн хөтөлбөрт туссан …

  • 5 July

    Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилов

    Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд  104 гишүүн оролцсоноос 103 нь Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжлээ. Тэрээр хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар томилогдож байгаа бөгөөд Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд болж байна.  2021 оны нэгдүгээр …

  • 5 July

    Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна. Засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын 9-нд дуусгах төлөвлөгөөтэй байна. Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан:Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгож байгаа. …

  • 5 July

    Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх 1.1 км авто замыг шинэчилж байна

    Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбогдуулан баруун аймаг руу салдаг уулзвараас Хүй долоо худаг, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замыг шинэчилж буй. Энэ хүрээнд Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх 1,1 км авто замыг энэ сарын 8-ны өдөр …

  • 5 July

    “Тунгалаг тамир” роман Франц хэл дээр хэвлэгдлээ

    “Алсын хараа-2050” МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлогын Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эв нэгдлийг нягтруулах, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг утга зохиолыг хөгжүүлэх зорилтын хүрээнд монголын утга зохиолын бүтээлийг гадаад орнуудад хэвлэж, үндэсний утга зохиолоор дамжуулан Монгол Улсыг сурталчлах ажлууд хийгдэж байна. XX зууны шилдэг бүтээл Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын …

  • 5 July

    “Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөх тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо

    Монгол Улсын шигшээ баг тамирчид “Парис-2024” зуны олимпын наадамд 9 спортын төрөлд 33 тамирчин эрхээ аваад буй. Шигшээ баг тамирчдад “Парис-2024” зуны олимпын наадамд өрсөлдөх эрхийн мандатыг гардуулж, үдэн гаргах ёслолыг МҮОНРТ-ийн 600-ийн студид зохион байгуулав. Уг үйл ажиллагаанд  ОНБТСҮХ-ны Б. Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, БТСУХ-ны  Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга …

  • 5 July

    Төрийн байгуулалтын байнгын хороо Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

    Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.07.05/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд ирүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцуулсан. Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд “Бэрс” дээд сургуулийг …

  • 5 July

    Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар улираан томилох саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд олонх суудал авсан Монгол Ардын Нам Л. Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ. Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг …

  • 5 July

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимпын наадамд оролцох тамирчдад Төрийн далбаа гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдаа үдэж, Төрийн далбаа гардууллаа. Тэрбээр, Монгол Улс хүн төрөлхтний эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд тогтмол оролцож, зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн олимпын амжилтын түүхтэйг дурдлаа. Монгол Улсын Үндэсний шигшээ баг энэхүү амжилтын буухиаг үргэлжлүүлэхээр “Парис-2024” зуны гучин гурав дахь удаагийн олимп, арван долоо дахь …