Мэдээ мэдээлэл

May, 2019

  • 17 May

    “Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” хүүхдийн бүжгэн жүжиг тоглогдоно

    “Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” хүүхдийн бүжгэн жүжгийн төслийг тавдугаар сарын 6-18-нд Улаанбаатар хотноо хэрэгжүүлэх болжээ. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил, Герман Улс нэгдсэний 30 жил, Берлиний Агаарын Гүүрийн 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяагийн санаачлагаар хоёр орны соёл, урлаг, боловсрол, нийгмийн найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор энэхүү төсөл хэрэгжинэ. Ингэхдээ Монголын Урлагийн …

  • 17 May

    МАН: Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт 5 жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй

    МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2019.05.16/ орой хуралдаж, улс орны эрх ашигт харшлах алдаа гаргасан УИХ-ын хоёр гишүүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Энэ талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатараас тодруулахад “Намын хяналтын хороо хуралдаж, сүүлийн үед үүсээд байгаа асуудлыг хэлэлцсэн. Ингээд Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн хугацаанд намаас улс …

  • 17 May

    Налайхын чиглэлд рэйлбус явуулж эхэлжээ

    Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг засаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор уг замыг хааж, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлийг өөрчилсөн юм. Зам хаасан ч иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр нийтийн тээврээр зорчуулахын тулд энэ сарын 15-наас Улаанбаатар-Баян чиглэлд рэйлбус явуулж эхэлсэн талаар Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс мэдээллээ. Рэйлбус Улаанбаатар өртөөнөөс “Нарантуул” зах, Амгалан өртөө, Туул зөрлөг, …

  • 17 May

    Монгол Ардын Намын удирдлагууд ЭХЭМҮТ-ийн хашаанд 100 мод тарив

    Монгол Ардын Нам түүхт 100 жилийн ойгоо угтаж нийгмийн хариуцлагын хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн хашаанд 40 гацуур, 60 улиас нийт 100 мод тарих арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Эрүүл Мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Монгол Улсын 21 аймгийн Засаг дарга нар болон энэ өдрүүдэд “Буян-Ухаа” …

  • 17 May

    ЮНЕСКО банштай, борцтой, будаатай цайны жорыг шилдгээр шалгаруулжээ

    ЮНЕСКО-гийн хүн ба шим мандлын нөөц газруудын “тогтвортой” хоолны жорын нэгээр монгол жор шалгарлаа. 2019 оны Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрийг “Биологийн олон янз байдал, бидний хоол хүнс, бидний эрүүл мэнд” сэдвийн дор тэмдэглэнэ. Энэхүү өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга нарын газар шим мандлын нөөц газруудын амьдралын хэв маяг, соёл, хөдөө …

  • 17 May

    ЦЕГ-ын дэд даргаар Ж.Болдыг томиллоо

    Цагдаагийн ерөнхий газарт томилгоо хийгдлээ. Тодруулбал, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдсоноор түүний суудал эзгүйрээд байсан юм. Тэгвэл түүний оронд хурандаа Ж.Болдыг ЦЕГ-ын дэд даргаар томилжээ. Хурандаа Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй, 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай …

  • 17 May

    Уран хатгамалч Д.Уранчимэг “Өвлөн уламжлагч” медаль гардууллаа

    Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат Монгол Улсын уран хатгамалч, өндөр настан Д.Уранчимэгт “Өвлөн уламжлагч” медаль гардууллаа. Уран хатгалмалч Д.Уранчимэг нь хатгамал, зээгт наамлаар урлах уламжлалт аргыг шавь сургалтаар өвлүүлж ирсэн ба 2018 онд “Нүүдэлчин монгол” Соёлын биет бус өвийн их наадмаар “Зан үйлийн өргөө”-нд уран хатгамалын өвийг сурталчилж ажилласан хөдөлмөрч ахмад юм.  

  • 17 May

    С.Амарсайхан: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ

    МҮХАҮТ-аас ХХААХҮЯ, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газартай хамтран зохион байгуулж буй “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Мишээл Экспо” төвд боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн болон ОХУ, БНСУ, Непал, Хонконг зэрэг улсын зочид төлөөлөгчид, үзэсгэлэн худалдаанд оролцож буй жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид оролцов. …

  • 17 May

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 17-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 2-р хороо Цагаанбүрд ХХК, Иргэн Баянмөнх, Тоосгоны үйлдвэр, Баянгол тохижилт болон эдгээрийн ойр орчмоор, 11:00-16:00 цагт: 2, 4, 5-р хороо Цэргийн хотхон, Сансар хороолол, Монелын задгай, АОС-ууд, Их засаг сургууль, Алтан Өлгий, Глоб …

  • 17 May

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, зам, даваа, гүвээ хаагдах нөхцөл бүрдэхийг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 05 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: …

  • 17 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 17. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 13. Сугар гараг. Салхины эх одтой, найман цагаан мэнгэтэй хөх бар өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Сэрэхүй Суудал: Мод Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр морь, …

  • 16 May

    Бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт этгээдүүдэд 15-18 жилийн ял оноожээ

    Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  бага насны хүүхдэд  хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн хэргийг шийдвэрлэлээ. Архангай аймгийн харьяат, урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан  Д нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байх өөрийн гэртээ …

  • 16 May

    НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга тойргийнхоо иргэдтэй уулзлаа

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга өөрийн сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүргийн I, II, III хорооны иргэд сонгогчидтой уулзаж, 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, энэ онд хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо. Уулзалтад оролцсон иргэдээс орон сууц, зам талбай, дэд бүтэцтэй холбоотой санал хүсэлтүүд түлхүү гарч байлаа. Тодруулбал, тус дүүргийн II хороо, тээврийн товчооны орчим байрлах есөн давхар …

  • 16 May

    Нийслэлийн прокурорын газраас баривчлах төвд шалгалт хийжээ

    Нийслэлийн прокурорын газраас “Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан этгээдийг Цагдаагийн байгууллагаас баривчлах байранд хүлээлгэн өгч, шийтгэлийг эдлүүлж байгаа байдал”-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвд шалгажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Ганц худаг” гэх газарт байрлаж байсан Баривчлах төвийн эрүүл ахуй, байрны багтаамжийг сайжруулах зорилгоор 409 …

  • 16 May

    УИХ-ын гишүүн Л.Энхболд хулгайд алдагдсан нүүрсний асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

    Тавантолгойн бүлэг орд газарт хууль бусаар нүүрс олборлон борлуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдлыг шалгах үүрэг бүхий Сангийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 109 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, шалгалтын нэгдсэн дүнг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Тус шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтээр зарим …