Мэдээ мэдээлэл

August, 2019

  • 22 August

    Б.Тамир: Toto Cutugno, Boney М, QUEEN хамтлаг дуучдын уран бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр худалдан авч кинондоо ашигласан

    “Маш нууц 1,2”, “Зүрхний хилэн” гээд бүтээсэн бүтээл бүрээрээ үзэгч түмнийхээ мэлмий болоод оюуныг үргэлж тэлж байдаг “Фантастик” продакшны залуус энэ намар бас нэгэн шинэхэн уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барих гэж байна. Тэд энэхүү бүтээлээ “37-р точка” хэмээн нэрлэжээ. Та бүхэнд тус киноны ерөнхий найруулагч, МУСТА Б.Тамиртай хийсэн ярилцлагыг хүргэж байна. -Фантастик продакшны анхны олон ангит кино тун удахгүй нээлтээ …

  • 22 August

    Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна

    Нийгмийн даатгалынхан “явуулын үйлчилгээ” гэх шинэ ажил эхлүүлээд хагас жил шахам болж байна. Төрийн үйлчилгээ гэхээр хүнд суртал, урт дараалал төсөөлдөг иргэдийн хувьд өөрийнх нь ажил, гэрт хүрч үйлчилнэ гэхээр ихээхэн олзуурхаж байгаа юм. Тус үйлчилгээг гурван үе шаттайгаар явуулж байгаа юм байна. Эхний ээлжинд Нийслэлийн төвийн зургаан дүүргийн томоохон зах, худалдааны төвүүд дээр очиж үйлчилгээ үзүүлжээ. Нийт 25 удаа …

  • 22 August

    Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр баталлаа

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайдад үүрэг болголоо. Сүүлийн жилүүдэд биеийн тамир, спортоор хичээллэх иргэдийн тоо нэмэгдэж, тодорхой эрэлт бий болсон бөгөөд 2022 онд биеийн тамир спортоор хичээллэх иргэдийн тоо 200 мянгаар нэмэгдэх тооцоо байна. Өсөн нэмэгдэх эрэлтийг биеийн тамир, спортын салбарын өнөөгийн …

  • 22 August

    С.Амарсайхан: Төрийн албаны хүнд суртлыг нэн даруй зогсоож ажлын уялдаа холбоогоо нэгтгэж ажиллах хэрэгтэй

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн /2019.08.21/ хуралдаан сайжруулсан шахмал түлшний 40 дундын агуулахууд болон борлуулалтын цэгүүдэд хийсэн хяналт шалгалт болон нийслэл хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад хийсэн шалгалтын талаарх мэдээлэлүүдээр үргэлжиллээ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ сарын 10-наас 19-ны хооронд “Тавантолгой түлш” ХХК дээр сайжруулсан шахмал түлшний туршилтын тээвэр …

  • 22 August

    Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталлаа

      Засгийн газрын ээлжит хуралдаан  наймдугаар сарын 21-нд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, …

  • 22 August

    Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” үзэсгэлэн дэлгэгдэнэ

    Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Бид мартахгүй” үзэсгэлэнг өнөөдөр Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээнэ. Энэхүү үзэсгэлэнд Халх голын байлдааны оршил үе, үндсэн үе, төгсгөл үеийг харуулсан түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа мэдээлэл, танин мэдэхүйн ач холбогдол бүхий баримт, гэрэл зургийн самбарууд, архивын эх баримтууд болон 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлийг дэлгэх …

  • 22 August

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.Баянзүрх 10:30-17:00 цагт 10, 26-р хороо УСУГ-ын худгууд11:00-18:00 цагт Хогийн төвлөрсөн цэг, Иргэн Баянмөнх болон эдгээрийн ойр орчмоор12:00-17:00 цагт 20-р хороо УСУГ-ын 1-21-р худаг, Удирдлагын төвСүхбаатар 10:30-20:00 цагт 5-р хороо Доктор авто сүлжээ ХХК, Орбита эмнэлэг болон эдгээрийн ойр орчмоорЧингэлтэй 10:30-20:00 цагт 19-р хороо …

  • 22 August

    Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журмыг хэлэлцлээ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журам” болон “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг хэлэлцлээ. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 137 сургууль, 231 цэцэрлэг боловсролын үйлчилгээ үзүүлж байна. Цаашид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд боловсролын үйлчилгээний чанарыг …

  • 21 August

    Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгоно

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг, байгалийн үзэсгэлэн цогцолсон, дотоод гадаадын жуулчдын аяллын гол урсгалыг татаж буй Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус бүс нутгийг “Эко аялал жуулчлалын бүс” болгохоор шийдвэрлэлээ.  Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулж, …

  • 21 August

    Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталлаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцдээ. Тухайлбал, төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сангийн сайд …

  • 21 August

    “Сити молл” цогцолбор барилгын талбайд осол гарч нэг хүн нас баржээ

    Хан Уул дүүргийн 15 дугаар хороонд баригдаж буй “Сити Молл” цогцолборын барилгад осол болж, хүний амь эрсэдсэн хэрэг наймдугаар сарын 20-ны 11:00 цаг орчим гарчээ. Энэ тухай тодруулбал, барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Ти Жи К” ХХК-ийн цахилгаанчны туслах ажилтай, эрэгтэй, 17 настай Д нь цаасны хутганы запас авахаар явахдаа 11 давхрын хамгаалалтгүй лифтний хонгил руу унаж нас барсан байна. Осол гарах …

  • 21 August

    Бусдын овог, нэр, регистр ашиглан гадаад паспорт гаргуулж, хил нэвтэрсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

    Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна. Уг этгээд нь бусдын овог, нэр, регистрийг ашиглан гадаад паспорт хуурамчаар гаргуулан авч, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрчээ. Танд энэ хүний талаар өгөх мэдээлэл байгаа бол 92263619, 92007770, 106 дугаарын утсаар холбогдож, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье. …

  • 21 August

    “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

    Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар өнөөдөр Хятадын ӨМӨЗО-ны ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн тэргүүн Ли Вэй болон нийслэлийн …

  • 21 August

    “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн болно

    Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, нийслэлийн Боловсролын газар болон “Дэлхийн Зөн-Монгол” ОУБ, МУЗН-тэй хамтран “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 10 дугаар сард зохион байгуулах гэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг …

  • 21 August

    Дотоодын цэргийн штабаас “стрессгүй өдөр” өдөрлөгийг зохион байгууллаа

    Дотоодын цэргийн анги, байгууллага 2019 оны 08 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд “Стрессгүй өдөр”бие даасан өдөрлөг, үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгийн үеэр алба хаагчдын дунд “Стрессгүй амьдрах арга ухаан” сэдэвт яриа таниулга хийж, стрессгүй ажиллаж, амьдрах талаар зөвлөмж өгсөн юм. “Стрессгүй өдөр” өдөрлөгт анги, байгууллагын алба хаагч, ар гэрийг нь оролцуулсан “Стрессээс ангижрах нь” сэдэвт хөгжөөнт тоглоом, марафон гүйлт, сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.