Мэдээ мэдээлэл

September, 2023

  • 5 September

    Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна. 2023 оны 09-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, …

  • 4 September

    Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон “Хөгжил” политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутагт байгуулж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, сурч …

  • 4 September

    Морьт харвааны ДАШТ Улаанбаатар хотод болно

    Монгол улсын Соёлын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Морьт харваачдын холбоотой хамтран есдүгээр сарын 1-10-нд “Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй наадам болон Олон улсын Морьт харвааны холбооны /IHAA/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулж байна. Тодруулбал, есдүгээр сарын 6-8-нд ДАШТ-ийг зохион байгуулах юм. Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын …

  • 4 September

    “Орфей” театрын “БҮГД ЧАМД ХАЙРТАЙ” сэтгэхүйн комеди драмын жүжиг нээлтээ хийлээ

    “Орфей” театрын хамт олон өнгөрсөн 2022 оны аравдугаар сард АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” саркастик мелодрам жүжгийг найруулагч М.Батболдын найруулгаар үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл тус жүжгийг шинэ нэр, шинэ бүрэлдэхүүн, шинэчилсэн найруулгаар “БҮГД ЧАМД ХАЙРТАЙ” нэртэйгээр 9-р сарын 1-ны өдрөөс эхэлж Монголын Үйлдвэрчний Эвлэлийн соёлын төв ордны тайзнаа тоглож эхэллээ.   “БҮГД ЧАМД ХАЙРТАЙ” сэтгэхүйн …

  • 4 September

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны олон улсын Монгол эмнэлгийн хорооны эмч нар үнэгүй үзлэг хийлээ

     “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатар хотод үргэлжилж байна. Соёлын төв өргөөнд наймдугаар сарын 30-нд нээлтээ хийсэн уг арга хэмжээ есдүгээр сарын 4-нийг дуустал үргэлжилнэ. Энэ хүрээнд уран сайхны тоглолт, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношилгоо, хятад дууг сайн дуулах уралдаан, кино өдөрлөг гээд өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа явагдана. Энэ үйл ажиллагааны чухал нэг …

  • 4 September

    Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүү Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

    Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд 2023 оны 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, …

  • 4 September

    Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал өндөрлөлөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Фернандо Рейс болон албаны бусад хүн үдэн мордуулав. Айлчлалын хүрээнд Монгол Улсын …

  • 4 September

    “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг баталлаа

    Монгол Улсын Засгийн газраас аймаг орон нутгуудын онцлогт нь тохирсон хөгжлийг дэмжих замаар Хот, хөдөөгийн сэргэлтийг бүрэн хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх, орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн санхүү, татварын боломжийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг урамшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөө амьдрах сэдлийг төрүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Аймаг тус бүрийн урт …

  • 4 September

    Засгийн газар:2024 оноос багш нарыг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулна

    Монгол Улсын Засгийн газар есдүгээр сарын 1-ний өдөр ээлжит бус хуралдаан зарлаж, багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтоол гаргалаа. 1.         Сургалтын байгууллагад суурилсан болон аймаг, бүс, үндэсний түвшний багшийн хөгжлийг дэмжих төвүүд байгуулж, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах; 2.         Дээд боловсролын сургалтын байгууллагын багш бэлтгэх тогтолцооны хүрээнд төрийн өмчийн их, дээд …

  • 4 September

    “Боловсролд ээлтэй“ зургаан Засаг даргыг нэрлэжээ

    Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролд ээлтэй зургаан Засаг даргыг нэрлэлээ. Боловсрол, шинжлэх ухааны яам “Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дэлхийн хэмжээний чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг хүүхэд бүрийн өмнө нээж өгөхийг зорьж байгаа билээ. Энэ боломжийг бүрдүүлэхэд цахим сургалтын ач холбогдол их юм. Хувьсан өөрчлөгдөж буй боловсролын үзэл санааг дэмжин, чанарын шинэчлэлийг манлайлан ажиллаж аймгийнхаа хэмжээнд бүх багш нарыг …

  • 4 September

    УЕПГ:Өнгөрсөн долоо хоногт 150 хэргийг шүүхэд шилжүүлсэн

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.874, мөрдөн байцаалтын 2474 хэрэгт хяналт тавьж, нийт 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: – Нийслэлийн прокурорын газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Д.П нь тус эмнэлэгт хэвтэн …

  • 4 September

    Хятадын кино өдрүүд үргэлжилж байна

    “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын Соёлын өдрүүд арга хэмжээний хүрээнд наймдугаар сарын 31-ний өдөр “Хятадын кино өдрүүдийн арга хэмжээ” нээлтээ хийсэн билээ.  Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал, соёлын зөвлөх Ли Чжи, Өвөр Монголын кино группийн Ерөнхий удирдлагын албаны дарга Чи Шуанбао, Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал нар оролцов. Энэхүү үйл …

  • 4 September

    “Хятад дууг хэн сайн дуулах вэ” тэмцээний шилдгүүд шалгарлаа

    Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд урлаг соёлын арга хэмжээг энэ өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Бид авьяас хэмээх нэг хэлтэй уриан дор Хятад дууг хэн сайн дуулах вэ? уралдааныг жил бүр зохион байгуулахаар болсон. Энэ жилийн тэмцээнд 100 гаруй хүн бүртгүүлж, шилдгүүдийг шалгарууллаа. “Хятад дууг хэн …

  • 4 September

    П.Сайнзориг: Допинг илэрсэн бөх Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан

    Өнгөрсөн наймдугаар сарын 21-ны өдөр Үндэсний бөхийн салбар комисс, Допингийн эсрэг үндэсний төвөөс  энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлсэн. Допинг илэрсэн бөхийн Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ гаргах хугацаа өнөөдөр дуусаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2023.09.04/ Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Энэ жилийн Үндэсний их …

  • 3 September

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. Тайширын УЦС ашиглалтад орсноор 2008-2020 онд 250 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 43 сум суурин, 1000 орчим аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаанаар хангаж байна. Мөн уламжлалт буюу дизель станцтай харьцуулахад нэг кВт цаг тутамд 700-750 төгрөгийн хэмнэлт хийж улсын төсөвт 175-200 тэрбум төгрөгийн боломж үүсгэн, …