Мэдээ мэдээлэл

September, 2023

  • 11 September

    Венецийн кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр Б.Тэргэл шалгарлаа

    80 дахь удаагийн Венецийн кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр “Сэр сэр салхи” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шалгарлаа. Найруулагч П.Лхагвадуламын “Сэр Сэр Салхи” уран сайхны кино нь Соёлын яам, Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн “Кино урлагийг дэмжих сан”-аас тодорхой хэсэгт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн кино бүтээлүүдийн нэг билээ. Энэхүү бүтээл нь  80 дахь удаагийн Венецийн Олон улсын кино наадамд …

  • 11 September

    Ханбогд Кашимер “Парис 2024”, “Канвон 2024” олимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг урлана

    Монголын үндэсний олимпын хороо болон Ханбогд Кашимер ХХК хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол Олимпик хауст боллоо. Гэрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ханбогд Кашимер ХХК-ийн Сүлжих үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Нямтунгалаг нар гарын үсэг зурав. Гэрээний хүрээнд Ханбогд Кашимер ХХК нь МҮОХ-ны Алтан түнш болж байгаа бөгөөд, “Канвон 2024” Залуучуудын өвлийн IV Олимп болон “Парис 2024” Зуны XXXIII Олимпын наадамд …

  • 11 September

    Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд хайрхныг улсын тусгай хэрэгцээнд авна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлсний дүнд 2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 52,9 их наяд төгрөг байсан бол 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 62,4 их наяд төгрөг, экспортын орлого 13,1 тэрбум ам.доллар, төсвийн орлого 21,9 их наяд төгрөг болж, анх удаа давж биеллээ. Ингэснээр цалин, …

  • 11 September

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна. 2023 оны 09-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн …

  • 10 September

    Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа болон УИХ, Засгийн газрын гишүүд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн удирдлагууд, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 1996 оноос …

  • 9 September

    “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 440 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дахь “М-Ти-Эс” группын “Сэлэнгэ тариа” ХХК-ийн тариалангийн талбайд ажиллав. 2023 онд улсын хэмжээнд 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4 мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган …

  • 9 September

    Ж.Батбаясгалан: Дэлхийн аваргын цомыг өргөсөн алдарт тамирчин ирсэн нь Монгол хүүхдүүдийн “мөрөөдлийн гал”-ыг бадраалаа

    Италийн алдарт хөлбөмбөгчин, дэлхийн аварга Жанлука Замброта тэргүүтэй тус улсын хөлбөмбөгийн холбооны багш, дасгалжуулагчид Монголд иржээ. Өнөөдөр Монголын 8-14 насны 120 хүүхдэд зориулсан “Itallian soccer camp” зуны сургалт эхэллээ. Италийн багш, дасгалжуулагчид, алдарт хөлбөмбөгчдийн олгодог энэхүү сургалт нь 20 гаруй жилийн түүхтэй бөгөөд хөлбөмбөгт хайртай дэлхийн 30 гаруй орны хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг нь биелүүлдэг хөтөлбөр болоод байна. Өнөөдөр Баянзүрх дүүргийн …

  • 8 September

    Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Засгийн газар бүхий л талаар дэмжиж ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дорноговь аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон “Алтан ширээт” үйлдвэрлэл технологийн паркийн ажлын явцтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг 2017 оноос БНЭУ-ын Экспорт-Импортын банкны санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт …

  • 8 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “АПУ” ХК-ийн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт ажиллалаа. “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь Европын Холбооны стандартыг хангасан, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Тус үйлдвэр нь бяслагийн дотоодын хэрэгцээний 20 хувийг дангаараа хангаж, импортын хамаарлыг бууруулах, монгол үнээний сүүгээр үйлдвэрлэсэн …

  • 8 September

    Итали Улсын мэргэжлийн дасгалжуулагч, хөл бөмбөгчид монгол хүүхдүүдэд сургалт явуулна

    “ITALIAN SOCCER CAMP” хөл бөмбөгийн хүүхдийн сургалт дэлхийн 30 гаруй улс оронд жил бүр зохион байгуулагддаг. Монгол улс энэхүү арга хэмжээнд 2011 онд анх удаа оролцсон бөгөөд 5 хүүхэд сонгон шалгаруултанд тэнцэж Итали улсыг зорьж байсан юм. Тэдний төлөөлөл болох Ганболдын Ганбаяр Европын лигт амжилттай тоглож эх орныхоо нэрийг өндөрт өргөж байгааг бид бүхэн мэднэ. Тэгвэл “ITALIAN SOCCER CAMP” 2023 …

  • 8 September

    Говьсүмбэр аймгийн иргэд “Шинэ сэргэлт”-ийн бодлого, авлигатай хийх тэмцлийг дэмжиж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутагт хийж буй томилолт Говьсүмбэр аймагт үргэлжилж байна. Тус аймгийн иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” илтгэл танилцуулав. Эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулж, Засгийн газар авлигатай тэмцэн “5 Ш” ажиллагаа явуулж, нүүрсний худалдааг ил тод болгож буйг онцлон ярилаа. 2020 онд Монгол Улсын эдийн засаг -4,6 хувьд хүрээд байсан бол …

  • 8 September

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан-ыг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг дурдаад, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа аюулгүй байдал, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, эрүүл …

  • 8 September

    Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо уулархаг нутгаар бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна. 2023 оны 09-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 …

  • 7 September

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шивээ-Овоо” ХК-ийн санхүүгийн алдагдлыг бууруулахыг үүрэг болголоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсийн 30 хувийг хангадаг. Жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулдаг байна. Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг “Шивээ-Овоо” ХК бүрдүүлж байна. Өнгөрсөн онд тус …

  • 7 September

    Японы соёлын наадам болно

    НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Лэтс Трэвел” ХХК хамтран “Япон соёлын наадам-2023” арга хэмжээг есдүгээр сарын 9, 10-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Наадмын үеэр Японы соёлтой танилцаж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхон, олон төрлийн хоол, хүнс амтлахаас гадна худалдан авах боломжтой. Мөн тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд, …