Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өнөөдөр болж, Зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн, наадам зохион байгуулахад шаардагдах төсвийг хэлэлцлээ. Салбар хороодын бүрэлдэхүүнийг дараагийн хурлаар эцэслэн батлахаар боллоо. Үндэсний их баяр наадмын нийт зардал 2,9 тэрбум төгрөг, үүний 400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос …
Мэдээ мэдээлэл
May, 2019
-
10 May
С.Амарсайхан: Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” ажлын хүрээнд өнөөдөр “Улаанбаатар” паласт “Агаар, орчны бохирдлын эсрэг ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” чуулганыг зохион байгууллаа. Чуулганд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Статистикийн газрын дарга Ц.Заяхүү тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон …
-
10 May
НИТХ-ын төлөөлөгчид Жаргалант тосгонд мод тарина
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээрээ мод тарьдаг уламжлалтай. Хот, суурины ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилтөөс сэргийлэхийн тулд уг арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Эл өдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнууд Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгонд мод тарина. Улаанбаатар хот орчмын ногоон бүсийг нэмэгдүүлж, …
-
10 May
“Сургуулийн орчиндоо мод тарьцгаая-2019” үйл ажиллагааны нээлт боллоо
Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүр зохион байгуулдаг “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа “Хандлагаа Өөрчилье” багц ажил болон “Ногоон Паспорт” аяны хүрээнд “СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЬЦГААЯ-2019” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 10.000 нарс модны суулгацыг Ерөнхий боловсролын …
-
10 May
Э.Болормаа: Тендерийн нээлт ил тод болсноор гаднаас ирэх нөлөөлөл эрс багассан
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажилдаа томилогдсоныхоо дараа худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгох, иргэн, олон нийт, хэвлэл мэдээллийнхний оролцоо, хяналтын дор явуулдаг байх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг зохион байгуулж Ус сувгийн удирдах газарт Крантай ачааны машин худалдан авах төсөл болон …
-
10 May
Япон Улсын Кобе их сургуулийн профессор, судлаачид гэр хорооллын дахин төлөвлөлтийн судалгаа хийнэ
Нэгдүгээр сарын 23-ны өдөр Япон улсын Кобе Их Сургуулийн харьяа Эдийн засгийн сургуулийн судалгааны баг болон Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллагдлаа. Япон улсын Кобе Их Сургуулийн судалгааны баг нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Улаанбаатар …
-
10 May
“Бяцхан мисс” хүүхдийн байгууллагын охид Э.Маргад-Эрдэнэ хүүг эргэж очжээ
БНСУ-ын Сөүл хотноо дөрөвдүгээр сарын 8-15-ны өдрүүдэд соёл, урлагийн томоохон наадам болох “LBM Awards” зохион байгуулагдсан билээ. Тус наадмын “Luxury Brand Kids Model Awards” төрөлд “Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн байгууллагын “ЭМИG”охидын бүжгийн хамтлагийн охид амжилттай оролцжээ. “ЭМИG”охидын бүжгийн хамтлагийн охид тэмцээндээ оролцсоны дараагаар дөрөвдүгээр сарын 15-ны өдөр БНСУ-д эмчилгээ хийлгэж буй Э. Маргад-Эрдэнэ хүүг очиж эргэн, эмчилгээнд нь хандив …
-
10 May
Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийнэ
Нийслэлийн хэмжээнд 10-18 насны хүүхдүүдийг улаан бурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг энэ тавдугаар сарын 15-25-нд хийхээр боллоо. Дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын бага, дунд сургууль, халамжийн төв, их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежуудад түр цэг байгуулан хийнэ. Мөн Төмөр замын буудал, орон нутгийн тээврийн товчоо, хүнсний болон барааны …
-
10 May
АТГ-ын шинэ удирдлага ажлаа 33 их наядын эздийг хайхаас эхлэх үү?
АТГ-ын дарга асан Х.Энхжаргалын Засгийн газар гадаадаас олон бонд босгож, бондуудын зарцуулалт бүхий 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн гэсэн үг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтнуудыг сандаргаж эхэллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэхэд “33 их наядын эргүүлэн төлүүл” гэсэн бол Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд АТГ-ын даргын мэдэгдлийг нотлоод, УИХ 2015 оны наймдугаар сарын 7-нд ээлжит бус чуулган зарлаад долоохон зүйлтэй …
-
10 May
Х.Баделхан: Цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах ажил хийгдэж байгаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар болон бусад албаныхантай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар “Харгиа” цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдал, Эмээлтийн болон Налайхын үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх, иргэдийг орон сууцжуулах ажлыг нэмэгдүүлэх, 100,000 айлын орон сууц барих болон томоохон төсөл хөтөлбөрүүдийн асуудлаар санал солилцов. Нийслэлийн …
-
10 May
Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулна
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/1024 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1,8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулах захирамж гаргасан. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 1,8 га газарт хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, экстрим спортын талбай, гүйлтийн зам, амралтын …
-
10 May
Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гай зовлонг ямар ч үнээр төлж чадахгүй
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял шийтгэгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах тухай асуудлыг энэ сарын 8-ны өдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд гаргасан билээ. Түүний гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулж, Засгийн газарт чиглэл өгөх хууль зүйн үндэслэл байхгүй учир өөрчлөх саналыг зарим гишүүн гаргасан. Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь …
-
10 May
Ч.Улаан: Бид экспортыг дэмжинэ
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Монголын Хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч А.Винод, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, сүү боловсруулах үйлдвэрийн төлөөлөл өнөөдөр “Үлэмж органик” ХХК, “Апу дэйри” ХХК-ны үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Монгол Улсын сүүний салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилго, хэрэгжүүлэх арга зам хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр сүү боловсруулах үйлдвэрийн төлөөлөл тулгамдаж буй асуудлаа ХХААХҮ-ийн сайдад уламжлав. “Тэсо” Корпорацийн ерөнхий менежер А. Цагаанхүү “Үйлдвэрлэгчдэд гадаадаас авч байгаа …
-
10 May
Яармагийн гүүрний чиглэлийг хэсэгчилж хаахаар болжээ
БНХАУ, МУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90%- тай хийгдэж 11 сарын 2-ны өдөр төслийн нийт замын хөдөлгөөнийг нээсэн. Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг 2019 оны 04-р сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж байгаа. Харин Авто замын өнгөн хучилтын …
-
10 May
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х. Батсүрэнг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай” 74 дүгээр зарлиг гаргав. ЗАРЛИГТ: Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Улсын дээд шүүхийн санал болгосноор Хөхийсүрэнгийн …