Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр /2019.09.19/ эх орноосоо мордсон. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийнэ. Мөн Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын …
Мэдээ мэдээлэл
September, 2019
-
20 September
Дуучин Б.Амархүүг хар тамхины хэргээр цагдан хорьжээ
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг цагдан хорьжээ. Тэрбээр өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгаж байгаа аж.
-
20 September
Нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн бүтээлүүд өнөөдөр эгшиглэнэ
Улсын филармонийн концертын танхимд өнөөдөр Монголын суу билэгт хөгжмийн зохиолчдын нэг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно. Мэргэжлийн хөгжмийн урлагийн байгууллагууд дор бүрнээ нэрт хөгжмийн зохиолчийн бүтээл туурвилуудаас шинэ үеийн үзэгч, сонсогчдод хүргэх ажил зохион байгуулахаар бэлтгэж буй. Анхных нь өнөөдөр болох юм. Энэхүү концертыг алдарт хөгжмийн зохиолчийн “Миний эх орон” симфониор …
-
20 September
Эрхүүгийн түймрээс болж зэрлэг амьтад суурьшлын бүс рүү орж байна
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Жараахай хэмээх газарт намаржиж буй малчин айлын хотонд есдүгээр сарын 16-ны өдөр баавгайн бамбарууш иржээ. Малчин айл нялх бамбаруушийг хашиж, мах сүүгээр хооллож буй юм. Суурьшлын бүсэд зэрлэг амьтан орсон тохиолдолд ямар арга хэмжээ авах зохицуулалттай талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Номин-Эрдэнээс тодрууллаа. -Суурьшлын бүсэд зэрлэг …
-
20 September
Ирэх баасан, бямба гарагт зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана
Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Чингэлтэйн өргөн чөлөөнд Сэлбэ дэд төвийн дулааны шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн сүлжээ татах ажил хийгдэх тул 7 буудлаас 17-ын уулзвар хүртэлх хэсэгт автозамыг хөдөлгөөнийг хязгаарлана. Иймд тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам” Ч:23 “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв” Ч:24а “Зүрх уул-3,4 дүгээр хороолол-Сонсголон-ТЭЦ4” Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот” Ч:28 “Сэлх-7 буудал-Ард …
-
20 September
“ICT-Expo-2019” үзэсгэлэн “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор явагдана
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2019” үзэсгэлэн есдүгээр сарын 27-ноос 29-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болно. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 13 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна. “ICT-Expo-2019” Үзэсгэлэнгийн хүрээнд мэдээлэл технологийн …
-
20 September
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
Өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 20-ны Баасан гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 16-р хороо Согоотын 42-44-р гудамж, Хайтур ХХК /хорооны барилга/, Хайлаастын эцэс, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 9-р хороо Буянт-Ухаагийн 19-23 гудамж, 107-р цэргийн ангийн хашаа, Иргэн Энх-Амгалан, Христийн цуглааны байр, 134-р цэцэрлэг, …
-
19 September
Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг маргааш нээнэ
Дөрвөн эгнээ, хоёр урсгалтай Сонсголонгийн шинэ гүүрийг өнгөрсөн долдугаар сарын 5-ны өдөр ашиглалтад оруулсан билээ. Харин хуучин гүүрийг засварлахаар долдугаар сарын 16-ны өдөр хаасан юм. Уг гүүрийн шинэчлэлийн ажил дуусаж, маргааш /2019.09.20/ 12:00 цагт хөдөлгөөнийг нь нээхээр болжээ. Ингэснээр Сонсголонгийн төмөрбетон хос /шинэ, хуучин/ гүүрийн ажил бүрэн дуусаж байгаа аж. Шинэчлэлийн бүтээн байгуулалтын тухайд, асфальтбетон хучилт хийж, явган хүний зам, …
-
19 September
Аврагч Э.Үнэнбат эмчилгээ хийгэхээр БНСУ-ыг зорилоо
Булган аймгийн Сэлэнгэ суманд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан гал түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Э.Үнэнбат өнөөдөр БНСУ-ыг зорилоо. Түүний биеийн 70 хувь нь түлэгдсэн бөгөөд шат дараатай эмчилгээ хийлгэж, биеийн бусад хэсэг нь сорвижин эдгэрсэн ч хоёр гарын арьс таталдаж, үхжин хатангирших эрсдэл тулгарсан тул БНСУ-д арьс нөхүүлэх хагалгаа хийлгэхээр …
-
19 September
Б.Жаргалсайхан: МАН-ын генсек гээд шазруун бацаан хэн билээ? тэрэнд хэлье!
Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан аливаа юмыг ширүүхэн хатуухан хэлчихдэг зантай гэдгийг хэн хүнгүй мэднэ.Үнэнийг шуудхан хэлдэг учраас энэ нь ч иргэдэд таалагддаг гэж хэлж болно. Тэрээр өөрийн цахим хуудаснаа улс төрд сүүлийн үед өрнөөд буй асуудлаар санал бодлоо ийнхүү бичжээ. “МАН-ын ГЕНСЕК ГЭЭД ШАЗРУУН БАЦААН ХЭН БИЛЭЭ? ТЭРЭНД ХЭЛЬЕ! Сайн муугаар хэлэгдсэн ч Үндсэн хуулийнхаа хэлэлцүүлгийг хийчихээд бүрэн эрхийнхээ …
-
19 September
Ээлжит бус сонгуулийн чимээ АН-ыг сандаргаж эхэллээ
-Аль нэг сонгуульд нэр дэвшиж, ялж, олонхи болж, эрх мэдлээ ашиглах асуудал л энэ намынханд хамгийн чухал бололтой- Ирэх арваннэгдүгээр сард УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах тухай асуудал улс төрийн хүрээнд эрчтэй тархаж байна. МАН-ын бүлгийн гишүүдийн гаргасан энэ саналыг тойрч УИХ-ын гишүүд ч байр сууриа илэрхийлээд эхэлжээ. УИХ-д 65 суудалтай МАН-ын бүлэг засаглалын хямрал, улс төрийн тогтворгүй байдлыг бий …
-
19 September
Лидергүй болсон АН-ын зовлон буюу Ерөнхийлөгчөөс Ардчиллаа аврах төлөвлөгөө
Нөлөө бүхий улстөрчид нь толгой дараалан АТГ-д хавтаст хэрэг нээлгүүлж, авлига албан тушаалын хэргээр шалгагдаж, үндсэндээ лидергүй болсон АН сүүлийн үед ардчиллаа хамгаалья хэмээн сүрхий том дуугарцгааж болсон. Ардчиллыг хэнээс хамгаалах гээ вэ, 30 жил Ардчиллыг дэмжин санал өгч, тэднийг эрх мэдэлд хүргэсэн ард түмнээс хамгаалах гээд байгаа юм уу. Ардчиллыг ер нь хэн “авсалсан” юм бэ гэдэг яриа ч …
-
19 September
ДАШТ: С.Батцэцэг цэвэр яллаа
“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж байна. Манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд өнөөдөр гарлаа. Эмэгтэйчүүдийн 68 кг-д С.Батцэцэг эхний тойрогт Узбекистаны Нилуфар Гадаеватай таарсан.Манай тамирчин 25 секундэд цэвэр яллаа.
-
19 September
Л.Эрдэнэ-Чулуун: Гэр хороололд олноор байгаа дэн буудал нэртэй газруудыг өөгшүүлж болохгүй
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 90 зочид буудал, 39 дэн буудал, нийт 129 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн үр дүнгээ өнөөдөр /2019.09.19/ танилцууллаа. Шалгалтад хамрагдсан газруудыг “Зочид буудлын эрүүл аж ахуйн нөхцөл шаардлагыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгөхөд 8 буюу 6.2 хувь нь их, 92 буюу 71.3 хувь нь дунд, 29 …
-
19 September
НӨАТ-ын тохирол энэ сарын 22-нд явагдана
НӨАТ-ын урамшууллын 2019 оны наймдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 9-р сарын 22-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 8 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Супер …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл