Про театрын уран бүтээлчид “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийг Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэн 2024 оны 03-р сарын 01-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болгох гэж байна . 2023 онд “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгож Гэгээн муза олон улсын театрын наадмын дөрвөн номинацид шилдгээр шалгараад байсан Про театрын уран бүтээлчид 2024 онд ШАДАР ГУВРАН ЦЭРЭГ …
Мэдээ мэдээлэл
February, 2024
-
14 February
Таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрджээ
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 5 аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байна. Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, …
-
14 February
Төөрсөн, сураггүй болсон 4 иргэнийг эсэн мэнд олжээ
Сар шинийн баярын өдрүүдэд гамшиг, осол, аюулт үзэгдлийн нийт 84 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1041 иргэний аюулгүй байдлыг хангаж, 288 автомашиныг татан гаргаж, төөрсөн, сураггүй болсон 4 иргэнийг эсэн мэнд оллоо. Харин зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна. Баяр амралтын өдрүүдэд Онцгой …
-
14 February
Усанд сэлэлт: Э.Эрхэс Монгол Улсын рекордыг дахин шинэчиллээ
Катар улсын Доха хотод зохиогдож буй Усанд Сэлэлтийн ДАШТ-ий хоёр дахь өдөр усанд сэлэлтийн ОУХМ Э.Эрхэс 100м араар даллах сэлэлтээр уралдан 58.89 секунт амжилтыг үзүүлж Монгол Улсын Рекорд Амжилтыг дахин шинэчлэн тогтоолоо. Тэрбээр дэлхийн чансаандаа 46 дугаар байранд бичигдэж байна. 15 настай Э.Эрхэс хүү өнгөрсөн онд Орхон аймагт болсон усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 зайд …
-
14 February
Нийслэлийн Хоёрдугаар сургуулийн сурагчид 108 баринтаг урлан Үндэсний номын санд хандивлалаа
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш, сурагчид уламжлал ёсоор 108 баринтаг урлаж, Монгол Улсын Үндэсний номын санд хандивлалаа. Хоёрдугаар сургуулийн багш, сурагчид өөрсдийн урласан баринтгийг Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй хуучин судар номыг баринтаглуулахаар 2007 оноос хойш 18 жилийн турш Цагаан сарын баярын өдрүүдэд хандивлаж ирсэн юм. Энэ удаагийн 108 баринтгийг тус сургуулийн захирал, доктор …
-
14 February
Засгийн газар мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдөр: Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын талаар “Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл* Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Шинэ төмөр замын төслүүдийн ажлын явцын талаар зэрэг 25 асуудал хэлэлцэх …
-
14 February
Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай …
-
14 February
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна. 2024 оны хоёрдугаар сарын 14-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын …
-
13 February
Г. Занданшатар:Хаврын чуулганаар Баялгийн сангийн хуулийг хэлэлцэн батална
Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Улаан залаат, Хөх Монголын үр сад, удам заяа нэгт Монгол ахан дүүс ээ, Та бүхэндээ үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян байхын амны бэлгэ, ашдын ерөөл айлтган, Цагаан сарын Шинийн нэгний мэнд өргөн дэвшүүлье. Өнө эртний уламжлалаа дээдэлж, өтгөс буурлуудаа хүндэтгэн золгож, Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Монгол түмэн буурал жилээ үдэж, …
-
13 February
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр мэндчилгээндээ: “Монголын уламжлалт шинэ жилийн баяр болох Цагаан сараа тэмдэглэж байгаа хүн бүрд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улс нь дотнын ардчилсан түншүүд бөгөөд манай хоёр орны ард түмэн нөхөрлөлийн бат бэх хэлхээ холбоотой билээ. Морилон …
-
13 February
Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрсөн мөнгийг автобус авахад зарцуулна
НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулах болон шинээр батлах журам, тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журамд Нийслэлийн Засаг дарга сангийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулахаар тусгажээ. Сангийн хөрөнгийг нийтийн тээврийн хүртээмж, чанарыг сайжруулахад зарцуулна. Мөн …
-
13 February
Х.Нямбаатар: Үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо
Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоолоо. Учир нь өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байна. Түүнчлэн хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин …
-
13 February
Нийтийн тээврээр зорчих төлбөр 1000 төгрөг байна
НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг танилцууллаа. Автобусны тарифыг 2014 онд хүүхэд 200, том хүн 500 төгрөг гэж тогтоосноос хойш өөрчлөөгүй. 30 минутын дотор дамжин суулт үнэгүй байдаг. Тогтоолын төслөөр хүүхдийн автобусаар зорчих үнийг 200 төгрөг хэвээр байхаар тусгажээ. Мөн иргэд нийтийн тээврээр зорчихдоо өдөрт дунджаар 1000 төгрөг зарцуулдаг гэх судалгаа байдаг. Дөрвөн удаагийн зорчилтыг …
-
13 February
Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас илүү зорчвол хоног тутамд 5000 төгрөгийн хураамж төлнө
НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулах болон шинээр батлах журам, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалж жолооч нар жилд нэг удаа төлбөр төлдөг. Дунджаар нэг км замыг ашиглах төлбөр хоёр төгрөг байдаг гэнэ. Нийслэлийн төсөвт авто зам …
-
13 February
А.Дашням:Нийслэлийн 22 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн
Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоосон байна. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Дүүргийн онцгой комиссууд хуралдаж, шийдвэрээ ирүүлсэн. Баянзүрх дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн ес, Сонгинохайрхан дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн таван байршилд, нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүслээ. Иймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 …