Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цагт саналаа өглөө. 34 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 13095 сонгогчийн 9760 (74.53%) нь саналаа өглөө. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын дарга …
Мэдээ мэдээлэл
June, 2024
-
24 June
Эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй “Меридиан” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцаллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд ажиллаж, эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй “Меридиан” ХХК-ийн 900 ам метр газар эзэмших эрхийг цуцаллаа. Тус газрыг далд зогсоолтой, ногоон байгууламж болгон тохижуулахаар төлөвлөж байна. Тодруулбал, “Меридиан” ХХК нь 1998 онд тус газрыг хөгжмийн сургуулийн барилгын зориулалтаар эзэмшсэн бөгөөд 2023 барилгын суурийн ажлыг эхлүүлжээ. Гэвч одоог …
-
24 June
Сэлбэ, Дунд гол дагуу 37,500 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэн гаргалаа
НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд гол орчимд зургаадугаар сарын 22-ны өдөр ажилласан. Энэ үеэр “Уран ган”, “Тайгам-Алтай” ХХК, “АПУ” ХК зэрэг тухайн орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөн, Дунд гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан Геодези, усны барилга, байгууламжийн …
-
24 June
Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг орон даяар шалган туршив
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, 9 дүүргийн 2198 хэсгийн санал авах байрын байршилд өнөөдөр нэгэн зэрэг шалган туршлаа. Санал авах байранд ашиглах камерын систем, ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг хэсгийн хороонд гэмтэлгүй хүргэж, дүнг саадгүй дамжуулж байгаа эсэхийг …
-
24 June
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өндөрхаан-Норовлин чиглэлийн авто замын ажилтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллах үеэрээ Өндөрхаан-Норовлин чиглэлийн авто замын ажилтай танилцлаа. Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130.6 км авто замын нэгдүгээр багц буюу Батноров, Норовлин сум чиглэлийн 68.6 км-ын эхний хэсэг 50 км хатуу хучилттай авто замын ажил бүрэн дуусаж хөдөлгөөнийг нээлээ. Автозамын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Наранбулаг хан” компанийн удирдлагууд 68.6 км-ын эхний хэсэг …
-
24 June
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах есөн шинэ чиглэлийг үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Тодруулбал, Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ дараах дөрвөн чиглэлд: Д:6 “Шар хоолойн ам – Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай ажлын өдөр нэг, амралтын өдөр нэг тээврийн хэрэгсэл, Д:7 “Арцатын ам – Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай нэг тээврийн хэрэгсэл, Х:12 “Хонхор – Офицеруудын ордон” чиглэлд 21 …
-
24 June
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л. Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ташкент хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ташкент хотын “Ислам Каримов”-ын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, тус улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц …
-
22 June
Б.Цогтбаатар: Маргааш агаарын температур дулаарч, голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын урьдчилсан төлөвийн талаар ЦУОШГ-ын цаг уурч Б.Цогтбаатараас тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотод өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны 08:00-14:00 цаг хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Үдээс хойш борооны хэмжээ багасаж, оройдоо цаг агаар …
-
21 June
Сэлбэ, Дунд голын орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, лаг хагшаасыг цэвэрлүүлнэ
Өчигдрөөс орж эхэлсэн борооны улмаас Сэлбэ, Дунд гол далангаа давж болзошгүй нөхцөл үүссэн. Болзошгүй эрсдэлээс сэргийлж НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллан, хариу арга хэмжээг авч байна. Энэ үеэр НОК-ын дарга Х.Нямбаатар “Замбараагүй, төлөвлөлтгүй барилгажилтаас үүдэн голын урсац өөрчлөгдөж, далангаа давж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн даланг …
-
21 June
Нийслэлийн МАН-ын хорооноос орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өглөө
Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга Х.Нямбаатар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Нийслэл дэх Төрийн Аудитын газарт хүлээлгэн өглөө. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар “Манай нам 2024 оны Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль болон аудитын байгууллагын хуулиудад заасан шаардлагад нийцүүлж, мөрийн хөтөлбөрөө боловсруулан хуулийн хугацаанд хүлээлгэн өгч байна. Манай …
-
21 June
Дунд голын голдирол өөрчилж, гол дотор зөвшөөрөлгүй барьсан даланг буулгалаа
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд голын голдирол өөрчилж, голын бургасан дотор зөвшөөрөлгүй байшин барьсан иргэний зөрчлийг Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас зургаадугаар сарын 6-нд буулгасан. Тухайн иргэд байшингаа барихдаа өөрсдийгөө үерийн эрсдэлээс сэргийлж зохиомлоор үүсгэсэн даланг өнөөдөр буулгаж байна. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан “Өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны 21:00 цагаас эхэлж …
-
21 June
Үерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэллээ
Өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны 21:00 цагаас эхэлж орсон борооны улмаас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд голын үерийн далан халих эрсдэл үүсээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайханаас тодрууллаа. Тэрбээр “Өчигдөр орсон усархаг борооноос үүдэлтэй баруун уулын төгсгөлд Дунд голын үерийн далан …
-
21 June
АТГ:“Өргөө” амаржих газрын төлбөртэй үйлчилгээний журмыг хүчингүй болгуулахаар ажиллав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 6 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр газрын салбарын албан хаагчдын ёс зүйн болон хүнд сурталд хамаарах асуудлаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон 9 дүүргийн Газар зохион байгуулалтын албаны нийт 11 байгууллага, Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаатай холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд, стандарт …
-
21 June
Үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 407 айлд мэдэгдэл хүргүүлсэн ч 346 нь нүүгээгүй байна
Нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй 407 айл, өрх байна. Эдгээр айл, өрхүүдэд нүүн шилжих мэдэгдлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тухай бүрт хүргэсэн ч 61 айл, өрх нүүн шилжсэн. Үерийн эрсдэл өндөр Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 27, 29 дүгээр хороонд зөвшөөрөлгүй 212, Сүхбаатар дүүргийн 15,16,18, 20 дугаар хороонд 70, …
-
21 June
Голуудын усны түвшин 10-50 см нэмэгдсэн байна
Зургаадугаар сарын 21-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Тэрэлж, Туул, Шарын гол, Зэлтэр болон зүүн хажуугийн Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, Орхон, Хөгшин Орхон, өврийн Богд, Зэгстэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Хариг, Идэр, Хөгшин Орхон, Хэрлэн, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж, Буянт, Ховд голууд үерийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл