Мэдээ мэдээлэл

September, 2019

  • 10 September

    Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны багачууд цэцэрлэгтэй боллоо

    Нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэл хотод 30 сургууль, 73 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 8 спорт заалны барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадлыг 15,500, цэцэрлэгийн хүчин чадлыг 12,255-иар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн Боловсрол-2020 дэд хөтөлбөрт “сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 …

  • 10 September

    Ц.Элбэгдоржийг нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хүн гүтгэсэн гэх үндэслэлээр нэг сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Ц.Элбэгдорж нь нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг өөрийнхөө засгийн газрыг унагахаар санал гаргасан гэх мэдээллийг түгээжээ. Улмаар дээрх мэдээллийг шалгуулахаар Н.Алтанхуяг шүүхэд хандаад байсан ба шүүхээс худал мэдээлэл түгээж, Н.Алтанхуягийн ажил …

  • 10 September

    Хүүхдийн спортын VI наадмын нээлт болно

    Монголын хүүхдийн спортын VI наадмын шигшээ тоглолт энэ сарын 7-нд Улаанбаатар хотноо эхэлсэн. Тэмцээн 34 төрлөөр энэ сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын 22 байршилд болох бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн 834 сургууль, 546 спорт клубуудын 6000 орчим өсвөрийн тамирчид оролцож байна. Тэмцээний хүндийн өргөлтийн дүн гарсан байгаа бол бусад тэмцээнүүд үргэлжилж байгаа. Өнөөдөр Буянт-Ухаа ордонд Монголын Спортын хүүхдийн VI …

  • 10 September

    Лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орлоо

    Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн Лаг усгүйжүүлэх байгууламжийн нээлтийн ёслол өчигдөр боллоо. БХБЯ-ны захиалгаар анх удаагаа Лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж, Улаанбаатар хотын захиргаа, УСУГ-т хүлээлгэн өгч байгаа юм. Нээлтийн ёслолд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, УСУГ-ын дарга Ц.Төрхүү болон холбогдох албаныхан оролцлоо. Лаг усгүйжүүлэх байгууламж нь хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх …

  • 10 September

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын төлөөлөгч Биата Транкманыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг томилолтын хугацаа нь дуусаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс нь олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувиар НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж, хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг зорьж ирснийг тэмдэглээд, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож …

  • 9 September

    Амралтын өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр” өдөрлөг зохион байгуулагдана

    Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс оруулахгүй, хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж хэрэгжиж эхэлсэн. Энэ дагуу сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлтийн ажил эрчимтэй хийгдэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан энэ сарын 14, 15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр” өдөрлөгийг зохион байгуулна. Уг өдөрлөгөөр гэрийн дулаалга, зуухны халаалт болон сайжруулсан …

  • 9 September

    Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ

    Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар төрийн албаны ерөнхий шалгалтын товыг тогтсон байна. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтын товыг олон нийтэд мэдээлж байна. Иргэний хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагаас …

  • 9 September

    Түгжрэл ихтэй үед уулзвар нэвтрэхгүй байх дүрмийг 1304 жолооч зөрчжээ

    Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-р зүйлд “Уулзварыг бүрэн гүйцэт нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл,саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно”гэж заасан байдаг. “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоочид торгууль оногдуулах, уулзварт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн олонх улс орон “Yellow box junctions” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээгээр …

  • 9 September

    БЗД: Эх орны хөрсөнд боловсорсон эрүүл хүнсээ худалдан авцгаая

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас тариалан эрхлэгчдээ дэмжих, иргэдээ эх орны хөрсөнд ургасан эрүүл, хямд хүнсээр хангах зорилтын хүрээнд жил бүр үзэсгэлэн худалдааг Скай их дэлгүүрийн гадна талбайд зохион байгуулдаг билээ. Тус үзэсгэлэн худалдаа гарснаар 2018 онд 1000-1200 төгрөгөөр худалдаалж байсан төмсний үнийг 500 төгрөг болгож буулгасан бол энэ жил 1500 төгрөгөөр худалдаалж байсан төмсний үнийг мөн 2 …

  • 9 September

    Өнөөдрийн байдлаар 10260 тонн сайжруулсан шахмал түлш борлуулжээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд  /2019.09.08/  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлтийн ажлын явцыг шалгаж, “Таван толгой түлш” ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг шалгалаа. “Өнөөдрийн байдлаар 361 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулахаар гэрээ байгуулаад байна. Өнөөдрийн …

  • 9 September

    Нэгэн жарны түүхтэй илч түгээгчдэд баяр хүргэлээ

    Төвлөрсөн дулаан хангамж үүсч хөгжсөний 60 жил, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын үйл ажиллагаа өнөөдөр /2019.09.09/ Соёлын төв өргөөнд боллоо. Баярын нээлтэд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Л.Тлейхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан болон бусад холбогдох албаныхан оролцов. Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 9 September

    Эрүүл мэндийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019.09.09/ Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Эссэн хотын орлогч дарга Петр Рензелийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Чинзориг, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, Төслийн эмнэлгийн эрүүл ахуйн холбооны дэд ерөнхийлөгч, Хукомед компанийн халдварын хяналт сэргийлэлтийн дарга …

  • 9 September

    Дэлхийн аварга П.Орхон энэ сард хуримаа хийнэ

    Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар хуримын зар дуулгалаа. Хосууд энэ сарын 25-ны билэгт сайн өдөр хуримлах ажээ. Тэднийг “Алдар” спорт хорооноос төрсөн хосууд гэлцдэг билээ. Спортоос төрсөн хосуудын тоог нэгээр нэмж буй  тэдэнд аз жаргал хүсье. П.Орхон “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлж, Дэлхийн аварга болсон билээ.  

  • 9 September

    Б.Мандухай: 24 иргэн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас шалгалт хийж, хар тамхи хэрэглэсэн болон биедээ хадгалж байсан этгээдүүдийг илрүүлсэн. Энэ шалгалтын талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухайгаас тодрууллаа. –Энэ сарын 06-наас 07-нд шилжих шөнө явагдсан хяналт, шалгалтын талаар бичлэг олон нийтэд хүрээд байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? -ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг …

  • 9 September

    Тарваганы нойтон мах нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ

    НЗД-ын 2019 оны А/772 дугаар захирамж, НМХГ-ын даргын А/46 дугаар тушаалын хүрээнд Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд хийгдэж буй хяналт шалгалтаар Хэнтий-УБ чиглэлд явж байсан пронтер маркийн ….УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тарваганы дөрвөн тулам тээвэрлэснийг илрүүллээ. Тарваганы түүхий тулмыг шинжлүүлэхээр Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд хүргүүлэн, иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ тооцохоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.