Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал эмнэлгийн ерөнхий газар Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2019 оны 05-р сарын 16 ны өдөр “Арьс ширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөх шимэгчтэх өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг /2019.05.16/ зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн гол зорилго нь малыг эрүүлжүүлэх, арьс ширэн түүхий эдийн чанарыг дээшлүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого, тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлох, оролцогч талуудын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд оршино. …
Мэдээ мэдээлэл
May, 2019
-
17 May
Амралтын өдрүүдэд “Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа” болно
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаалж эхлээд байна. Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед …
-
17 May
Маргааш унадаг дугуйтай парад болно
“Спирт үү? Спорт уу” аяны хүрээнд хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад долоо дахь жилдээ буюу энэ сарын 18-нд 15:00 цагаас МУИС-ийн төв байрны баруун талын автозамаас эхлэн зохион байгуулагдах гэж байна. Энэ нь байгаль орчинд ээлтэй унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах, авто машины хэрэглээг бууруулах, нийтийн …
-
17 May
Ц.Нямдоржийн хүүг Элчин сайдаар томилохыг дэмжлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.05.17/ болж нэр бүхий долоон хүнийг Элчин сайдаар томилохыг дэмжив Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц …
-
17 May
Сүрьеэгийн үзлэг, шинжилгээ хийхэд шаардагдах зардлыг шийдвэрлэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулиудад хийж байгаа сүрьеэгийн үзлэг, шинжилгээний талаар сайд Д.Сарангэрэл танилцуулав. Цаашид үзлэг, шинжилгээг үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг судалж, зардлыг нь шийдвэрлэхийг сайд Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарт үүрэг болгов. Энэ сарын 16-ны байдлаар 25 сургууль, нэг цэцэрлэгийн 6932 сурагч, ажилтныг үзлэг, шинжилгээнд оруулж, өвчилсөн 47 сурагч, …
-
17 May
Ерөнхийлөгч “THE HU” хамтлагийн залуустай уулзлаа
Монголын рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, фэнтэй болж буй “THE HU” буюу Хүмүүн (Хү) хамтлагийн продюсер, дуучин Б.Дашдондог болон хамтлагийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин продюсер Б.Дашдондог нар 1990-ээд оны дундуур Монголын хөгжмийн зах зээл …
-
17 May
Экспресс чиглэлийн автобус ирэх даваа гарагаас иргэдэд үйлчилж эхэлнэ
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах, автобусны эргэлтийг богино болгох зорилгоор шинээр гурван экспресс чиглэл нээсэн талаар Нийтийн тээвэр үйлчилгээний газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. НТҮГ-ын дарга Х.Булгаа “Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн “Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот, “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 тоот албан даалгаврын хүрээнд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт …
-
17 May
Өөрсдийн амьдарч буй орчноо эдгээр залуус шиг нэгдэж ногоон, эко болгоцгооё
Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян гэдэг. Тэгээд ч мод, ногоон байгууламж нь цэвэр, эрүүл орчинг бүрдүүлэх нэгэн үндэс юм. Тиймээс залуус эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр өөрийн санал санаачлагаар амьдарч, хөдөлмөрлөж буй орчиндоо мод тарих, ногоон байгууламж бий болгох үйлсэд нэгдэж байна. Энэ санаачлагыг хэрэгжүүлэгч залуусын төлөөлөл бол Чингэлтэй дүүргийн Нэгдүгээр …
-
17 May
100 га талбайд ойжуулалт хийх тендерт дөрвөн оролцогч саналаа ирүүлжээ
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт өнөөдөр хоёр ажлын тендерийг нээлттэй зохион байгууллаа. Эхний тендерийн ажил нь “Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо 14 дүгээр байрны цахилгаан шугамыг шинэчлэн сайжруулах ажил”. Хоёр дахь нь “Сэлбэ, Улиастай, Түргэний гол дагуу 100 га талбайд ойжуулалт хийх ажил”-ын тендер байв. Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Бямбасайхан “Дөрөвдүгээр хорооны 14 дүгээр байранд 36 өрхийн 128 …
-
17 May
Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам хэрэгжиж эхэллээ
НИТХ-ын 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 24/17 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмыг баталсан. Тус журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам чөлөөлөх, авто болон явган зорчигчийн орц гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Харин гэр …
-
17 May
Д.Тогтохсүрэн: Хяналтын хороо буруу шийдвэр гаргасан
МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт намын зүгээс 5 жил улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Тэгвэл энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Намын хяналтын хороо буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Би МАН-ын Хяналтын хорооны даргатай хоёр ч удаа ярьсан. Раднаасэдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой юм байна. Харин Дамба-Очир гишүүний тухайд Оюутолгой компанид шалгалтын …
-
17 May
“Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” сэдвээр уралдаан зарлалаа
Сүүлийн жилүүдэд хотын төлөвлөлтгүй тэлэлт, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн хүрэлцээгүй байдал, техник, технологийн хоцрогдол болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хот, суурин газрын хөрс, ургамал доройтон бохирдож, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Хөрсний доройтол, бохирдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах түүнээс үүдэн гарах эрүүл мэнд, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөрсний бохирдлыг …
-
17 May
Хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүллээ
Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагчид бага насны хүүхэд болон ганц нэгээрээ яваа иргэдийг хутга тулган дээрэмддэг гурван этгээдийг баривчилжээ. Тодруулбал, дээрх этгээдүүдийг Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг зочид буудалд орогнож байхад нь илрүүлсэн бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн харьяат, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэн, …
-
17 May
ЭМЯ-ны хоёр мэргэжилтэнг цагдан хорьжээ
АТГ-аас тавдугаар сарын 15 буюу өнгөрөгч лхагва гаригт нэгэн баривчилгаа хийжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Б, мэргэжилтэн Ч нарыг хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ. Ингэхдээ тэднийг эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа аж.
-
17 May
ЗГ: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрс тодорлоо
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар шинээр томилох Элчин сайд нарын нэрсийг танилцуулав. Нийтдэ 10 гаруй улсын Элчин сайдыг шинээр томилох бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар долоон улсын Элчин сайдын асуудлыг оруулж иржээ. Харин өнөөдрийн хуралдаанаар долоон Элчин сайдыг хэлэлцэн дэмжлээ. Тодруулбал, Монгол Улсаас: Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж, Бүгд …