Мэдээ мэдээлэл

October, 2019

  • 12 October

    Фэйсбүүк компани Монголын боловсролын салбарт дэмжлэг үзүүлнэ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг Фэйсбүүк компанийн Монгол, Тайвань, Хонконгийг хариуцсан захирал, ноён Жорж Чентэй уулзаж, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. БСШУС-ын сайд хэлсэн үгэндээ олон нийтийн цахим сүлжээг хүүхэд, залууст боловсрол олгох гэхээсээ илүүтэй хүмүүжил, төлөвшилд нь эерэгээр нөлөөлж, зөв үзэл, хандлагыг бий болгоход ухаалгаар ашиглах, цахим орчноос олсон мэдээллээ үнэлэх, зөв ашиглах, …

  • 12 October

    “Төвөдийн жаран” үзэсгэлэн нээгдлээ

    БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны өнөөгийн хөгжил цэцэглэлт, аж амьдрал, түүх соёлыг харуулсан “Төвөдийн жаран” үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ. Төвөдийн өнөөгийн хөгжлийн түүх нь 1959 онд хамжлагыг халж, ардчилсан өөрчлөлт хийж эхэлсэн түүх юм. Тус улсад аялж, ажиллаад ирсэн найман сэтгүүлч авсан гэрэл зураг, тэмдэглэлээрээ дамжуулан бидний мэдэх хэрнээ мэдэхгүй Төвөд орны талаарх олон сонирхолтой, баялаг мэдээлэл өгөхүйц үзэсгэлэнг …

  • 12 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд Төрийн дээд одон, медаль гардууллаа

    Монгол Улс 2002 оноос эхлэн энхийг сахиулах ажиллагаанд нэгдэж, өнөөдрийг хүртэл 17 мянга гаруй “цэнхэр дуулгатан”-г энхийг сахиулах ажиллагаанд оролцуулсан байна. Тэдний төлөөлөл болох Монгол Улсын Зэвсэгт хүчний 8-р ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Өмнөд Судан улс /БНӨСУ/-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, энэ долоо хоногт эх орондоо ирсэн юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний …

  • 12 October

    Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Гадаад улсын иргэнийг Алтан гадас одонгоор шагнах тухай зарлиг гаргаж: Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Монгол судлалын чиглэлээр олон арван бүтээл туурвин Монголын түүх, нийгмийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн, Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг Монгол Улсын Төрийн дээд Алтан гадас …

  • 12 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.А.Назарбаевт бараалхав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.А.Назарбаевт бараалхав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улс хурдацтай хөгжиж, Азийн бүс нутаг төдийгүй олон улсын тавцанд Казахстаны нэр хүнд өсч, байр суурь нь бэхжиж байгаад баяр хүргэхийн сацуу Анхны Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын санаачилсан “Казахстан – …

  • 12 October

    У.Хүрэлсүх: Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж их байна

    Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотноо боллоо. Тус форумд Монгол, Казахстаны 300 орчим бизнес эрхлэгч, албаны төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол, Казахстаны бизнес форумд оролцож, хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. Эрхэм хүндэт Ерөнхий сайд Аскар Мамин, Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ, Хатагтай, ноёд оо, Өнө эртнээс хаяа дэрлэн оршиж ирсэн казах түмний өлгий нутаг, …

  • 12 October

    Мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах хуулийн төслийг УИХ-ын 24 гишүүн өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, О.Батнасан, Д.Дамба-Очир, Я.Содбаатар, Л.Элдэв-Очир, Л.Энхболд нарын зэрэг 24 гишүүн өөрийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Мал хулгайлах гэмт хэргийн гаралт 2017 оноос нэмэгдэж байгаа бөгөөд 2019 оны 1-р улирлын байдлаар мал хулгайлах 524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь …

  • 12 October

    “Хамтдаа хамгаалъя” хөдөлгөөнд нэгдсэн эмэгтэйчүүд,хуульчдын төлөөллийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзав

    Охидын эрхийг хамгаалах, хүчирхийлэл болон аливаа дарамтаас сэргийлэх өдөр тохиож байна. Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хамтдаа хамгаалъя” аян өрнүүлж, цуглаан зохион байгууллаа. Охидын эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын эмэгтэйчүүдийн холбооны (МЭХ) ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ш.Ариунаа, хуульч Ж.Эрхэмбаатар, Г.Атармаа, З.Хүрэлсүх нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл охид, бүсгүйчүүдийг …

  • 12 October

    Өнөөдөр бүх нийтээр мод тарих өдөр

    Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны намрын бүх нийтээр мод тарих өдрийг аравдугаар сарын 12, 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн талбай, амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, цэнэг усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, …

  • 11 October

    “Алтан намар 2019” судалбар зургийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ

    “АЛТАН НАМАР 2019” СУДАЛБАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөт орон зай” төслийн хүрээнд Монгол арт галерей, Монголын дүрслэх урлагийн нэгдсэн холбоотой хамтран “Алтан намар-2019” судалбар зургийн үзэсгэлэнг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Зураач өөрийн сонгосон техник, материалаар бүтээлээ туурвин (тосон болон усан будаг, пастель, зураасан зургийн арга гэх мэт) үзэсгэлэнд оролцох …

  • 11 October

    “Богд хаан 150: Түүх, соёл, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

    Үндэсний эрх чөлөөний хувьсгалын оюун санааны удирдагч, Монгол Улсын хаан, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой 2019 онд тохиож байгаа билээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, …

  • 11 October

    С.Даваасүрэн:Иргэдэд шахмал түлшний хэрэглээний зөвлөмж мэдээллийг хүргэснээр угаартсан гэх дуудлага цөөрлөө

    Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын үед авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар  өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “2019 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагаас аравдугаар сарын 11-ний өдрийн өглөөний 06.00 цаг хүртэл угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх 15 өрхийн …

  • 11 October

    Дуучин Д.Болд “Vandebo” хамтлагтай хамтарна

    Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа “Vandebo” хамтлаг тун ч богино хугацаанд амжилтад хүрч буй хамтлагуудын нэг яахын аргагүй мөн. Тэдний гаргасан дуу бүр залуусын дунд хит болж сүүлийн үед ихэд эрэлттэй байх болжээ.  Тэгвэл тус хамтлагтай Төрийн соёрхолт дуучин Д.Болд хамтран уран бүтээл туурвисан байна.  Энэ талаар дуучин залуу өөрийн цахим хуудсаараа дамжуулан өчигдөр /2019.10.10/ мэдэгдлээ. Одоохондоо ямар жанрын …

  • 11 October

    Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын тохижилттой талбай байгууллаа

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба иргэн С.Нямдаваатай хамтран Төр хувийн хэвшлийн түншлэлээр ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын иж бүрэн тохижилттой талбайг байгууллаа. Өмнө нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба СБД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завьяа” дэлгүүрийн өмнөх нүхэн гарцыг “Элит констракшн” ХХК-тай хамтран Төр, хувийн хэвшлийн хамтын хөрөнгө …

  • 11 October

    У.Хүрэлсүх: Монгол, Казахстаны харилцаанд шинэ хуудас нээлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр тус улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Маминтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Мөн  тус улсын анхны Ерөнхийлөгч-Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Нурсултан Абишевич Назарбаевт бараалхав. Монгол Улс, Бүгд Найрамдах казахстан Улс 1992 онд дипломат харилцаа тогтоож, 1993 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ …