Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг үүрэгт ажлаа хийх чадамжгүйг шүүмжилж тус холбоог шинэчлэх хөдөлгөөний залуус мэдээлэл хийлээ. Өнөөдөр хийж бүтээх гэсэн сэтгэл зүтгэлтэй залуус нийгэмд маш олон бий. Тэднийг дэмжсэн бодит дэмжлэг,туслалцаа юу байна гэдгийг бас бодох л асуудал. Үндсэндээ бол Монголын залуусын эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллагыг зөвхөн нэг хүн өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн удирдаж байгаа гэдэг нь …
Мэдээ мэдээлэл
July, 2019
-
4 July
Шадар сайд Ө.Энхтүвшин Олон улсын Улаан загалмай нийгэмлэгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч Францеско Рока тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Баялаг түүхтэй, дэлхийд нэр хүндтэй энэ байгууллага Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй нягт хамтран ажиллаж байдагт нь Шадар сайд талархал илэрхийлэв. УИХ 2016 онд Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлахдаа хүмүүнлэгийн чиглэлээр төрд туслах …
-
4 July
Нэг ч шүүгчийг цагдан хориогүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 17 шүүгчийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн билээ. Харин АТГ-аас өнгөрсөн долоо хоногт хэд, хэдэн шүүгчээс байцаалт, мэдүүлэг авсан байдаг. Тэгвэл өнөөдөр /2019.07.04/ зарим шүүгчийг ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар хэвлэлээр мэдээлжээ. Энэ талаар ШШГЕГ-ын холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Нэг ч шүүгчийг цагдан хориогүй” гэх тайлбарыг өгч байна.
-
4 July
Ж.Батзандангийн контрбандчин ах Ж.Баатарчулуунд хариуцлага тооцохгүй толгойг нь илээд өнгөрөх үү сайд аа
Консулын газрыг коммунистууд түйвээдэг болсны тод жишээ нь УИХ-ын гишүүн Жалбасүрэнгийн Батзандан түүний ах Баатарчулууны нарын асуудал. Хар тамхи, мансуурах бодис зэрэг дэлхий дахиныг сэртхийлгэсэн нүсэр асуудал Монголын дипломат албыг мөд сэргэхгүй болтол нь унагасан. Гэтэл тэмцэгч дүр эсгэсэн ах дүүс консулын газруудыг ээлж дараалан самарч хил дамнасан хууль бус наймаа эрхлэх, хэнийг гүтгэх вэ, хэнийг унагаах вэ, хэнийг консул …
-
4 July
Зүрх судасны эмнүүдийг 34-81 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ
Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад өөрчлөлт оруулж, ахмад настнуудын хэрэглэдэг зүрх судас, тархины цусан хангамжийг сайжруулах эмүүдийн хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмэгдүүлж байгаа талаар ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-аас өнөөдөр /2019.7.4/ мэдээлэл хийлээ. Шинэчилсэн жагсаалтаар зүрх судасны эмгэг, даралт бууруулах, ходоод элэг, цөсний өвчний үед зонхилон хэрэглэх болон тархины цусан хангамж сайжруулах зэрэг өргөн хэрэглээний 62 нэрийн эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээг …
-
4 July
Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулагдлаа
Жижиг, дунд үйлдвэрлэл тэр дундаа өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ажлын байр бий болгож иргэдийг орлогоо нэмэгдүүлэхэд туслах, дэмжлэг үзүүлэх зорилгоор бизнес инкубатор төвийг нийслэлийн бүх дүүрэг, аймаг орон нутагт байгуулах ажлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам зохион байгуулан ажиллаж байна. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн санаачилгаар Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв өнөөдөр \2019.07.04\ Чингэлтэй дүүрэгт байгуулагдлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй …
-
4 July
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Эрхүү мужид их хэмжээний үер болсонтой холбогдуулан эмгэнэл илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Эрхүү мужид их хэмжээний үер болсонтой холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд эмгэнэл илэрхийлсэн захидал илгээлээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭМГЭНЭЛД “ОХУ-ын Эрхүү мужид болсон их хэмжээний үерийн улмаас хохирол амссан иргэдэд чин сэтгэлийн эмгэнэл болон сэтгэл санааны дэмжлэгээ илэрхийлж байгааг хүлээн авна уу. Үүнтэй холбогдуулан Монголын ард түмэн Эрхүү муж дахь үерт автагсдад хүмүүнлэгийн тусламж …
-
4 July
Ш.Энхийн-Од АНУ-ын “Prolific Prep” сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцана
Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш. Энхийн-Од АНУ-ыг зорьсон билээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд түүнд АНУ-ын хэд хэдэн сургуулиас урилга ирж, суралцах хүсэлт тавьсан юм. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн шинэ од Ш.Энхийн-Од 2019-2021 онуудад АНУ-ын “Prolific Prep” сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсон тухайгаа дуулгалаа. Ш.Энхийн-Од энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “Би Шаравжамцын Энхийн-Од байна. АНУ-д ирээд нэр сар болж байна. Би энэ …
-
4 July
Гэрлэн чимэглэл бүхий гудамж нэгээр нэмэгдлээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016-2019 онд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд 4-6 метрийн өндөртэй том оврын нарс модыг нийт 54 байршилд 7225 нарс, 1482 гацуур модыг тарьсан. Эдгээрээс 4500 модыг өвөрмөц шийдэл бүхий ногоон лэд гэрлээр гэрэлтүүлж хотын өнгө төрх, ногоон шийдэл бүхий олны талархлыг хүлээсэн ажил болсон билээ. Энэ онд Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүй тойрог хүртэл замын хойд …
-
4 July
Станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлнэ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрчим хүчний үйлдвэр, компаниудын үндсэн болон туслах тоноглолын засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалтын ажил зэргийг хугацаанд нь хийж дуусгахыг сайд Ц.Даваасүрэнд даалгав. Дулааны цахилгаан станц, дулааны станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрс нөөцлөх, нүүрс тээвэрлэлтийг тасралтгүй, найдвартай байлгах, аваар ослын үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгов. Аймаг, нийслэлийн ОСНАА-н байгууллагуудын ус хангамж, ариутгах …
-
4 July
Хараагүй иргэдийн аюулгүй зорчих эрхийг зөрчжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн урд талын нийтийн эзэмшлийн зам дээр баригдсан иргэн Б-ийн эзэмшлийн үйлчилгээний зориулалт бүхий барилгын үйл ажиллагаа, түүний эрхзүйн баримт бичгийн бүрдэлд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар 2018 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн А/417 тоот шийдвэрийг үндэслэн иргэн Б-д эзэмших эрхийн 130.0 м.кв газрыг худалдаа, нийтийн …
-
4 July
Бага насны хүүхэд хүчиндсэн этгээдүүдэд 14, 15 жилийн хорих ял оноожээ
Замын-Үүд сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ч.Э болон Ч.М-д холбогдох эрүүгийн хэргүүдийг зургаадугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Хэргийн талаар тодруулбал, 30 настай, эрэгтэй Ч.Э нь 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд 9 настай хүүхдийг бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн, 50 настай, эрэгтэй Ч.М нь 11 настай хүүхдийг биеэ …
-
4 July
Владимар Анатольевич Павлов: ОХУ-аас шүлхий өвчний вакциныг нийлүүлж байна
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Владимар Анатольевич Павлов тэргүүтэй депутатууд манай улсад энэ сарын 02-06-ны өдрүүдэд айлчилж байна. Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь өчигдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Владимар Анатольевич Павлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн О.Баасанхүү, Н.Амарзаяа …
-
4 July
Гал түймрийн тоо 18,3 хувиар өсчээ
Он гарсаар улсын хэмжээнд эхний 6 сард 2561 удаагийн ахуйн гал түймэр гарч, 5.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 37 хүн нас барж, 16 хүн түлэгдэж гэмтэн, 578 толгой мал хорогдож, 985 гэр, орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 626 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 35.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран …
-
4 July
Оюутан цэргийн сургалтад энэ жил мянган оюутан хамрагджээ
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Шархад” хээрийн сургалтын төвд “Оюутан цэрэг” сургалтын зургаа дахь ээлжийн цэргийн сургалтын нээлтийн арга хэмжээ боллоо. Оюутан, залуучуудыг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бэлтгэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, ахмад үеийн дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, шаардлагатай үед дайчилгааны бэлтгэл нөөцийг бэлдэх зорилго бүхий оюутан цэргийн сургалтад энэ жил 1,000 оюутан хамрагдаж байна. Оюутан цэрэг …