Мэдээ мэдээлэл

August, 2019

  • 13 August

    “Гэртээ ганцаараа” киноны шинэ ангийг хийхээр болжээ

    “Уолт Диснэй” компани  нь хүүхэд багачууд төдийгүй томчуудын ч үзэх дуртай “Гэртээ ганцаараа” болон “Музейд өнгөрүүлсэн шөнө”, “Бүтэлгүй жаалын өдрийн тэмдэглэл” зэрэг кинонуудын шинэ хувилбарыг хийхээр болсноо мэдэгдсэн байна. Анх 1990 онд нээлтээ хийж байсан “Гэртээ ганцаараа” цуврал нь гарсан жилээсээ эхлээд өнөөг хүртэл шинэ оны баяраар хүүхэд багачуудын догдлон үздэг шилдэг бүтээлүүдийн нэг билээ. Түүнчлэн “Оддын дайн” цуврал кино, …

  • 13 August

    “Солонгосын 7 хоног” арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ

    Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран “Солонгосын 7 хоног” арга хэмжээг энэ сарын 13-18-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж буй. Арга хэмжээний хөтөлбөрт солонгос үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн …

  • 13 August

    “Зуслан” аппликэйшнээр зөрчлийг баримтжуулан ирүүлээрэй

    Нийслэлийн Байгаль орчны газраас хотын ногоон бүс, зусланд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүлээн авах, иргэд, аж ахуйн нэгжид зөвлөмж, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор “Зуслан” нэртэй аппликэйшнийг ашиглаж эхэллээ. Уг аппликэйшнийг Андройд, iOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжид “Зуслан” гэсэн түлхүүр үгээр хайлт хийн суулгахад болох юм. “Мэдээ, мэдээлэл” цэснээс байгалийн нөөц ашиглалттай холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг авч болох бол …

  • 13 August

    “Торгоны зам-2019” олон улсын автораллиг зохион байгуулагчдад талархал гардууллаа

    Оросын Холбооны Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын газар нутгаар 2019 оны долоодугаар сарын 06-16-ны өдрүүдэд 5,000 гаруй км үргэлжилсэн “Торгоны зам-2019” олон улсын автораллид 40 улсын 97 тамирчин оролцсоноос Монгол Улсын 15 тамирчин оролцож, манай улс тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ. Тус уралдааныг 2019 оны долоодугаар сарын 09-13-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн …

  • 13 August

    Бусан хотын эмч нар СХД-ийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байна

    БНСУ-ын Бусан, Улаанбаатар хотуудын харилцааг хөгжүүлэх, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар “Айр Бусан” компанийн төлөөллийг УИХ-ын гишүүн Н.Учрал 2016 оны наймдугаар сард хүлээн авч уулзан Хоёр хотын найрамдалт хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр болсон байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдэд чиглэсэн үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгээр дамжуулан тэдний эрүүл мэндийн орчин нөхцлийг сайжруулж амьдралын ая тухыг дээшлүүлэх ажлууд …

  • 13 August

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 25-нд эхэлнэ

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Японы Токио хотод эхлэхэд 13 хоног үлдлээ. Тодруулбал, энэ жилийн ДАШТ наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-ний хооронд болно. “Токио 2020” Олимпийн наадмын өмнөх том шалгуур болсон энэ жилийн ДАШТ-д 152 орны 918 жүдоч /эрэгтэй 554, эмэгтэй 364/ оролцохоор мэдүүлгээ өгсөн. Мөн ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ, Герман, Бразил, Португаль, Монголын багууд …

  • 13 August

    Алдарт “Игорь Моисеевийн балет” Монголын тайзнаа амилна

    ОХУ-ын нэрт бүжиг дэглээч, бүжгэн жүжгийн аугаа найруулагч И.А.Моисеевийн нэрэмжит Улсын ардын бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид манай тайзнаа уран бүтээлээ толилуулахаар болжээ. И.А.Моисеевийн үүсгэн байгуулсан тус чуулга нь дэлхийн олон үндэстэн, ард түмний бүжгийг мэргэжлийн түвшинд уран сайхны аргаар олон нийтийн дунд дэлгэрүүлэх болсон анхны мэргэжлийн бүжгийн хамтлаг юм. Төгс илэрхийлэл, төгс бүтээл болох ардын бүжгийн үдэшт таныг урьж байна. Гайхамшигт …

  • 13 August

    МҮБХ-ноос Баяр наадам зохион байгуулах хороонд шаардлага хүргүүлжээ

    Монголын Үндэсний бөхийн холбооноос Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороонд шаардлага хүргүүллээ. Шаардлагадаа “Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцох саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлж байна” гэжээ. Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.    Шаардлага хүргүүлэх нь: “Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны …

  • 13 August

    Б.Хурц нарын шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

    С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болсон. Шүүх хурал бүтэн өдөр хаалттай үргэлжилсэн ч 20:00 цагийн үед завсарлаж, өнөөдөр шүүх …

  • 13 August

    Өнөөдөр таван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ 

    Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 13-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: СБД 6-р хороо Оч гялс өргөө ХХК, 14-р цэцэрлэг, Санхүүгийн тооцоолол, Монгол маркет, Номадс хоспиталити, Эм Икс Эм ХХК-ууд, Ауре кафе, МУИС, УСҮ трэйд, Түшээ дээд сургууль болон эдгээрийн ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, …

  • 13 August

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, ард иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төв, зүүн болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүн байна. 2019 оны 08 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Бусад …

  • 12 August

    Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого хагас жилийн байдлаар өмнөх оноос 59 хувиар өсчээ

    Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт говийн аймгуудад хэрхэн хэрэгжиж байгаа талаар биечлэн шалгаж тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, ажилтан албан хаагчидтай уулзаж мэдээлэл солилцов.  Засгийн газрын албан даалгавраар хэрэгжүүлж байгаа ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай үргэжилж байна ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ албан томилолтынхоо эхэнд Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Эрдэнэс Таван …

  • 12 August

    “Ханбогд кашимер” ХХК Сүлжмэл үйлдвэр байгуулагдлаа

    Монгол Улсын Засгийн газраас “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Тодруулбал “Ноолуур” хөтөлбөрт хамрагдсан “Ханбогд кашимер” ХХК-ийн Сүлжмэлийн үйлдвэр өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. Ингэснээр 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, нийт 500 гаруй ажилтантай болж байна. Тус үйлдвэр өмнө нь ноос ноолуур угаах, самнах үйл ажиллагааг эрхэлдэг байсан бол одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо. “Ханбогд кашимер” ХХК нь сүлжмэл …

  • 12 August

    Чингэлтэй дүүргийн X хороонд дахин төлөвлөлтөөр барьж буй 234 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно

    Чингэлтэй дүүргийн Х хорооны хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд барьж буй барилга, “Дэд бүтцийн төв” төсөл болон инженерийн шугам сүлжээний ажлын бодит байдалтай танилцахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, холбогдох яам, агентлагийн төлөөллүүд газар дээр нь ажиллав. Гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн IX, X, XI хороо, Дэнжийн мянга орчмын А хэсэгчилсэн талбай нь батлагдсан бөгөөд байршил нь 39.7 га …

  • 12 August

    О.Баярсайхан: “ХМF”-д сонсогчдынхоо сайн мэддэг 9-10 дууг шинэчилсэн хувилбартайгаар дуулна

    Монголын хамгийн том хөгжмийн наадам болох Хуур хөгжмийн наадам (ХМF) энэ сарын 23, 24-ний өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Хуур хөгжмийн наадам (ХМF)-ыг зохион байгуулагчдын зүгээс наадмын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар өнөөдөр /2019.08.12/ мэдээлэл хийлээ. Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх энэхүү наадам нь залуу уран бүтээлчдийн нуугдмал авьяасыг нээн илрүүлэх, …