Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан 113 иргэнд Төрийн дээд одон медаль гардууллаа. Шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай нар гардуулан өгөв. Салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нийт 21 иргэнийг …
Мэдээ мэдээлэл
July, 2019
-
9 July
Б.Пүрэвсайхан, Ө.Бат-Орших нарыг наадамд барилдуулахгүй
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид /2019.06.17/-нд хуралдаж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын допинг хэрэглэсэнд оноосон шийтгэлийн үлдсэн хугацааг чөлөөлж, хугацаанаас нь өмнө барилдах эрхийг сэргээх шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэрийг бөхчүүд эсэргүүцэж, хэрэв дээрх бөхчүүдийг наадамд барилдуулбал бусад нь үндэсний их баяр наадамд барилдахгүй гэж мэдэгдсэн. Энэ асуудлаар МҮБХ-ны тэргүүлэгчид 2019.07.03-нд эргэн хуралдаж, өмнө гаргасан …
-
9 July
Төмөр зам дахь цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна
Үндэсний их баяр наадмын өдрүүд эхэлж, аялал зугаалга, амралтын улирал болж байгаатай холбогдуулан Төмөр зам дахь цагдаагийн газраас төмөр замын гармын ойролцоо оршин суудаг айл, өрхүүд аюултай бүсэд малаа хариуллагатай байлгахыг анхааруулж, олон хоногоор хол аян замд гарахдаа хөрш айлдаа болон ойролцоох цагдаагийн хэсэг, хэлтэс, хэсгийн байцаагчдаа мэдэгдэхийг сэрэмжлүүлэн мэдэгдэх хуудас тараан ажиллажээ. Мөн галт тэрэгний осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх …
-
9 July
Гурвалжингийн гүүр, Ажилчдын соёлын ордон орчмын нийтийн тээврийн 16 чиглэлд өөрчлөлт орно
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11г, д магистраль ф800 мм-ийн голчтой шугамыг ф1,000 мм-ийн голчтой болгон өргөтгөх барилга угсралтын ажлыг хийх гэж буй. Үүнтэй холбогдуулан долоодугаар сарын 13-ны өдрийн 05:00 цагаас долоодугаар сарын 16-ны өдрийг дуустал Баянгол дүүргийн дөрөв, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүрний уулзварын урд талын авто замын хөдөлгөөнийг хаахын зэрэгцээ Хан-Уул …
-
9 July
Төв цэнгэлдэхийн ойр орчмын барилгыг түр хугацаагаар зогсоов
Иргэдийн ая тухтай, аюулгүй баярлах нөхцөлийг бүрэлдүүлэх үүднээс Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын барилгуудын ажлыг энэ сарын 8-16-ны өдрийг дуустал түр зогсоолоо. Үүнд: • Хурд группийн захиалгаар барьж буй Цэнгэлдэх хотхон, • Академи хороолол, • Хүннү 222 хороололын барилгууд, • “Мон-Аса” ХХК-ийн захиалгаар барьж буй 21 давхар оффис үйлчилгээний барилга, • “Суруга девелопмент” ХХК-ийн захиалгаар барьж …
-
9 July
В.Батчимэг: Дээлтэй Монгол наадамд ОХУ, БНХАУ-ын төлөөллүүд ирж оролцоно
“Дээлтэй Монгол” наадам, “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Үндэсний их баяр наадмын хүрээнд нийслэлийн хэмжээнд дөрвөн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна Сөүл, Улаанбаатар хотын ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ойг угтан долдугаар сарын 13-нд АСА циркийн өмнөх задгай талбайд “Сөүл хотын захиргааны нэрэмжит өдөрлөг”-ийг 12:00-23:00 цагийн хооронд зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр Сөүл …
-
9 July
Наадмаар барилдах бөхчүүдийг бүртгэж эхэллээ
Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар хүчит 512 бөх барилдана. Бөхчүүдийн бүртгэлийг Үндэсний бөхийн салбар хорооноос Бөхийн өргөөнд хийхээр болжээ. Бүртгэл өнөөдөр, маргааш 10.00-18.00 цагийн хооронд болох аж. Улсын наадамд барилдах бөхчүүд цолны үнэмлэх, хоёр хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бөхчүүд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай юм байна. …
-
9 July
100 айлын зам засварын ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг энэ сарын 1-ээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлахаар болоод байна. Эхний ээлжинд долоодугаар сарын 1-10-ны хооронд 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл 300 м замыг хааж засч шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр уг зам дээр ажиллаж зарим үүрэг …
-
9 July
Хоёр шүүгчийг суллаж, хилийн хориг тогтоожээ
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид яллагдагч Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулахаар тэдний өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг 2019 оны долоодугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ. Тус шүүхийн 2019 оны долоодугаар сарын 4-ний өдрийн №239-я, 240-я дугаартай шүүгчийн захирамжаар “яллагдагч Э.Халиунбаяр Б.Цолмонбаатар нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон …
-
9 July
Наадмын тасалбарыг өнөөдөр 19:30 цагаас цахимаар захиалах боломжтой
Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр “ХУР” Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан борлуулж байна. Ингэхдээ нэг хүнд 2-оос илүүг олгохгүй бөгөөд олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах, цахимаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахим зохицуулалт хийжээ. Наадмын тасалбарын цахим захиалга Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн …
-
9 July
Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүний дараа 18 чиглэлд үнэгүй автобус үйлчилнэ
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүд долоодугаар сарын 11, 12-нд 21:00 цагт Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.Цэнгүүний дараа иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх төлөвлөлтийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас хийгээд байна. Үүнд: Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүний үйл ажиллагаа өндөрлөхөд …
-
9 July
Бөө мөргөлийн соёлын төв үүд хаалгаа нээлээ
Монгол наадам бол үндэсний соёл уламжлалаа хүндэтгэх, түүнийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон нийтийн баяр цэнгэл байдаг. Монголчуудын дунд эртнээс нааш уламжлан ирсэн соёл шүтлэгийн хэлбэр бол бөө мөргөл юм. Хэдийгээр монголчууд бидний олонхи нь буддын шашинг шүтдэг ч гэлээ бөө мөргөлийн шүтлэг Монголчууд бидний дунд байсаар байна. Тэгвэл өмнө нь Үлэг гүрвэлийн музейд “Балар эртний цадиг” монгол бөөгийн үзэсгэлэнг санаачлан …
-
9 July
Улаанбаатарт өдөртөө 28-30 хэм дулаан байна
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар дуу цахилгаантай бороо орно. 2019 оны 07 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар …
-
8 July
Цагдаагийн хурандаа Т.Баатар цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим алба хаагч нарыг төрийн дээд одон медалиар шагнасныг Хууль зүй, Дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж гардуулан өглөө. Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар Цэргийн гавьяаны одонгоор шагнагдлаа. Цагдаагийн хурандаа Т.Баатар нь цагдаагийн байгууллагад эрүүгийн цагдаагаас эхлээд, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст эрүүгийн …
-
8 July
Б. Эрдэнэхүүд улсын начин цол олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын начин цол олгох тухай зарлиг гаргаж, Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Болдын Эрдэнэхүүд улсын начин цол олголоо. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “УЛСЫН НАЧИН ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ” ЗАРЛИГТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл