НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 9 дүгээр сарын 24-нд Нью-Йорк хотноо эхэллээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид чуулганд оролцож байна. Ерөнхий санал шүүмжлэлийн эхний өдрийн хуралдаанд АНУ, Бразил, БНСУ, Египет, Катар, Швейцар, Турк, Япон зэрэг орны Төр, Засгийн тэргүүн нар үг хэлж, улс орныхоо гадаад бодлого, …
Мэдээ мэдээлэл
September, 2019
-
25 September
Дарханы замын асфальтан хучилт хийгдэж эхэллээ
Улаанбаатар – Дархан чиглэлийн 204.11 километр замын их засвар шинэчлэлийн ажил одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, эхний багц хэсэгт асфальт бетон хучилтыг хийж эхэлсэн байна. Эл чиглэлийн их засварын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын дөрвөн компани ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр Эсто ХХК, Үйлсийн зам ХХК зэрэг дотоодын 10 гаруй аж ахуйн нэгж ажиллаж байгаа юм.
-
25 September
“Баярсгоулд” компанийн уурхайн үйл ажиллагааг түр зогсоолоо
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/, Өвөрхангай аймгийн МХГ хамтран тус аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулдаг “Баярсгоулд” компанид хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компани ТЭЗҮ-ийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заагдсан ажлуудыг хугацаанд нь хийгээгүй, уурхайн хажуу, догол, овоолгуудад гарч болох нурлыг илрүүлэх үзлэг хийдэггүй, дотоод хяналт шалгалт зохион байгуулах журамгүй, дотоод хяналтын ажилтангүй зэрэг зөрчлүүд илэрчээ. …
-
25 September
Мансууруулах бодисны хор уршгаас сэргийлж ажиллахыг үүрэг болгов
Нийслэлийн Баянзүрх дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болж байгаа билээ. Зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Нийтлэг үйлчилгээний газрын удирдлагууд болон хороодын Засаг дарга нар оролцсон юм. Зөвлөгөөний эхэнд дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Батжавхлан өнгөрсөн шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан бол дүүрэг дэх Цагдаагийн газар ,Мэргэжлийн …
-
25 September
“Голден жим” фитнесс клуб ЭМД-аар хөнгөлөлтөөр үйлчлэх “Магадлан итгэмжлэх эрх”-ээ авлаа
НЭМҮТ-өөс хийсэн “Хүн амын хоол тэжээлийн байдал 2017” судалгаанаас үзэхэд илүүдэл жин ба таргалалтын тархалт өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн гэдгийг өмнөх онд онцолсон. Тодруулбал, 5 хүртэлх насны хүүхдүүдийн 11,7 хувь, 6-11 насныхны 28,6 хувь, 15-49 насны эмэгтэйчүүдийн 46 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 49 хувь нь таргалалттай байгаа гэсэн үг юм. Иймд ЭМД-ийн хөнгөлөлттэй үнээр фитнесс клубүүдийг үйлчлэх хууль тогтоомжийг баталсан. …
-
25 September
Өнөөдөр таван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 25-ны Лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-18:00 цагт: 16-р хороо Согоотын 42-44-р гудамж, Хайтур ХХК /хорооны барилга/, Хайлаастын эцэс, БАЯНГОЛ ДҮҮРЭГ ⏱ 11:00-18:00 цагт: 11-р хороо 36, 78/А , 78/А-1, 78/А-2 байр, ШТС-162, Юнимед интернэйшнл, Гурван …
-
25 September
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, хур тунадас орохгүй, өдөртөө дулаахан байна. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, …
-
24 September
АТГ-ын дарга З.Дашдаваа 23 чиглэлээр албан даалгавар өгөв
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон Авлигын эсрэг хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор тус байгууллагын удирдах бүрэлдэхүүнд албан даалгавар өглөө. Төрийн албан хаагчдын үндэслэлгүй хөрөнгөжиж буй байдлыг хөрөнгө, орлогын мэдүүлгээр дамжуулан илрүүлэх ажлыг эрчимжүүлэн шинэлэг арга, аргачлал, технологийг нэвтрүүлэх, 2019 оны байдлаар шүүх, прокуророос буцсан, харьяаллын дагуу шилжүүлсэн хэрэг, хэрэг бүртгэлтийн хэрэг …
-
24 September
ХХААХҮЯ, БХЯ “Иргэн танд зөвлөе” өдөрлөг зохион байгууллаа
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Батлан хамгаалахын яамны “Иргэн танд зөвлөе” өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Энэхүү өдөрлөгийн нээлтэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Дэд сайд Ж.Сауле, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тэргүүтэй албан байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэд оролцлоо. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, хууль эрхзүйн, тусгай зөвшөөрөл, түүнд тавигдах шаардлагуудын талаар мэдээлэл зөвлөгөө …
-
24 September
Нийслэлийн тусгай зөвшөөрөлгүй дулаан хангамжийн компаниудад шалгалт хийж байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Эрчим хүчний зохицуулах хорооны даргын хамтарсан 2019 оны 09 сарын 17-ний өдрийн А/129-А/279 дугаар тушаалаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын үйл ажиллагааг хуульд нийцүүлэх, бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх асуудлыг шалгаж дүгнэлт гаргах, санал боловсруулах чиг үүрэг бүхий 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай …
-
24 September
Cөүл хотын их сургуулийн салбарыг Монгол улсад байгуулах асуудлаар санал солилцлоо
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын их сургуулийн ерөнхийлөгч Сун Соон Так тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэтхэг, Индонез, Вьетнам зэрэг Азийн хэд хэдэн оронд судалгаа хийсний үр дүнд Сөүл хотын их сургуулийн гадаад улс дахь анхны олон улсын кампусыг Төв аймагт байгуулахаар төлөвлөсөн, орон нутгийн удирдлагын зүгээс дэмжиж байгаад талархалтай байна гэж Ноён Сун Соон Так яриагаа эхэллээ. …
-
24 September
Ерөнхий сайдын ивээл дор “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал” болно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг 2019 оны 9 дүгээр сарын 26-27-ны өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Улс эх орны оюун тархи болох эрдэмтэд анх удаа чуулж, тулгамдсан асуудлаа ярилцаж, гарц шийдэл олох гэж буй энэхүү Анхдугаар их хурлын талаар БСШУСЯ–ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, Шинжлэх ухааны …
-
24 September
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 онд жил бүрийн аравдугаар сарын 01-ний өдрийг “Олон улсын ахмадын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдрийг дэлхий нийтээр 29 дэх жилдээ, харин Монгол Улсад 27 дахь жилдээ ёсчлон тэмдэглэж байна. Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Тамгын газрын …
-
24 September
“Бид уучлахгүй хөдөлгөөн”-өөс УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шаардлага хүргүүллээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2019.09.24) “Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Мөнхцэлмэг, Автомашинтай жагсагчдын зохицуулагч Б.Цэгмэд нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Тэд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд дараах агуулга бүхий шаардлагыг хүргүүлж, хуулийн хугацаанд албан ёсоор бичгээр хариу өгөхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм. Уг шаардлагад, “Бид уучлахгүй хөдөлгөөнөөс 2019 оны 09 дүгээр …
-
24 September
Хотын Захирагч С.Амарсайхан Чехийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг болон Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн хэлтсийн дарга гуравдугаар нарийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл