Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, стандартыг сайжруулах, хүнд суртлыг арилгах, ажлын хариуцлага, ёс зүйд анхаарч, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулсан юм. Тэрбээр “Нийслэлийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын ажлын хүрээнд дөрвөн чиглэлээр …
Мэдээ мэдээлэл
July, 2019
-
22 July
Х.Болормаа: Сүхбаатар дүүргийн 19, 20-р хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгохоор ажиллаж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр Сүхбаатар дүүрэгт хийж хэрэгжүүлж байгаа ажлын явцын талаар тус дүүргийн Засаг дарга Х.Болормаа мэдээлэл хийлээ. Сүхбаатар дүүрэг нь 20.8 мянган га газар нутаг, засаг захиргааны 180 нэгж бүхий 20 хороо, 38 мянга гаруй айл өрх, 140 орчим мянган хүн амтай нийслэлийн хотын төвийн дүүрэг юм. Дүүргийн 1-8 дугаар хороо нь байшин хороолол, 9-20 дугаар …
-
22 July
Хотын Захирагч С.Амарсайхан сургууль, цэцэрлэг барих газрын асуудлаар захирамж гаргалаа
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллын газрыг дахин хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн дагуу орон сууцны хороолол, хотхоны дунд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөгдөн батлагдсан боловч өнөөг хүртэл баригдаагүй байгаа байршлын газар эзэмших эрхийг нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гаргалаа. Захирамжид “Орон сууцны хороолол, хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, суурьшлын бүс, …
-
22 July
Баянгол дүүргийн 800 гаруй хүүхэд зусланд үнэ төлбөргүй амарч байна
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал санаачилга гаргаж Баянгол дүүргийн хүүхдүүдийг дөрөв дэх жилдээ “Сансар” хүүхдийн зусланд үнэ төлбөргүй амрааж байна. Улмаар хүүхдүүдийг зусланд амраах үеэр “Баянголын хүүхдүүд” сэдэвт зуслан сургалтыг зохион байгуулж, сургалтдаа эцэг, эхчүүдийг нь хамруулан, зуслангийн үйл ажиллагаатай танилцуулсан байна. Энэ жил гурван ээлжинд нийт 800 гаруй хүүхэд амарч …
-
22 July
Хар тамхи тээвэрлэсэн этгээдүүдийг саатуулжээ
Цагдаагийн байгууллага долдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн клубын дэргэд хэсэг хүмүүс хар тамхи хэрэглэж байна гэх дуудлага хүлээн авчээ. Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай албанаас шалгалт явуулахад 20-29 насны гурван этгээд хар тамхи мансууруулах төрлийн өвсний ургамал хэрэглэж байсан үйлдлийг таслан зогсоож, саатуулжээ. Хэргийг одоогоор Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст …
-
22 July
О.Чинзориг: Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхдээ регистрийн дугаарыг нь зөв оруулсан эсэхээ сайтар нягтлах хэрэгтэй
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлсэн билээ. Тэгвэл энэ талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг нар өнөөдөр мэдээлэл өглөө. “Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлж байна. 2019-2020 оны хичээлийн жилд нийслэлд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 000 хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33 000 гаруй хүүхэд, …
-
22 July
“Буянт-Ухаа-2” 972 айлын түрээсийн орон сууцны бүртгэл 17:00 цагаас эхэлнэ
“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. Бүртгэл өнөөдөр 17.00 цагаас эхэлнэ. Бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажилласнаар иргэд бүртгэлийн явцыг ил тод нээлттэй цаг тухай бүрт нь хүлээн авахаас гадна давхар хяналт тавих боломж бүрдэх …
-
22 July
Загвар өмсөгч Ирина Шейк Vogue сэтгүүлийн нүүрийг чимжээ
Оросын cупер модель Ирина Шейк Испанийн Vogue сэтгүүлийн наймдугаар сарын нүүр хуудсыг чимжээ. Түүний зураг авалтыг Итали, Швейцарын Fashion зурагчид болох Луижи Мурену болон Янго Хензи нар хийж гүйцэтгэжээ. Тэрбээр энэ удаа Intimissimi брэндийн дотуур хувцсыг зураг авалтдаа сонгосон байна. Ирина Шейк ахлах сургуулиа төгссөний дараа маркетингаар сурч эхэлсэн ч бүтэлгүйтсэн учир эгчтэйгээ хамт загварын агентлагт явж эхэлсэн бөгөөд энэ …
-
22 July
Нэрт хөгжмийн зохиолч Б. Шарав агсантай салах ёс гүйцэтгэлээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шарав агссаныг өнөөдөр /2019.07.22/ сүүлчийн замд нь үдэж байна. Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт болсон салах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын нөхөд нь хүрэлцэн иржээ. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд, нэрт хөгжмийн зохиолчтой салах ёс хийж, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийллээ. ЭМГЭНЭЛ Бямбасүрэнгийн Шарав …
-
22 July
Өнөөдөр зургаан дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 22-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд Зүрх уул, МОНЦАМЭ зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУББ, …
-
22 July
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар …
-
20 July
Монгол Улс анхны ачаа тээврийн онгоцтой боллоо
Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал болж, ачаа тээврийн анхны Боинг 737-300 маягийн агаарын хөлөг Чингис Хаан Олон улсын нисэх буудалд газардлаа. “Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ийн оруулж ирж буй энэхүү агаарын хөлөг нь зөвхөн ачаа тээврийн зориулалтаар ашиглагдах том оврын онгоц гэдгээр манай улсын агаарын тээврийн салбарт анхдагч төдийгүй онцгой ач холбогдолтой юм. Учир …
-
20 July
Үндсэн хуулийн хэлэлцүүлгүүд Төрийн ордонд болно
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар 2019 оны 7 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллийг оролцуулсан таван удаагийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулна. Хэлэлцүүлгийн хуваарийг Та бүхэнд толилуулж байна. Хэлэлцүүлгүүдэд оролцох хүсэлтээ Та https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScaEdmhM6NurNZrEUHMdKPfpGUL3tDgR23A0xLTKe1w8lhpqw/viewform холбоосоор орж бүртгүүлнэ үү.
-
20 July
Улаанбаатар-Дархан чиглэлд түр замаар нэвтрүүлж байна
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,11 километр хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил далангийн цэвэрлэгээ, өргөсгөл, асфальтан хучилтыг хуулж, дахин боловсруулах ажлуудаар үргэлжилж байна. Одоогоор 56,6 километр замыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр замаар нэвтрүүлэн, бусад хэсэгт үлдсэн 147.6 километр хатуу хучилттай хуучин авто замаар нэвтрүүлж байна. Багц-1: Баруун аймаг салдаг тойрог замын уулзвараас 61 дүгээр гарам хүртэл 16 километр замын …
-
20 July
“Аэро Монголиа” ХХК парк шинэчлэл хийж, Embraer ERJ-145LR хөлгөө угтан авлаа
Чингис хаан Олон улсын нисэх буудалд дотоодын агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК парк шинэчлэлийнхээ хүрээнд хоёр дахь Embraer ERJ-145LR маягийн агаарын хөлгөө өчигдөр /2019.07.19/ угтан авлаа. Үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ИНЕГ-ын Дэд дарга С.Манлай, Аэро Монголиа компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхжаргал болон албаны бусад хүмүүс оролцов. Төрөөс иргэний нисэхийн талаар 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичигт олон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл