Мэдээ мэдээлэл

October, 2019

  • 17 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх оны төсвийн төслийг танилцуулав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийг дагалдуулан өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв. Үүнтэй холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгнээс  хүргэж байна. Улсын Их …

  • 17 October

    УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогыг шалгах хууль, эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх саналаа хүргүүллээ

    УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2019.10.17) “Бид уучлахгүй” хөдөлгөөнтэй хамтран Төрийн ордонд мэдээлэл хийлээ. “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс энэ оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ирүүлсэн юм. Мөн тэд Авлигын эсрэг хуулийн 13.2-т “Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын …

  • 17 October

    Визийн хугацаа хэтрүүлсэн Нигериа Улсын тамирчдыг албадан гаргажээ

    Холбооны Бүгд Найрамдах Нигериа Улсын хөлбөмбөгийн тамирчин Мошод Афолаби, Они Степен Олалекан нарыг Гадаадын иргэн, харьяатын газрын даргын тушаалаар Монгол Улсаас албадан гаргажээ. Тодруулбал, Визийн хугацаагаа хэтрүүлсэн Мошод Афолабиг энэ сарын 11-ний өдөр Монгол Улсаас албадан гаргасан бол Они Степен Олалеканыг энэ сарын 26-нд албадан гаргаж, эх оронд нь буцаахаар боллоо. Нигериа Улсын хөлбөмбөгийн тамирчид болох Мошод Афолаби, Они Степен …

  • 17 October

    Г.Нэргүй: Угаарын хийнд хордсон гэх дуудлага цөөрсөн

    Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын …

  • 17 October

    Энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан, шатрын тэмцээн болно

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулж байна. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн болон шатрын тэмцээнийг зохион байгуулна. Бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн Иргэдийн …

  • 17 October

    В. Путин Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайжид цагаан шонхор бэлэглэжээ

    АНЭУ-д төрийн айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайж, АНЭУ-ын Зэвсэгт хүчний дэд ерөнхий командлагч Мухаммед бен Заид Аль Нахайянад цагаан шонхор бэлэглэжээ. “TASS” агентлагийн мэдээлснээр, угсаа залгамжлах хунтайж мөн ОХУ-ын Ерөнхийлөгчид АНЭУ-ын Ерөнхийлөгчийн ордонд байсан Каср аль-Хосн ордны үлгэрчилсэн загварыг бэлэг болгон өгчээ. Каср аль-Хосн ордон нь Абу-Дабигийн хамгийн эртний байгууламж бөгөөд АНЭУ-ын бэлгэ тэмдгүүдийн нэг …

  • 17 October

    ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино Яармаг дахь хөлбөмбөгийн талбайн нээлтэд оролцов

    Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны “FIFA Forward 1.0” буюу хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд баригдаж байсан хөлбөмбөгийн талбай өчигдөр ашиглалтад орлоо. Энэхүү хөлбөмбөгийн талбай нь 115м х 85м хэмжээтэй, олон улсын А зэрэглэлийн тэмцээн явуулах боломжтой юм байна. Талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, тамирчидтай уулзан баяр хүргэв. Мөн Монгол …

  • 17 October

    Түрээсийн орон сууцанд хамрагдах ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квотыг нэмэхийг хүслээ

    Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулсан байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өчигдөр (2019.10.16) Төрийн ордноо зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, …

  • 17 October

    Өнөөдөр Хан-Уул дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ны Пүрэв гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10:00-17:30 цагт: 4-р хороо Арцатын 18-ын задгай, Чинбулаг, Эс Би констракшн, Ойн бирж ШТС болон эдгээрийн ойр орчмоор. Цахим үйлчилгээ: http://my.tog.mn Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

  • 17 October

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. 2019 оны 10 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун  өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, …

  • 16 October

    Бяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ

    Австралийн Перт хотноо аравдугаар сарын 05-ны өдөр “Vibe” олон улсын баллетын тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд Монгол Улсаас “Classic ballet & Piano school”-ийн бяцхан бүжигчид оролцон гуравдугаар байрын шагнал хүртжээ. Тодруулбал, “Classic ballet & Piano school”-ийн 4-14 насны 10 бүжигчин уг тэмцээнд оролцож, түүнээс зургаа нь багийн төрөлд хүрэл медаль хүртсэн бол дөрвөн бүжигчин ганцаарчилсан төрөлд амжилттай оролцжээ.

  • 16 October

    Монгол, Хятадын дипломат харилцааны 70 жилийн ойн шуудангийн марк худалдаанд гарлаа

    “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд нээлээ.  Уг ёслолд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны хүмүүс оролцов Хоёр орны дипломат харилцааны түүхийн бэлэг тэмдэг болсон ойн шуудангийн маркийг ойг …

  • 16 October

    16 настай хоёр хүүхэд дөрвөн удаа машин хулгайлсан нь тогтоогджээ

    Тээврийн цагдаагийн албанаас орон нутгаас нийслэл рүү орж ирж байгаа тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалт хийж, хулгайн гэмт хэрэг, зөрчил, тээврийн хэрэгсэл хулгайлсан гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо баруун аймаг руу салдаг байнгын хяналтын постд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч З.Батмөнх тус дүүргийн иргэн Г-ын эзэмшлийн Hyundai Verna маркийн автомашиныг Б, …

  • 16 October

    Монгол Улс япончуудад 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

     Япон Улсын Чюүбү, Канто, Тохоку бүсийг дайрсан “Хагибис” хар шуурга, хүчтэй аадар борооны улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсантай холбогдуулан 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ сарын 15-ны байдлаар 68 хүний амь эрсдэн, 15 хүн сураггүй алга болж, 212 хүн гэмтэж бэртжээ. Аврах, сэргээн босгох ажиллагаанд 110 гаруй мянган …

  • 16 October

    Сайжруулсан түлш, богино хугацааны шийдэл мөн гэж НҮБХХ үзжээ

    Сайжруулсан түлш, зуухыг нэвтрүүлэхийн зэрэгцээ орон байр дулаалах, орон сууцжуулах шийдлийг хамт хэрэгжүүлэх нь богино болон дунд хугацааны бодлогын чухал хэсэг. Урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах туршилтын төсөл, хувилбаруудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр үзсэн байна. Дэлхийн банк болон Жайка байгууллагын хийсэн судалгаанд сайжруулсан зуух нь эрчим хүчний урт хугацааны өөр оновчтой шийдэл олтол агаарын …