Мэдээ мэдээлэл

August, 2019

  • 2 August

    АНУ-ын Сенатын гишүүн Тэд Иохо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

    АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Иохо бараалхлаа. Тэд Иохо нь 40 гаруй гишүүний хамтаар Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг Конгресст өргөн барьсан бөгөөд Конгресс дахь Америк-Монголын бүлгийн гишүүн юм. Өмнө нь хэд хэдэн удаа Монгол Улсад айлчилж, малчдын амьдрал ахуйтай танилцсан тэрбээр Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг АНУ-ын хууль тогтоох байгууллагаар дэмжүүлэхээр …

  • 2 August

    Наадмаар бохирдуулсан нуурыг тамирчид цэвэрлэж, хогийг нь “Ард” даатгалынхан худалдан авав

    Тэсвэр хатуужлын спорт Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт Архангай аймгийн Өгий нуурт амжилттай зохион байгуулагдлаа. Усанд сэлж, тэндээсээ 5-10 мянган метр замд дугуй жийн, улмаар дахин ийм хэмжээний тойрог замд үргэлжлэн гүйж аваргаа шалгаруулдаг энэхүү гайхамшигт спорт жилээс жилд өргөжин тэлж байгаа юм байна. Тэмцээнд 305 тамирчин оролцсон нь өмнөх жилүүдээс даруй нэг дахин илүү баг тамирчдыг …

  • 2 August

    С.Амарсайхан: Өвөлжилтийн бэлтгэлийг бүх шатанд хэрэгжүүлж ажилла

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай”, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, ажлын хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа халаалтын зуухнуудад техникийн шийдэл хэрэгжүүлж, дулаан, цахилгаанаар халаах, цаашид хэрэгжүүлэх ажлын тухай, нийслэлийн 152 хороонд соёлын элч ажиллуулах тухай асуудлуудыг …

  • 1 August

    32-ын тойрог орчимд барилгын материал худалдаалдаг ААН, өрхийн хашаанаас хөрсний дээж авч шинжилнэ

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаа, Замын цагдаа, Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Мэргэжлийн хяналт, Байгаль орчны газрын ажил хариуцсан мэргэжилтнүүд 32-ын тойрог орчимд өнөөдөр /2019.08.01/ ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 03 албан даалгаврын хүрээнд гэр хорооллын орчин нөхцөлийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор дүүргийн 12, 13 дугаар хороо 32-ын тойрог орчмын элс, хайрга, барилгын материалын …

  • 1 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Америкийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулах сонирхолтой АНУ-ын бизнес эрхлэгчид болон тус улсын төрийн байгууллагын төлөөлөгчидтэй ажил хэрэгч уулзалт хийжээ: АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар Төрийн тэргүүнээс сонирхсон асуултаа асууж, илэн далангүй ярилцсан юм. Ялангуяа, Монгол-АНУ-ын харилцаа шинэ түвшинд гарч Стратегийн түншлэлийн түвшинд хүрэхээр зарласан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр …

  • 1 August

    Гал сөнөөгч  Э.Үнэнбатын эмчилгээний зардалд чин сэтгэлийн хандив өргөцгөөе

    Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Үнэнбат нь 2019 оны 04 дүгээр сард Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг унтрааж яваад биеийн 70% түлэгдсэн бөгөөд БНСУ-д арьс нөхөн сэргээн засах эмчилгээнд явах гэж байна. Одоогоор биеийн бусад хэсэг эмчилгээний явцад сорвижон эдгэрч байгаа ч хоёр гарын арьс таталдаж хугацаа алдах тусам үхжин хатангиршиж …

  • 1 August

    “Coal Mongolia-2019” чуулга уулзалт есдүгээр сард зохион байгуулагдана

    Монгол улс нүүрсний салбартаа хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр амжилттай зохион байгуулж байгаа билээ. Ес дэх удаагийн “Coal Mongolia-2019” чуулга, уулзалт нь “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор 9 сарын 5-6-ны өдрүүдэд Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдахаар товлогдсон байна. …

  • 1 August

    УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий прокурор , УДШ-ийн Ерөнхий шүүгч нарт албан бичиг илгээлээ

    УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, УДШ-ийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нарт албан бичиг илгээлээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ял завших боломж олгох, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож буй талаарх асуудлыг шалгаж, яаралтай арга хэмжээ авахыг албан бичгээр сануулсан байна.

  • 1 August

    О.Дөлгөөний дурсгалд зориулсан зул өргөх ёслол болно

    Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөний сүүлчийн замыг гэрэлтүүлж, түүнийг дурсан санах зул өргөх ёслолыг наймдугаар сарын 3-ны орой 20.00 цагаас Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь хүрэлцэн ирнэ. Монголын сагсан бөмбөгийн ирээдүй тамирчин О.Дөлгөөн нь удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсээр, долдугаар …

  • 1 August

    Объектын гал түймрийн аюулаас 660 хүний амь насыг авран хамгаалжээ

    Он гарсаар эхний долоон сарын байдлаар объектын гал түймэр нийт 2885 удаа гарч, үүний улмаас 6.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Обьектын гал түймрийн улмаас 41 хүн нас барж, 20 хүн түлэгдэж гэмтэн 578 толгой мал хорогдож, 1123 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 660 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын …

  • 1 August

    Өвөрхангай аймагт гаднын нөлөөтэй нас барсан эрэгтэйн цогцос олджээ

      Өвөрхангай аймгийн Богд сумын нутгаас үл таних хүний цогцос олджээ. Уг цогцсыг мал хариулж явсан иргэн олж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Олон хоног дараалж орсон борооны улмаас цогцос ил гарсан байсан бөгөөд хэргийн газрын үзлэг шалгалтаар 30-40 орчим насны эрэгтэй хүний цогцос болохыг тогтоожээ. Тэгвэл талийгаач гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон бөгөөд сэжигтэн этгээдүүдийг цагдаагийн байгууллага баривчилсан байна. …

  • 1 August

    АНУ-ын Ойн албатай хамтран Ослын удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлнэ

    Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өчигдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Шуан Лууг хүлээн авч уулзсан байна. Дэд хурандаа Филип Шуан Луу нь 2019 оны 07 дугаар сараас Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын ахлах ажилтан болон Батлан хамгаалахын атташегаар ажиллаж байгаа юм. Уулзалтын …

  • 1 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д оршин сууж буй Монголчуудтайгаа уулзлаа

    АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд тус улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэдийнхээ төлөөлөлтэй  уулзаж ярилцсан байна. Өнөөдрийн байдлаар 30 мянга гаруй монгол иргэн АНУ-ын 200 орчим хотод ажиллаж, амьдарч, суралцаж байгаагаас: Зүүн эргийн Вашингтон хот орчимд 6,000, Төвийн бүсийн Чикаго хот орчимд 8,000, Баруун бүсийн Лос Анжелест 2,000, Сан …

  • 1 August

    Автобусны яндангаас хаягдах тортгийг шүүж, цэвэршүүлэх зориулалттай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

    Зам, тээврийн хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд  Улаанбаатар хотын “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр DPF (Diesel Particulate Filter) суурилуулж, утааны РМ ялгарлын бууралтыг турших төсөл”-ийг 2017-2019 оны хооронд амжилттай хэрэгжүүлэн дуусаж байгаа юм. Уг төслөөр нийлүүлсэн тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотод хүлээлгэн өгөх ёслолын …

  • 1 August

    Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоон хоног эхэллээ

    Дэлхийд жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ жил тус долоо хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна. Монгол Улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн …